Хүүхдийн мөнгөнөөс болж, дээдсүүд толхилцож эхлэв. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор 2023 оны төсвийг өргөн барьсныг УИХ-аар баталсан.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл болсон. Тийм учраас 91 хувийг зөв тодорхойлж, 1,039,000 хүүхдэд мөнгө олгохоор тооцоолсон. Хүүхдийн мөнгийг 17 жил олгож буй. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана” гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2023.01.30/ Сангийн яам, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ “Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим. Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм.
Сангийн яам төсөв өргөн барихдаа хүүхдийн мөнгийг халамжийн төрөл, тэтгэмж гэж оруулсан. Төсвийн хуулийг хэлэлцэх явцад салбарын яамд өрхийн орлогыг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлсэн гэж байсан ч мэдээллийг зөрүүтэй байдал гарч, хүндрэл дагуулсан. Тиймээс хүн амын мэдээллийн сан, халамжийн мэдээллийн сан, улсын бүртгэлийн мэдээллийн санг нэгтгэж, бодит мэдээллийн эх сурвалжтай болж, хуульд нийцүүлэн иргэдэд чирэгдэлгүйгээр хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай” гэсэн юм.
Мөн энэ асуудалтай холбогдуулж, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан тул УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэг дээрх асуудлыг судлах, шийдвэрлэх чиглэлээр ажиллах аж.
Г.ХОРОЛ
Зочин 2023-01-31 77.118.39.145
Анх энэ хүүхэдийн мөнгийг монголын хүүхэдүүдийг хуримтлалтай ирээдүйн иргэд болгох зорилготой гэж ярьж тайлбарлаж эхэлсэнийг санаж бна. Яваандаа утгаа алдаж, мөнгийг нь хүүхэдийнхээ нэр дээр нь хуримтлуулсан гэр бүлүүд нь буруудаж боломжтой айлын тоонд орохнээ… утгагүй
Боломж муутай л гэр бүлийн хүүхэдэд өгнө гэж бгаа юм бол энийг халамж гэхгүй өөр юу гэх юм бэ?!
Хүүхэдийн мөнгө өгөх болохоор боломжтой айл болгоод, банкнаас зээл авах болохоор ядуу боломжгүй айл болгоод , аймаар…
Зочин 2023-01-31 202.170.65.54
Фитишаа!!! Занданшатараа
Зочин 2023-01-31 202.21.124.69
Есөн хувийг хэмнээд монгол улсаа ядуурлаас гаргаж байгаам байна . Энэ 9 хувьд лав ИХ -ын гишүүд ороогүй л байгаа даа . Ичмээр юм . ИЙм балай юм хийхээ болиоч эээ !!!!!! ШИВШИГ !!!!!!
Зочин 2023-01-31 59.153.115.59
Ярих нь ихдээд ямарч шийдэлгуй 2024 онд намаа булшлах юмаа хийлээ дээ сар шинэ болох гээд монго тогрог маш их хэрэг болно шуу дээ юмны унэ маш их оссон бна шуу дээ
Иргэн 2023-01-31 122.201.19.190
Хүүхдүүд бие дааж орлого олдоггүй иргэд, энэ утгаараа халамжид хамрагдах бол бүгд хамрагдах ёстой. Гэр бүлийнхээ орлогоос хамаарч ялгаварлагдах ёсгүй. Үндсэн хуульд хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж болохгүй тухай заасан. Хэрэв хүүхдийн мөнгө халамж биш гэж байгаа бол мөн л бүх хүүхдэд тэгш олгох ёстой.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Одоо хүүхэд бүртээ мөнгөө өгөөд, цаашдаа хүн амын бүртгэлээ цэгцлэх хэрэгтэй. 2023-01-31 122.201.21.139
НЭГ ХАЛАМЖ ГЭЖ ЯРИАД Л, НЭГ БАЯЛГЫН ӨГӨӨЖ ГЭЖ ЯРИАД Л. БОДЛОГОО НЭНГТГЭХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД ХҮН АМЫН БҮРТГЭЛ ГЭЖ ХӨЛ ТОЛГОЙ НЬ МЭДЭГДЭХЭЭ БАЙСАН ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙГЭЭС БӨӨН БУДЛИАН ХЭЛ АМ БОЛЛОО.БҮХ ХҮҮХЭДДЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТӨСӨВ ХҮРЭХГҮЙ БОЛ 90000 БОЛГОНО БИЗ ДЭЭ.ХЭРЭГЦЭЭТЭЙ НЬ ОДОО АМЬДРАЛДАА ХЭРЭГЛЭГ. БОЛОМЖТОЙ НЬ ХҮҮХЭДДЭЭ ХАДГАЛАГ. ЭЛДЭВ БҮРТГЭЛИЙН ЧИРЭГДЭЛГҮЙ.ЕР НЬ ХҮН АМЫН БҮРТГЭЛЭЭ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2023-01-31 59.153.113.223
Durakaaaa ta nar 2 xonogt xuuli bataldag!!! Xalamj bish yum bol javxlan xulgaichiin xuuliig xuchingui bolgood XUUXED BURT XUUXDIIIN Mungu OLGO!!! Baga tenegteerei
зочин 2023-01-31 192.82.69.207
гэнэт сэрж ухаарав уу хууль батлахдаа 2023 оны иөсөв батлахдаа ухаарахгүй яаав. Сонгууль дөхөж байгаа учир попрох санаа төрөв уу
Зочин 2023-01-31 172.59.185.127
Tegvel erguu novshoo bolichooch ter mongooroo niitiin teevree hogjuul
Зочин 2023-01-31 203.98.77.101
Энэ бол буруу хүүхэд л бол хүүхэд баян айлын хүүхэд ядуу айлын хүүхэд гэдэг бол хүүхдийг хар нялхаас нь ялгаврлан гадуурхах үзэл сурталд сургах хүмүүжлийн орчныг сургаж байна даа луйварчидаас луйварчид л төрнө гэсэн сургаалиар явж байна уу гэж ажиглагдахаар байна.
Зочин 2023-01-31 66.181.160.35
Халамж бишээ биш …. Группын мөнгө , эсвэл хүнсний талонн энэ тэр бол халамж… Харин хүүхдын мөнгө бол " Монголын үрс маш олон болгээ " гэсэн ерөөлын өргөл …:Дуугай л бүх хүүхдэд олгоо!!!….
Зочин 2023-01-31 59.153.114.149
Томчууд дарга,дарганцарууд хэдэн тэрбумаар хулгаалдаг бж хүүхдүүдийг ялгавладаг арчаагүй төр манайд л бна
HMM 2023-01-31 124.158.68.209
HUUHDIIN MUNGUU UGDUGUURUU UGUURUU SDAAAAAKUUUUDAAA, IREH SONGUULIAR UNAVAAA
Иргэн 2023-01-31 202.21.104.2
Хүн амын мэдээллийн сан, Халамжийн мэдээллийн сан, Улсын бүртгэлийн мэдээллийн сангууд чинь маш асуудалтай шүү. Сайн нягтлах хэрэгтэй. Юунаас үүдэлтэй гэхээр хувь иргэдийн хариуцлагагүй байдлаас гадна нөгөө сонгуулийн царцаа нүүдэл гэдэгтэй ч холбоотой байж магад. Халамж авах гээд энд тэнд бүртгүүлдэгтэй ч холбоотой байж магад.
Шүүмж 2023-01-31 78.187.120.177
нийт хүүхдүүдийнхээ 9 хувийг хэмнэхээр их хэмнэлт болж байгаа юм байна. 91 хувь нь үгээгүй буюу улны болж таарлаа. Тэгж харагдаад байна даа. Бүртгэл үнэн үү. Хүүхэд хэмээх нялх амьтдыг багаас нь ялгаж байгаа юм байна. Хүүхдийн цалин, ирээдүй сан гэнэ үү ямар нэгэн оновчой нэр өг л дөө. Өчнөөн боломжийг алдаж болсон байж 9 хөн хувь дээр мундаг тооцож байна шүү. Ялгавартай бүртгэл гэдгийн цаана хичнээн луйвар, авилга явагддагийг хүмүүс мэднэ. 20-иод жил ингэлээ дээ. Бүгдэд өг эсвэл боль…
Зочин 2023-01-31 202.21.124.69
Халамж биш юм бол үлдсэн 9 хөн хувь нь монгол улсын хамааралгүй хүүхдүүд гэж ойлголоо . Хэний ч биш, аль ч улсын иргэн биш гадуурхагдсан хүүхдүүд юм байна .Тэгээд сонгууль болохоор зарим нь гэрийн хаяг дээрээ хэдэн ч хүн бүртгүүлж болоод байхад байр авч чадахгүй тул мөнгөө хэмнэж тэтгэвэр авдаг аав ээжтэйгээ цуг амьдарч байгаа хүүхдийнх нь цалинг энэ айлын орлого болгочихно. Гэтэл хүүхэд нь аргаа барахдаа, мөнгөө хэмнэх гэж л аав ээжтэйгээ амьдарч байгаа шүү дээ.
Зочин 2023-01-31 192.82.89.51
Хүүхдийн мөнгө халамж биш. Монгол эх оронд хүүхэд нь болж төрсөны нэр хүнд, нэр, байгалийн баялагийг хүртэх баталгаа юм. Ингэж үндэсний бахархалыг бий болгох ёстой. Төлгөн коммунистууд үүнийг ойлгохгүй эрс эсэргүүцнэ шүү дээ. Халамж, тэтгэлэгээс эрс ялгаатай. Монгол хүүхэд, монгол хүүхэд монгол эх оронтой байх, монголчуудын дээдийн дээд бахархал. Хүүхэд бүрт олго. бүү эргэлз.
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
ХАЛАМЖ ТЭТГЭЛЭГ ГЭДЭГ ХОЁР ҮГЭНД УТГИЙН ЯЛГАА БАЙХГҮЙ ЮМ. МӨНГӨ ТАРААЖ Л БАЙГАА БОЛ ХАЛАМЖ МӨН ЮМ. УЛС ТӨР ХИЙСЭН ПОПРОЛТ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. УТАА ХӨРСНИЙ БОХИРДОЛ АМЬДРАХ ОРЧИН МАШ МУУ БАЙХАД ЕР НЬ МӨНГӨ ТАРААХ НЬ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ. ЕР НЬ БОЛ АЖИЛ ХИЙДЭГ ХЭСГИЙН ХАЛААСНААС ТАТВАР ГЭЖ АВААД АЖИЛГҮЙ ХЭСГИЙГ ТЭТГЭДЭГ БОДЛОГО Л ЯВЖ БАЙНА.
Зочин 2023-01-31 66.181.160.35
Хөөрхий ….Насаараа гон бие гозон толгой явсан баагий байх нь..
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
ЧАМ ШИГ УЛНЫ НӨХӨР БИШ Л ДЭ.
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
ХҮҮХДЭЭ УЛСЫН МӨНГӨӨР ТЭЖЭЭДЭГ ЮМ БАЙХДАА. ӨРӨВДМӨӨР ЮМ БЭ.
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
МӨНГӨ ТАРААЖ Л БАЙГАА БОЛ ХАЛАМЖ ШҮҮ ДЭ. ХҮМҮҮСИЙГ ЯАЖ МАНГАРТУУЛАХАА ЭД НАР САЙН МЭДНЭ.
Ga 2023-01-31 192.82.88.243
Huuhdiin mongo halamj bish huuhed bolgon avah estoi mongol ulsiin ireedui shte
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
МӨНГӨ ТАРААЖ Л БАЙГАА БОЛ ХАЛАМЖ ШҮҮ ДЭ. ХҮМҮҮСИЙГ ЯАЖ МАНГАРТУУЛАХАА ЭД НАР САЙН МЭДНЭ.
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАЛАМЖ БИШ МӨН ГЭЖ МАРГАХ ЯМАРЧ ҮНДЭС БАЙХГҮЙ. МӨНГӨ ТАРААЖ Л БАЙГАА БОЛ ХАЛАМЖ ГЭДЭГ ЮМ. ЯМАР АРД БАЙНА ТИЙМ Л ТӨР ОРШИЖ БАЙНА.
Готов 2023-01-31 202.9.40.234
УИХ-аараа халамж гэж хуульчилчихаад одоо халамж биш гэдэг чинь юу гэсэн үг вэ
Zochin 2023-01-31 202.55.191.130
Huuhdiin mungu halamj bol ard tumniihee 91%-g yadyy amidryylj, 99% ni $1,000-s doosh tsalintai baigaagaas ichih heregtei shdee
Зочин 2023-01-31 103.136.254.38
91 хувь халамж авдаг ядуу гэдэгээ УИХ ЗАСГИЙН ГАЗАР БАТЛААД БАЙГАА ЮМУУ.
Зочин 2023-01-31 64.119.30.83
Хүүхдийн мөнгө бол халамж биш, ирээдүйн хөрөнгө оруулалт. Харин одоогийн гаж тогтолцооны уршигаар бэлэнчлэх сэтгэлгээтэй новшнууд бэлнээр авч арчаагүй амьдралынхаа орлого болгож байна. Хүүхдэдээ зориулах, ирээдүйн сургалтын төлбөрийг бүрдүүлэх, хөгжүүлэх нь зүйтэй юм.
Зочин 2023-01-31 119.40.103.6
ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАЛАМЖ БИШ – энэ маш үнэн шүү
Зочин 2023-01-31 192.82.83.72
зандан дарга зөв ярьжын.хүүхэд бүр тэгш эрхтэй.ялгаварлаж болохгүй
Зочин 2023-01-31 202.21.107.22
МАНай зарим дарга нар хүүхдийн мөнгө ХАЛАМЖ гэж орилоод л байсан сан
Зочин 2023-01-31 90.193.251.156
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХ НЬ НИЙГМИЙН ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМ ,ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАЛАМЖ БИШ ТЭТГЭЛЭГ ГЭЖ ИХ ХУРЛЫН ДАРГА ҮНЭН ЗӨВ ТОДОРХОЙЛЖЭЭ . ХАРИН ТЭР САНГИЙН ЯАМНЫХАН ГЭЖ НИЙГМИЙН ШУДАРГА ЁС ,АРД ОЛНЫ АМЬДРАЛ ДЭЛХИЙН ЖИШИГ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМНУУД ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГИЙГ ҮЕ ШАТТАЙГААР БУУРУУЛНА ГЭЖ МОНГОЛЫН ХҮН АМЫН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХҮЙЦ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙНА.
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
ХАЛАМЖ ТЭТГЭЛЭГ ХОЁРТ ЯМАРЧ ЯЛГАА БАЙХГҮЙ ЮМ Л ДА. ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГО ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА. ГЭХДЭЭ МӨНГӨ ТАРААЖ Л БАЙГАА БОЛ ХАЛАМЖ МӨН ЮМ. УТАА ХӨРСНИЙ БОХИРДОЛ АМЬДРАХ ОРЧИН МАШ МУУ БАЙХАД ХАЛАМЖ БАЙНА УУ ТЭТГЭЛЭГ БАЙНА УУ МӨНГӨ ТАРААХ НЬ УТГАГҮЙ ЗҮЙЛ ЮМ.
ЗОЧИН 2023-01-31 64.119.22.123
ХАЛАМЖ ТЭТГЭЛЭГ ГЭДЭГ ХОЁР ҮГЭНД УТГИЙН ЯЛГАА БАЙХГҮЙ ЮМ. МӨНГӨ ТАРААЖ Л БАЙГАА БОЛ ХАЛАМЖ МӨН ЮМ. УЛС ТӨР ХИЙСЭН ПОПРОЛТ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. УТАА ХӨРСНИЙ БОХИРДОЛ АМЬДРАХ ОРЧИН МАШ МУУ БАЙХАД ЕР НЬ МӨНГӨ ТАРААХ НЬ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ. ЕР НЬ БОЛ АЖИЛ ХИЙДЭГ ХЭСГИЙН ХАЛААСНААС ТАТВАР ГЭЖ АВААД АЖИЛГҮЙ ХЭСГИЙГ ТЭТГЭДЭГ БОДЛОГО Л ЯВЖ БАЙНА.