Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран зуд нүүрлэж болзошгүй сумдын эмзэг бүлгийн малчдад 350 мянгаас 750 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймгийн 51 сумдын эмзэг бүлгийн 510 малчин өрхөд энэхүү мөнгөн дэмжлэгийг үзүүлэх юм байна. Энэ нь 40-80 боодол өвс, 7-20 шуудай хивэг худалдан авах хэмжээний мөнгө аж. Мөн эрдэс витамины бэлдмэл олгохоор болсон аж.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдлын болон нөхөн сэргээх үйл ажиллагааны тусгай сан (SFERA)-ийн 223 мянган ам.долларын санхүүжилттэй дээрх төсөл зургаан сарын турш үргэлжлэх юм байна.
Г.ХОРОЛ
Зочин 2023-01-31 64.119.25.183
Малчидаас өөр амьдрал нь хүнд байгаа зөндөө хүмүүс байна яагаад ингэж ялгаж халамжлаад байдаг юм бэ
Цаг нартай ажил хийхээсээ залхуураад хөдөө хэвтээд, шуналаасаа болж баахан ямаа өсгөөд улс орноо цөлжүүлж байгаа энэ хүмүүсийг халамжлаад байх нь зөв үү.
Зочин 2023-01-31 202.21.120.62
Хугацаа нь дуусах дөхсөн витамин шахна гэсэн сураг байна
Зочин 2023-01-31 202.131.238.26
Юу вэ??? Хувийн өмчөө хүн өөрөө хамгаалах ёстой ш дээ. Тэгвэл хотын захын хорооллоор байгаа өрхүүдэд ч гэсэн хүйтэн байна гээд тусламж өг л дөө. Тэрэнтэй чинь л адилхан ш дээ. Оркууд гэж арчаагүй п.. нар өвс тэжээлээ бэлдэхгүй зунжин архи ууна. Хэд хэдэн сумаар орсон мотоцикл унасан согтуу залуучуудаас их юм байдагүй л юм бил ээ
Зочин 2023-01-31 192.82.84.11
Тэр өгсөн мөнгөөр нь нөгөөдүүл нь ууж идээд, согтуу тэнэж яваад осгож үхэж гай болно оо, бэлэн мөнгө ч архинд л явна ш дээ, эмзэг бүлгийн малчид гэдэг чинь ажилгүй, хариуцлагагүй, согтуу голдуу л улс байгаа ш дээ
Зочин 2023-01-31 122.201.21.69
Ингэж тэнэгтэж байхаар хэдэн суманд тэжээлийн төхөөрөмж өгчих хэрэгтэй. Нэг бол фермер байгуулахад жишиг хэдийн барьж өгөхөд хүмүүс санаа авна даа. Наад бэлэн мөнгө чинь архи, чихэр болохоос малд очихгүй шүү дээ тэнэгүүдээ. ХААХҮЯ гэж бүтэхгүй нэг хогийн яам байна.
Зочин 2023-01-31 192.82.78.231
510 малчинд 750000 төгрөгөөр бодоход 109640 ам доллар 113 мянган доллараар газар дээр нь хүргэх юм байхдаа. нэг уут эрдэс витамины бэлдмэлийн үнэ 18000 төгрөг шүү дээ.хэдэн уутийг өгөх юм болдоо.
Зочин 2023-01-31 66.181.161.161
Малчид Байнга л дэмжлэг урамшуулал гээд үнэгүй бүхийг авахын улс орондоо хийж бүтээсэн нь алгадаа