Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр /2023.01.31/ мэдээлэл хийлээ.
Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адьяасүрэн:
-Эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудал нь Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй байдал юм. Энэ салбар ажиллах хүчингүй, хүний нөөцийн хомсдолд орлоо. Эрчим хүчний салбарт боловсон хүчнийг ажлын байранд ажиллуулахад 2-5 жилийг зарцуулдаг. Гэвч цалин хөлсөө голж, туршлагатай ажилчид маань харийн газарт боолын хөдөлмөр эрхлэхээр гэр бүлээсээ хол, эрчим хүч, уул уурхайн салбараа орхин явж байна.
2022 оны байдлаар Дулааны IV цахилгаан станцаас 212 хүн ажлаасаа гарсан. Үндсэн шалтгаан нь цалин, хөлснөөс болсон.
Монголын эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо 1996 онд байгуулагдсан. Улс орны хөгжлийн хүрээнд уул уурхай маш хурдтай хөгжсөн. Үүнийг дагаад уг салбарт ажиллах ажиллагсдын тоо олон болсон. Гэвч тус холбоо аль аль салбарынхаа ажилчдын асуудлыг орхигдуулсан. Эрчим хүчний салбарт ажиллах болоод ажиллаж буй хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөөр байна.
Монголын эрчим хүч, уул уурхайн холбоо өөрийн дүрмийг маш ноцтойгоор зөрчдөг. Маш их санхүүгийн зөрчил гаргасан.
Энэ асуудлын талаар анхан шатны хороодын дарга нарын зүгээс алдаа дутагдлаа залруулах шаардлагыг тавьж, удаа дараа санал бодлоо илэрхийлж байсан ч асуудал шийдэгдээгүй. Монголын эрчим хүч, уул уурхайн, геологийн үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүү гэдэг бол эрчим хүчний салбарын ажилчдын хөдөлмөр, хөлсөөр бүтэж байгаа. Энэ мөнгө ил тод, нээлттэй шилэн байх ёстой. Гэвч санхүүгийн зарцуулалт нь нууц байдаг. Үүнийг бид ил болгохыг шаардсан. Уг асуудал дотооддоо шийдэгдээгүй учраас Эрүүгийн цагдаагийн газарт хандсан. Энэхүү асуудал санхүүгийн шинжээчээр нотлогдоод Авлигатай тэмцэх газарт 220, 283 дугаар тоот хэрэг үүссэн. Одоогоор хуулийн байгууллага шалгаж байгаа.
Эрчим хүчний үйлдвэр голлох том компанийн төлөөллүүд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн холбоонд хэлэлцээрийн саналаа явуулдаг. Тухайн саналд цалин хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмэх ёстой, Хөдөлмөрийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийг оруулаач, ажилтнууд амралтын өдөр дуудлага хүлээдэг зэрэг асуудлыг шийдэж өгдөггүй. Бидний хамгийн их эмзэглэж буй гол зүйл бол үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үндсэн суурь зарчим алдагдсан" гэв.
Г.Хулан
Зочин 2023-01-31 122.201.21.43
Өөрийн газар шоовдорлогдож бснаас, хүний газар боол болох сонголтод залуу, ирээдүйгээ түлхээд бнаа, хэн ч, хаана ч боол бхыг хүсэхгүй.тугал ч хариулна, Туг ч барина, амьдралын жам!!! аргагүйн эрхэнд хийж бгаа сонголтыг илт дайрсан, турхирсан, доромжилсон, балай, ёс суртахуунгүй үг хэллэг сошиалын нийтлэлүүдэд орууламгүй шүү.зөрчлийн хуулиараа бол шууд торгууль штээ, энэ ҮЭ-г 10саяаар торгох хэрэгтэй!!! Төр арга хэмжээгээ авааччч!!! Энгийн иргэн ингэж аягласан бол яаж ясыг нь цайлгаж бгаа бол…
Солонгон 2023-01-31 122.201.21.43
Улсын өргөн хэрэглэний барааны үнээ тогтвортой барих хэрэгтэй, цалин хөлсөө нэмж чадахгүй бол… ЦС-д ажиллах хүчин бгаа, ажилд орох шаардлагуудаа учир утгатай болгооч ээ, дөнгөж 25-35 насны гх гсн хэрнээ ажлын өндөр туршлага шаардана, хүн олдохгүй болонгуут, танил талаа татна… ер нь бол ТӨ-т газарууд #цус ойртсон тул, хээл хахууль, авилга, хэрээс хэтэрсэн агуулхын нөөц дээр ажиллаж, мөнгөний цавчаа хийж амьдардаг нь хэдийн ил болсоон. ҮЭ-ийн энэ хд хавар болхоор л "өвчин" нь сэдэрчих юм.
иргэн 2023-01-31 192.82.85.146
Цалин хөлсийг нь нэмээчээ
Зочин 2023-01-31 203.91.115.52
Эдгээр үйлдвэрийн ҮЭХ шалга.
Зочин 2023-01-31 66.181.185.218
зориуд хомсдуулах далд бодлого ч явагдаж байхыг үгүйсгэж болохгүй цалин хөлс элдэв шалтаг зүйлээр шахаж гаргах
Зочин 2023-01-31 192.82.64.153
За даа сүртэй болхоос үнэн л үг
зочин 2023-01-31 202.126.88.102
ЭНЭ ХҮҮХЭН ШУДАРГЫН ДҮР ЭСГЭЭД ӨӨРӨӨ НЭГ Ч САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАВЬДАГГҮЙ, ҮЭХ-НЫХОО МӨНГИЙГ ДУРААРАА ЗАРЦУУЛДАГ ДАА. АЖИЛЧДЫН ТАРХИ УГААХДАА САЙН. ГЭХДЭЭ ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ ДАНДАА ӨӨРИЙНХӨӨ ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛСЭН БАЙДАГ. ДОРНОДЫН СТАНЦЫН ГҮНСМАА
zochin 2023-01-31 202.126.88.103
Эрчим хүчний сайд , дарга нар авилгаа багасгаад цалингаа нэм. ҮЭХ нь цалин нэмэх эх үүсвэр авилгадаа байгаагаа яриач. Хэдэн мэдлэггүй зүгээр цалин нэм гэсэн хүмүүс байх юм. Авилгаа бууруул. Нүдэн дээр чинь сэлбэг хэрэгслээ 50-100хувь нэмээд шахаад байгааг яриач
ҮЭ шинэчлэгдэхгүй байна 2023-01-31 192.82.84.195
Үэ гэдэг байгуулга 1991 оны хуулиа шинэчлэх хэрэгтэй. Социализмын үeэс үлдсэн уул уурхай цахилгаан станц төмөр зам гэсэн байгуулгын ажилчид нараас авч байгаа татвар дээр тогтож байгаа байгуулга.Хувийн аа нэгжид татвар саадаг баыгуулга нэгээр цөөн
Зочин 2023-01-31 124.158.66.45
юунд сүржигнээд байгаа юм бэ. эрчим хүчин ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсээс ажил хийх сонирхол бололцоотой мэргэжлийн хүмүүсээ өуцааж аваад ажилуулаачээ. тэд маань цалингаа ч аваг тэтгэвэрээ ч аваг. нэгэнт ажиллах хүчин олдохгүй бол ингэж шийдээчээ.
1 2023-01-31 202.70.37.220
гэртээ амар
зочин 2023-01-31 202.126.88.102
ажиллах хүчин олдохгүй байгаа бол яагаад ажилд ороход авилга өгөх болдгийг тайлбарла даа
Цахилгаан дулааны тариф өөрчлөхгүйгээр нөөц боломжоо сайн нягтал 2023-01-31 192.82.84.195
Л.Энхбаатар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсөн шалтгаанаар авлига авсан байж болзошгүй аж. Тэрбээр өмнө нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд томилогдоод нэг жил болжээ…….гэх мэтээр сэлбэгийн шахаа удирдлагын зардалаа хасаад ажилчидын цалингаа нэмэх дотоод бололцоо байгаа
Зочин 2023-01-31 103.26.194.106
энэ үнэн шүү цахилгааны үнэ нэмдэгч станцын ажилчдын цалин нэмэгддэггүй
Зочин 2023-01-31 124.158.120.50
Хаа сайгүй мэргэжилтний дутагдалд орсон шүү, МАН ю бодож бнааа
Зочин 2023-01-31 202.70.47.137
үнэнг хэлж ….. ҮЭ-ийг татан буулга