Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтойгоо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд И.К.Азизовын Монгол Улсад ажилласан есөн жилийн хугацаанд Монгол, Оросын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ.
Элчин сайд И.К.Азизов хүлээн авч уулзсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид ч гүнзгийрэн хөгжиж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эх сурвалж: president.mn
Холбоотой мэдээ