856,973 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

856,973 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 398,226,163 төгрөгийн үнийн дүн бүхий 856,973 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Материалимпекс" ХК (MIE +14.47%), "Ариг гал" ХК (EER +12.20%) болон "Крипто Үндэстэн" ХК (CNF +9.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булигаар" ХК (MBG -11.47%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -9.40%) болон "Айтүүлс" ХК (ITLS -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 39,502 ширхэг нэгж эрхийг 4,925,672 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 77 ширхэг бондыг 7,684,920 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 37,973.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,914,102,319,263 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж