Орос, Беларусийн тамирчид Азиас олимпийн эрх авах уу? | News.MN

Орос, Беларусийн тамирчид Азиас олимпийн эрх авах уу?

Орос, Беларусийн тамирчид Азиас олимпийн эрх авах уу?

Орос, Беларусийн тамирчид Азиас олимпийн эрх авах уу?

Олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байгаа Орос, Беларусийн тамирчид Ази тивийн тэмцээн уралдаанд оролцож, олимпийн эрх авах яриа гарчээ. Энэ талаар Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Рандхир Сингх мэдэгдсэн бөгөөд түүний хэлснээр Азийн тамирчдын квотод өөрчлөлт орохгүйгээр Орос, Беларусийн тамирчдад олимпийн эрх олгох аж.

Азийн олимпийн зөвлөлөөс Орос, Беларусийн тамирчдад 2024 оны Парисын наадмыг эрх олгох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Мөн ирэх есдүгээр сард эхлэх Азийн наадамд ч дээрх орны тамирчдыг оролцуулахаар судалж байгаа гэнэ.

Сингх “Indian Express” сонинд өгсөн ярилцлагадаа “Орос, Беларусийн тамирчид манай медалийн тогтолцоо болон олимпийн Азийн квотод нөлөөлөхгүй. Олон улсын олимпийн хорооны зүгээс бидэнтэй болон олон улсын спортын холбоодтой хамтран шинэ арга боловсруулна. Мөн медаль нь ч тусдаа байх болно” гэжээ.

Гэхдээ Орос, Беларусийн тамирчид зөвхөн хөнгөн атлетик, буудлага зэрэг спортуудад л өрсөлдөх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, тулааны, бөхийн спортуудад оролцох боломжгүй гэнэ.

Сингх үргэлжлүүлэн ярихдаа “Бидний зорилго бол тамирчдад Парисын наадамд оролцох боломж олгох, тэднийг олимп өнжүүлэхгүй байх явдал. Спорт бол улс төр хийх газар биш. Спорт бол спортын хүмүүст зориулагдсан хайр, нөхөрлөл, ах дүүсийн холбоо юм. Спортынхон бол нэг гэр бүл. Үүний үндсэн дээр бид тэднийг дэмжиж байгаа” гэв.

Мөн Европын олимпийн хороо, Африкийн үндэсний олимпийн хороодын холбоо, Панамын спорт, үндэсний олимпийн хороодын холбоо Орос, Беларусийн оролцооны талаарх ОУОХ-ны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Гэтэл Орос, Беларусийн тамирчдыг олимпод оролцуулбал Украин Парисын наадмыг бойкотлох яриа гарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-31 202.126.90.156

oros xuniig all boldog Ukraine xuniig all boldoggui yum bx daa

Avatar

Зочин 2023-01-31 202.9.46.217

Хахууль үнэртэж байна

Avatar

зочин 2023-01-31 211.184.154.228

Утгагүй юм болох нь дээ. Нэгэнт л оруулах юм бол тэр европоосоо л эрхээ авна биз.

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2023-01-31 103.57.94.167

orosiin nutag devsgeriin 80 hubi ni azi tibd baidag yum daa. getel turkiin nutagiin 20 hubi l evropd baihad ted evropiin temtseend ordog yum daa..

Avatar

Зочин 2023-01-31 202.126.90.156

спорт улс төрөөс хамааралгүй бх ёстой ,дэмжиж бна

Avatar

Зочин 2023-01-31 202.9.46.217

Ингэж байж л түхэмгийлэгчдэд ойлгуулна шүү дээ. Улс нь өөр улс руу халдаж хүмүүсийг нь алж хядаж байхад тамирчдыг дэмжих хэцүү. Энэ бол ёс зүйн асуудал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж