Месси: Бидний хамгийн хэцүү өрсөлдөгч Мексик байсан

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси: Бидний хамгийн хэцүү өрсөлдөгч Мексик байсан

Месси: Бидний хамгийн хэцүү өрсөлдөгч Мексик байсан

Дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон Лионель Месси Аргентины “Urbana play 104.3” радиогийн ярилцлагын буланд зочноор уригдаж, сонирхолтой зүйлсийг ярьжээ.

Лионель Месси “Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр миний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн. Миний замналынхаа туршид хүсч, мөрөөдөж байсан зүйл биеллээ олсон. Дэлхийн аваргын цом намайг дуудаж, “Ирээд намайг өргө, чи одоо хүрч болно” гэсэн” гэжээ.

Аргентин финалын тоглолтод Францын торгуулийн цохилтоор хожсон. Шийдвэрлэх цохилтыг Аргентинаас Гонсало Монтиэль амжилттай болгосон. Тухайн цохилтын талаар Месси “Монтиэлийг цохихоос өмнө надтай бүхий л хугацаанд хамт байдаг бурхнаасаа Монтиэлийн цохилтыг амжилттай болгож, биднийг цаашид зовоохгүй байхыг гуйсан” гэв.

Катарт Месси олон гайхалтай үйл явдлын эзэн болсон. Түүний нэг нь Нидерландын эсрэг гоол оруулчихаад дасгалжуулагчийнх нь өмнө баяраа тэмдэглэсэн явдал. Үүнийг тэрбээр “Цаанаасаа л тийм үйлдэл хийчихсэн. Тоглолтын өмнө манай багийнхан Ван Гаалийг юу гэж ярьсныг надад хэлсэн. Би тийм үйлдэл гаргахыг хүсээгүй ч гэнэт л тэгчихсэн” гэж дурсчээ.

Харин баярын зурвас хэрхэн хүлээн авсан талаараа “Миний “Whatsapp” дэлхийн аваргад түрүүлсний дараа дэлбэрсэн.  Эхлээд гэр бүлийнхэндээ хариу бичсэн. Тэгээд л хэд хоног бусдад нь хариу бичсэн дээ. Инстаграм дээр ч хэдэн сая мессеж ирсэн. Тэд бүр миний хаягийг хаасан. Одоо ч гэсэн дэлхийн аварга болсон бичлэгээ сошиал медиагаас хараад сэтгэл хөдөлдөг” гэж ярив.

Мөн Мессигийн дэлхийн аваргын цомоо тэвэрсэн зураг инстаграм дээрх хамгийн их лайктай зураг болсон. Тэгвэл Месси “Би инстаграм дээрх хамгийн их лайктай болохыг зориогүй.  Хүмүүс зүгээр л намайг дэлхийн аваргын цомтой харахыг хүссэн. Би инстаграмаа өөрөө хөтөлдөг. Өөр хэн нэгэн, компани хөтөлдөггүй” гэлээ.

2020 онд таалал төгссөн Марадонагийн талаар Месси дурсахдаа “Диего болон тэнгэрт байгаа надад хайртай хүмүүс намайг их дэмжиж, зоригжуулсан гэж боддог. Хэрэв Диего байсан бол тэр надад дэлхийн аваргын цомыг гардуулах байсан биз. Тэр зураг ч сайхан гарах байсан даа” гэжээ.

Дэлхийн аваргын үеэр учраа таарсан хамгийн хэцүү өрсөлдөгч нь Мексик байсан гэж Месси хэлжээ. Энэ тухай Месси “Бидний хамгийн хэцүү өрсөлдөгч Мексик байсан. Бусад тоглолтууддаа бид өрсөлдөгчөөсөө илүү байсан. Учир нь бид үргэлж тоглолт бүрт юу хийхээ мэдэж байлаа. Манай дасгалжуулагчийн баг ч биднийг сайн бэлдсэн” хэмээжээ.

Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр “Бурхан надад зориулж төлөвлөгөө бэлдсэн байсан.  Тэр мөчөөс илүү мөч гэж үгүй. Яг л Копа Америкад түрүүлсэнтэй ижил. Би бурханд өдөр бүр талархдаг. Бурхнаас илүү зүйл хүсч чадахгүй ээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж