Сурвалжлага: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилсэн ч хүлээхээс өөр сонголтгүй | News.MN

Сурвалжлага: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилсэн ч хүлээхээс өөр сонголтгүй

Сурвалжлага: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилсэн ч хүлээхээс өөр сонголтгүй

Сурвалжлага: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилсэн ч хүлээхээс өөр сонголтгүй

Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 5, 22, 41 дүгээр хороогоор орвол, мэдээллийнхээ зөрүүг арилгах гэсэн хүмүүс цөөнгүй байлаа. Хоёрдугаар сарын 8-ны дотор мэдээллээ шинэчлэх шаардлагатай болсон. Иймээс өрхийн гишүүдийн тоо зөрсөн, овог өөрчлөгдсөн, үл хөдлөх нэмэгдсэн, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан талаар иргэд хороо, дүүрэгтээ багагүй хандаж буй аж. Гэхдээ иргэдийн өрхийн орлого, үл хөдлөх, нийгмийн даатгалтай холбоотой ямар ч мэдээллийг халамжийн ажилтан засварлах боломжгүй. Зөвхөн тухайн хороонд оршин суудаг эсэхийг хянаж, өрхийн хаягийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг засварлах хүсэлтийг хийж өгнө. Түүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хүүхдүүдийн овог, нэр зөрсөн зэрэг асуудлыг хороо дангаараа хариуцахгүй болохыг хороо, дүүргийн нийгмийн ажилтан хэллээ.

Иргэдийн зүгээс машингүй, ипотекийн зээлээр авсан нэг байртай хэрнээ өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсандаа бухимдаж, Засгийн газар нийт хүүхдийн 91 хувь хүүхдийн мөнгө олгох нь худлаа болохыг шүүмжлэв.  УИХ-аас энэ оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгоно. Ингэхдээ өрхийн орлогыг харгалзан есөн хувийг нь хүүхдийн мөнгөнөөс хасахаар болсон юм. Гэвч, иргэдийн хэлж буйгаар нийт хүүхдийн 9 хувь нь  биш бараг дийлэнх нь хүүхдийн мөнгөнөөс хасагдсан болохыг шүүмжиллээ.

"Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилж гаргаад зөрүүтэй мэдээллээ засварласан ч систем дээр нь орохгүй байгаа. Арга ядаад өргөдөл хүсэлтээ бичиж, E-Mongolia сайтаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа хэвлэж авч ирснээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн н.Туул хэлэв.  Тэдэнийх ам бүл 3.  Хоёр хүүхдийнх нь нэг оюутан, нэг нь сурагч, тэрбээр өрх толгойлсон эмэгтэнй. Сарын орлого нь 778 мянган төгрөг. Гэтэл тус өрхийг 10-аас дээш сая төгрөгийн орлоготой өрхөд хамааруулжээ.  Тиймээс н.Туул мэдээллээ шинэчлүүлэхээр хороо, дүүргийн халамжийн ажилтан руу 10 гаруй удаа залгасан ч "хүлээ" гэхээс өөр хариулт хэлээгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвөөс ч асуусан. Үл хөдлөх, машины тоо ширхэг буруу байна гэж хэлсэн. Асуухаар хүлээ, ирэх долоо хоног гэхэд засвар нь ороод дараа сард мөнгө нь нөхөөд орчихно гэх хариултыг өгсөн гэв. Энэ мэт нэг нэг рүүгээ шилжүүлж байгаагаас иргэд зөрүүтэй мэдээллээ засварлаж чадахгүй хугацаа алдаж байгаа аж.

Энэ сарын 15-наас хойш УБЕГ-т 150 мянга гаруй хүн мэдээллээ засварлуулах хүсэлт гаргажээ.

УБЕГ-аас тодруулахад “Шилжилт хийлгэх асуудлаар иргэд их холбогдож ирж байна. Орон нутаг, дүүргээс бусад нутагт шилжихдээ хаягийн бүртгэлдээ зөвхөн өөрсдийнхөө бүртгэлийг иргэдэг хийлгэдэг. Ингэхдээ хүүхдийнхээ хаягийг мөн шилжүүлэх шаардлагатай. Иргэд өөр нутаг дэвсгэрт шилжин сууж байгаа тохиолдолд үл хөдлөх,  газрын гэрчилгээтэй харьяа улсын бүртгэлийн хэлтэст очиж шилжилтээ хийлгэж болно. Харин орон сууц, хашаа байшин түрээслэдэг бол түрээсийн гэрээтэй очно. Хэлтэс дээр биечилж очих боломжгүй тохиолдолд E-Mongolia цахим системээр хандаж хийлгэх боломжтой. Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийж байгаа иргэн тухайн хаяг дээрх 16-аас доош насны хүүхдийг зайлшгүй бүртгүүлэх ёстой” гэв.

СИСТЕМИЙН АЛДААГ НЭГЖИЙН АЖИЛТАН ЗАСВАРЛАХГҮЙ

Систем болон шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотойгоор иргэд алдаа гарсан тохиолдолд мэдээллээ шинэчлүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэг өрхийн 2-3 хүүхдийнх нь мөнгө орсон хэрнээ нэг хүүхдийнх нь ороогүй зэрэг тохиолдол гарч байгаа талаар цахим хуудастаа иргэд мөн бичиж байна. Тэгвэл мэдээллээ шинэчлүүлсэн иргэдийн хүүхдийн мөнгө ирэх саруудад нөхөж орох эсэх талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодрууллаа.

Тус яамнаас өгсөн мэдээллээр “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа.

Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өглөө. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл нь алдаатайн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхаарууллаа.

Мэдээллээ шинэчлүүлсэн ч систем дээр алдаатай харагдаж байгаа тохиолдолд нэгжийн ажилтан засварлах боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа засвар орно гэдгийг онцлов.

ТЭГВЭЛ ИРГЭД ХААНА ХАНДАЖ ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛҮҮЛЭХ ВЭ?

Эхний ээлжид иргэд хүүхдийн мөнгө орох үгүйг E-Mongolia, Ehalamj.mn, харьяа баг, сум хорооны халамжийн ажилтнаас хүүхдийн регистрийн дугаараа хэлээд шалгана. Хэрэв "Тийм" гэсэн байвал мэдээлэл шинэчлэх шаардлагагүй. Харин "Үгүй" гэсэн бол дэлгэрэнгүй гэж дараад, эсвэл харьяа халамжийн ажилтангаасаа асуух юм. Мэдээллийн чанарын алдаатай буюу танай өрх ам бүлийн тоо дөрөв байх ёстой байхад гурав, эсвэл тав болоод, гурван байр, таван машин, жилийн өрхийн орлого, татвар гээд аль нэг хэдээс мэдээлэл үнхээр алдаатай байвал мэдээллүүдээ өөрсдөө явж засуулах аж.
Ингэхдээ,
  • Өрхийн ам бүл – Харъяа сум баг хороо
  • Хүүхдүүдийн мэдээлэл – Нэр нь зөрүүтэй бол УБЕГ, хүүхдүүдийн тоо зөрүүтэй бол харьяа сум, баг, хороо
  • Үл хөдлөхийн мэдээлэл – Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Тээврийн мэдээлэл – Авто тээврийн үндэсний төв
  • Мал – сум, хороо, баг
  • Өрхийн цалин мэдээлэл – Харъяа нийгмийн даатгалын газар
  • Өрхийн орлогын мэдээлэл зөрүүтэй бол Татварын Ерөнхий Газар очих юм.
Ийнхүү эдгээр газруудад очиж өргөдөл бичиж хүсэлтээ өгсөн л бол дахин очих шаардлагагүй байна. Мэдээллийг хянаж дууссаны дараа системд засвар орох тул иргэд хоёрдугаар сарын 08 хүртэл хүлээцтэй байхыг зөвлөлөө. Харин ирэх долоо хоногт ч хүсэлтийг засварлаагүй тохиолдолд дараагийн шатны нэгжид хандах хэрэгтэй гэлээ. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өгсөн, мэдээллээ шинэчлүүлсэн иргэд хүлээхээс өөр сонголтгүй болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-01 66.181.189.71

bi 2,200,000 tug tsalintai. ipotektei bairtai, mashingui, 2 huuhedtei. huuhdiin mungunuus 2 maani hasagdsan baina. mongoliin hamgiin bayan 9 %-d orsondoo bayartai baina. harin 91% yaj amidraad baigaag oilgohgui yum kkk

Avatar

Зочин 2023-02-01 202.9.46.16

Хороон дээрх өрхийн бүртгэл үнэн зөв байхад үндэсний статистикийн газраас зохиосон программыг ашиглуулсан гээд хорооны ажилтан тайлбар тавиад сууж байх юм, тэгээд иргэн очиж тэр мэдээллийг нь устгуулах юм уу даа, яагаад өрхийн бүртгэлд иргэдийн мэдээллийг буруу оруулсан программ зохиосон бэ гэдэгт хэн хариу өгөх вэ

Avatar

Зочин 2023-02-01 90.188.54.82

Бяцхан үрсдээ хэдэн төгрөг өгөх гэж хамаг хөрөнгийг нь/хөрөнггүй ч өрх айл байгаа/ бүртгэж чирэгдэл болгодог Гутамшигтай Засаг.Хүүхдийн овог нэр нь УБүртгэл дээр зөв байвал л болоо юм биш үү.

Avatar

Зочин 2023-02-01 202.21.105.204

Өгөхгүй дээ наад бузарууд чинь. Өөрсдөө их наяд их наядаар идэж ууна. Хэдэн хөгшчүүд, хүүхдүүддээ болхоор үхэх гэж байгаам шиг харамлаж өчнөөн зовлон тоочно. Ийм л бузаруудыг та бид сонгосон байна. Сонголтоо зөв өгч, хяналт тавих, нам биш зөв хүнийг л сонгодог болох хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2023-02-01 202.131.245.34

хүүхдийн мөнгөө хасуулсан иргэд 2024 оны сонгуульд МАН-д санал өгөхгүй нь 100 хувь тодорхой

Avatar

Иргэн Ээж 2023-02-01 202.126.93.78

Яг зөв, ганцхан хүүхдийн мөнгө ч биш ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэх мэт МАН-д олон хэрэг бий, би угаасаа МАН-ыг сонгууль өгч эхэлснээсээ хойш хэзээ ч сонгож байгаагүЙ, ОДОО БУСАД ХҮМҮҮСИЙГ МАН-ЫГ СОНГУУЛАХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ БҮХ ХҮЧЭЭ ЗОРИУЛНА

Avatar

Зочин 2023-02-01 192.82.84.61

Кк. Их юмаар айлгав аа.. Чамаар дутахгүй ш дээ

Avatar

Зочин 2023-02-01 202.9.46.72

Turiin alba ni uneheer muu, chadvargui yum bnooo

Avatar

з 2023-02-01 202.131.249.27

4 жилийн өмнө шилжилт хөдөлгөөнөө хийгээд одоо бүх юм болсон гэж тухайн үедээ хэлж байсан ч одоо дахиад шилжилт хөдөлгөөнөө хийлгэлээ ш дээ, татварын мөнгөөр цалинжиж байгаа муусанй төрийн албан хаагчдын увайгүй арчаагүй, юу хийхээ ч мэдэхгүй, мэдсэн ч хийхийг хүсдэггүй хорооныхноос шалтгаалж байгаам байна лээ ш дээ, ажил төрлөө таслан байж дахин очиход биднийг бүртгэсэн хүн хажууд сууж байгаа хүндээ тэр мэдээллээ өгөөд системдээ бүртгэх л асуудал байна лээ ш дээ арай ч дээ, ийм новшнууд гай бол

Avatar

Зочин 2023-02-01 66.181.160.35

Явж явж энэ Оюунэрдэнэ л хүүхдийн мөнгө өгөх дургүй байгаа юм байна л да

Avatar

Зочин 2023-02-01 202.126.93.78

Сонгуульд нь унагаах юм шүү Монголчуудаа энэ МАН-ыг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж