Цаг агаар: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Цаг агаар: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Ирэх сарын цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалангаас тодрууллаа.


-Хоёрдугаар сарын урьдчилсан төлөвөөр цаг агаар ямар байх вэ?

-Нийт нутгийн дунджаар хоёрдугаар сарын олон жилийн дундаж утга нь Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаараа -21…-22 градус хүйтэн. Харин Алтай өвөр говь болон говийн бүс нутгаараа -8…-12 градус бусад нутгаар -12…-22 градус хүйтэн байдаг. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

-Энэ сард нийт нутгийг хамарсан цасан шуурга шуурах уу?

-Хоёрдугаар сарын нэгдүгээр 10 хоногт нийт нутгийг хамарсан цаг агаарын хүндрэл байхгүй. Алтай, Өвөр говиороо нэгдүгээр 10 хоногийн дунд үеэрээ Алтай, Хангайн уулархаг нутгаараа ялимгүй цас орох магадлалтай байгаа. Харин нийт нутгийг хамаарсан цаг агаарын хүндрэл хоёрдугаар сарын дунд болон гуравдугаар сарын дунд үед байна. Хоёрдугаар сарын хоёрдугаар 10 хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн байх бол сүүл үеэр нийт нутгийг хамарсан цас орч хүйтрэх салхи шуургатай байх төлөвтэй байна.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Баярын өдрүүдээр цаг агаар ямар байх вэ?

-Сар шинийн баярын үеэр буюу хоёрдугаар 10 хонгийн сүүл үеэр бага зэрэг цас орж хүйтэрнэ. Харин сар шинийн баярын өдрүүдэд олон жилийн дунджаас дулаан  байна. Сарын мэдээнд богино хугацаа шиг хэдэн градус хүрч хүйтэрнэ гэсэн мэдээлэл гардаггүй. Зөвхөн сарын турш олон жилийн дунджаас дулаан, эсвэл хүйтэн байх л мэдээлэл гардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж