Анги танхимаа монгол ахуйгаар тохижуулсныг иргэд сайшаав | News.MN

Анги танхимаа монгол ахуйгаар тохижуулсныг иргэд сайшаав

Анги танхимаа монгол ахуйгаар тохижуулсныг иргэд сайшаав

Анги танхимаа монгол ахуйгаар тохижуулсныг иргэд сайшаав

Цахим хуудаст эерэг давлагаа үүсгэж, анги, танхимаа монгол ёс уламжлалыг таниулах хүрээнд тохижуулсан сургуулийн мэдээлэл гарсан. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн “Бага сургууль”-ийн багш ажилчид санаачлан хүүхдийн сурах орчинг сайжруулах зорилгын хүрээнд анги танхимаа тохижуулсан байна. Мөн давхар бүрийн коридор хэсгийг уламжлалт ёс заншил, монгол ахуйгаар сэдэвжүүлэн тохижилт хийжээ. Тодруулбал, сургуулиа таван хошуу малын арьс, шир, эдэлгээнд ашиглагддаг эмээл, хазаар, ногт гээд уламжлалт аж ахуйн бүхий л эдлэл хэрэглэлийг хүүхэд бүр бодитоор үзэж, харж болохоор бүтээж, тохижуулсан байна.

Хүүхдийн танин мэдэхүйд нөлөөлөхүйц гарт баригдаж нүдэнд харагдах олон талын ач холбогдолтой үзүүлэн ашиглах нь уламжлалт ёс заншлыг таниулах давуу талтай.

Түүгээр ч зогсохгүй цаашлаад хүрээлэн буй орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар гэх мэт хүүхдийн сурах, хөгжих чадварыг дэмжих, мэдвэл зохих мэдлэг мэдээллүүдийг сонирхолтой байдлаар өгөх боломжтой аж.

Ийнхүү орчин үеийн хэв шинжийг агуулж, уламжлалт ёс заншлаа сурагчдад таниулах зорилготой анги танхимууд нь хүүхдийн сурах сэтгэхүйд нөлөөлөхөөс гадна багш, ажилчид, эцэг эхчүүдэд ч таатай сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Тиймээс бусад бага сургууль ч мөн бүх анги танхимдаа тохижилт хийдэггүй юм аа гэхэд нэг анги, давхрыг уламжлалт ёс заншлыг сурталчлах тохижилт хийх нь зүйтэй болохыг иргэд мөн цахим хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-31 202.126.90.67

Монголчуудийн эдэлж хэрэглэдэг бүх зүйлс үнэндээ л төгс байхымаа гоё бна

Avatar

Зочин 2023-01-31 202.126.90.9

гоёмсог гэрт хичээллүүл. байшин дотор гэр юундаа монгол ахуй. хэзээ монгочууд байшин дотор гэр бөрьж байсан юми

Avatar

Зочин 2023-01-31 202.55.191.130

Хэлбэр хөөсөн худлаа гарууд байх юм аа. Сурагчийн ширээ, сандал стандарттай байдаг. Хэн дууртай нь юу дуртайгаа хийгээд яс булчин нь бэхжээгүй өсөж хөгжиж яваа хүүхдүүдийг үүн дээр суу гэж хэлж болдоггүй байгаа шүү.

Avatar

Зочин 2023-01-31 202.131.247.75

Хамгийн гол нь сургалтыг чанаржуулж хүүхдийг хүнлэг энэрэнгүй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй дээ!!!

Avatar

Зочин 2023-01-31 202.126.90.70

Үнэхээр л монгол ахуйд хичээллэх гэсэн юм бол гарт хичээлээч

Avatar

Зочин 2023-01-31 202.126.90.70

хайран мөнгө. хэлбэр хөөсөн ийм зүйлийг зогсоох ёстой. Хэлбэр агуулгаас гардаг болохоос хэн нэг хүний хийрхэлээс гарах ёсгүй

Avatar

Зочин 2023-01-31 64.119.27.146

хаанаас гарсан мөнгөөр ингэж тохижуулсан юм бэ !!!!!

Avatar

жаргал 2023-01-31 90.193.251.156

сайхан хандлага байна. хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм ,хөдөлгөөнд оролцох соёлыг багаас нь зөв ойлгуулж өгөх нь маш чухал юм. Үүний тулд багш нар нь замын хөдөлгөөний талаар сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Хүүхдийн танин мэдэхүйд өндөр ач холбогдолтой уламжлалт ахуй нөхцөлийг тусгасан сайхан танхим бий болгожээ . Тэгэхгүй бол нэхий ,ширээ ч ялгахгүй хүүхнүүд морин дээр СУУЯ гээд байгаа нь харагдсан шүү

Avatar

unshigch 2023-01-31 196.240.57.196

мундаг багш нар, 6-8 насны балчир сурагчдад өвөг дээдсийнхээ соёлын түүх, уламжлалтай аргаас зааж өгөх ,гээд зөндөө амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж