Хятад улсын хүн амын тоо өнгөрсөн онд 60 жилийн түүхэнд байгаагүйгээрээ буурав. Хэдэн арван жилийн турш тус улс “Нэг өрх нэг хүүхэд” бодлогыг баримталсан. Энэ нь 2021 онд өөрчлөгдөж, гэрлэсэн хосууд гурван хүүхэдтэй болох боломжтой болсон юм.
Тэгвэл хүн амын тоо буурч буйн эсрэг арга хэмжээ болгож Сычуань мужид хосуудыг хүссэн тоогоороо хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө. Бодлогын өөрчлөлтийн хүрээнд ганц бие хүмүүсийг ч бас хүүхэдтэй болохыг зөвшөөрөв. Өмнө нь ганц бие эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх хориотой байсан.
“Нэг өрх нэг хүүхэд” бодлого 1979 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогыг зөрчсөн гэр бүлүүд шийтгүүлж, зарим тохиолдолд ажил төрлөө ч алддаг байв. Түүнчлэн энэ бодлого эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдээс илүүд үздэг соёлтой холбогдсоноор маш олон эмэгтэй үр хөндөлт хийлгэжээ. Нэг хүүхдийн бодлого 2016 онд бага зэрэг уян хатан болж, нэг өрх хоёр хүүхэдтэй болох боломжтой болсон. Гэвч энэ өөрчлөлт төрөлтийн бууралтыг зогсоож чадаагүй. Өнгөрсөн онд Хятадад анх удаа нас баралтын тоо төрөлтөөс давжээ.
Тиймээс 80 сая хүн амтай Сычуань мужид хүүхдийн тоонд хязгаар тогтоохоо болилоо. Хятадын дарга Ши Жиньпин төрөлтийг нэмэгдүүлэхийг улсынхаа нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон. Энэ хүрээнд засгийн газраас татварын хөнгөлөлт үзүүлж, эхийн эрүүл мэндийн сайжруулах үйлчилгээг санал болгож байна.
Эх сурвалж: BBC
МОНГОЛ 2023-01-31 124.158.66.208
манай тэнэг хүүхнүүд ар араасаа цувуулж одог медаль гэж нөхрөө санхүүгийн дарамтад оруулдаг .Хятад хүүхнүүд тэгэхгүй хөө тооцоотой
Зочин 2023-01-31 178.243.222.82
ene hun MONGOL BISHEE
Зочин 2023-01-31 43.224.168.91
Одоо естой терж егне биз??!! Хитад одоо хэдэн ч тэрбум хvнийг хангалттай сайхан амьдруулах чадалтай Болсоон!! Улсын бодлого гэж ийм л юмыг хэлээд байгаа юм ш дээ.
Ямар 2023-01-31 124.158.66.208
төрөхгүй хөө боломжтой болсон ч санхүүгийн асуудал хүнд
Зочин 2023-01-31 202.179.24.24
Ковидоор олон хүн цөөрч дээ
Чөтг.өрийн эзэнт гүрэн хуйжай 2023-01-31 59.153.86.106
Яаж ч юу ч гээд сөнөж устах нь тодорхой 3 үндэстэн энэ дэлхийд байнааа. Нэг нь жунгао буюу хуж.аа. Нөгөө нь орос буюу Рассияаа. Нөгөө нь ….
Zochin 2023-01-31 66.181.161.191
XYTAD XVN ba YLAAG taaraldsan gazraa ustgaj bai gesen zuir ug olon orond baidag. yagaad ym bol ? ? ?
Бадарч тахар 2023-01-31 192.82.91.195
79 онд ингэж хориогүй байсан бол одоо Хятад нь 3 тэрбум болчихсон дэлхий даяар бэлчиж байх байж ямар азаар хорив оо !! Одоо ч Ази ёвропыг нөмрөнө дөө !!
Зочин 2023-01-31 139.5.216.233
iiii
Зочин 2023-01-31 103.26.195.117
Тэр нь яах вэ, хүмүүс олон хүүхэд төрүүлээд зардлыг нь дийлэхээ больж байна. Хаа сайгүй л ийм болж байна ш дээ