ОХУ Далай ламын төлөөлөгчийг гадаадын тагнуул гэжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

ОХУ Далай ламын төлөөлөгчийг гадаадын тагнуул гэжээ

ОХУ Далай ламын төлөөлөгчийг гадаадын тагнуул гэжээ

Орос, Монгол болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд дахь Далай ламын төлөөлөгч Тэло Тулку Ренбүчиг  (Эрдни-Басан Омбадыков) ОХУ-ын Хууль зүйн яам гадаадын тагнуул гэж нэрлэжээ. Тиймээс Тэло Тулку Ренбүчи Халимагийн хамба ламын суудлаасаа огцрохоор шийдсэн байна.

“Халимаг ард түмэн болон буддын шашинтнуудыг энэ хүнд хэцүү цаг үед эр зориг, тэсвэр тэвчээрээ хадгалж, энэрэл нигүүлсэл, хайр болон хүчирхийлэлгүй үзэл санааг тууштай баримтлахыг хүсье” гэж тэр хэллээ.

ОХУ-ын Хууль зүйн яам нэгдүгээр сарын 27-нд Эрдни-Басан Омбадыковыг гадаадын тагнуул гэж нэрлэсэн. Тэрбээр 2022 оны намар улс төрийн шалтгааны улмаас Оросыг орхиж, Монголд ирээд байсан юм. Аравдугаар сард тэр “Youtube” сувгаар дамжуулан Украины дайны талаар үзэл бодлоо илэрхийлжээ. “Мэдээж украинчуудын түмэн зөв. Тэд эх орон, газар шороо, итгэл үнэмшил, үндсэн хууль, ард иргэдээ хамгаалж байна. Оросыг зөв зүйл хийж байна, дайн хэрэгтэй гэж хүлээн зөвшөөрөхөд нэн бэрх байна” гэж тэр хэлсэн.

Эх сурвалж: MEDUZA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж