Баяр, харуусал дагуулсан бүх оддын нэрс тодорлоо | News.MN

Баяр, харуусал дагуулсан бүх оддын нэрс тодорлоо

The League

Баяр, харуусал дагуулсан бүх оддын нэрс тодорлоо

Баяр, харуусал дагуулсан бүх оддын нэрс тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023 оны бүх оддын тоглолтод оролцох тамирчдын нэрс ил боллоо. Энэ жилийн тухайд монгол тамирчдын эсрэг легионерууд халз тулна. Өнөөдөр/2023.01.31/ лигийн зүгээс хоёр багийн тамирчдыг танилцуулав.

Монголын багийн гараанд Т.Санчир, Б.Билгүүн, О.Энхбаатар, О.Эрдэнэцогт, М.Өлзий-Орших нар сонгогдсон бол легионеруудын багийн гараанд Пендарвис Уиллиамс, Энтони Харрис, Даррель Саммерс, Блэйк Хэмилтон, Кристофер Блэйк нар сонгогджээ.

Бүрэн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

 

Дээрх тамирчдыг хөгжөөн дэмжигчид, багийн эздийн саналаар сонгосон аж.

Бүрэлдэхүүн зарлагдсаны дараа хөгжөөн дэмжигчдийн зүгээс гомдолтой үлджээ. Учир нь энэ улирал сайн байгаа зарим тамирчид багтаагүй гэнэ. Тухайлбал, ШУТИС Шарксын Ж.Жамсрандорж, Завхан “Brothers”-ийн Ц.Отгонжаргал, Д.Мөнхтүвшин, Баянгол Харцагын О.Баянбаатар, М Гарьдын А.Тэмүүжин, Д.Дөлгөөнмөрөн, А.Энхбаясгалан, Тэнүүн Өлзий Металлын Т.Ууганбаяр, “IHC Apes”-ийн Б.Тулуй тэргүүтэй тоглогчдыг багтах эрхтэй байсан гэж тэд үзэж байна.

Харин Э.Тулга, Т.Мөнхчөдөр, У.Чингүүн, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ зэрэг залуус анхныхаа бүх оддын тоглолтод оролцох болжээ.

Энэ жилийн бүх оддын хөтөлбөрт дараах арга хэмжээнүүд багтжээ.

  • Монгол VS Легионер тамирчдын тоглолт
  • Эмэгтэй бүх оддын тоглолт
  • Тохолтын тэмцээн
  • Гурван онооны тэмцээн
  • Ур чадварын тэмцээн
  • Олны танил эрхмүүдийн тоглолт

Дашрамд дурдахад, бүх оддын тоглолтын ирэх хоёрдугаар сарын 12-ны өдөр “UG” аренад болох бөгөөд тасалбар нь хэдийнэ дуусчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д.Халзан 2023-01-31 202.179.25.54

Дасгалжуулагчдын зөвлөлөөр тодруулбал мэргэжлийн хэмжээнд дөхнө эздүүд чинь спортын нарийн зүйлийг мэдэхгүй шүүдээ

Avatar

Зочин 2023-01-31 202.55.188.121

Од ч гэх шиг. Наад харууд чинь энэ сагс тоглохоос гадна өөр юм хийж л байгаа. Буцахдаа хар хүүхдүүдээ аваад буцаарай.

Avatar

Зочин 2023-01-31 64.119.25.127

Одод гэлгүй тамирчид хэмээн нэршихээч.

Avatar

Зочин 2023-01-31 172.58.63.133

gadni?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж