Монополиудын амнаас ГАРЪЯ! | News.MN

Монополиудын амнаас ГАРЪЯ!

Монополиудын амнаас ГАРЪЯ!

Монополиудын амнаас ГАРЪЯ!

Монгол шатахууны хувьд Оросоос, “Роснефть”-ээс бүрэн хараат. Кремль цоргоо хаах төдийд Монгол тэг зогсох нь холгүй болдог.  Үүнийг нефть импортлогчид овжин ашиглаж, нийлүүлэгчтэй нийлээд Монголын Засгийн газар, монголчуудаа “дарамталсаар” ирсэн.

Шатахууны үнийн өсөлт макро эдийн засагт шууд шок үзүүлдэг. Тиймээс шатахууны үнийг тогтвортой байлгах нь үе, үеийн Засгийн газрын үүрэг, толгойны өвчин болж ирсэн. Гэвч, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх бодлогоор Монгол Улс хэр хол явах вэ? Үгсэн хуйвалдаж, үнийг өсгөдөг олигархиудын арга зальд автсаар байх уу, эсвэл монополиудыг задлах арга хэмжээ авах уу?

Цар тахал, дайн байлдаанаас болж, дэлхийн улс орнууд дотоодын нөөц боломждоо тулгуурлан “дангаарших” бодлого хэрэгжүүлэхэд анхаарах болжээ. Нэн ялангуяа эрчим хүч, шатахуун, хүнсээ дотоодоосоо хангах нь үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байна.

 Тэр тусмаа улс төрийн хувьд дайн, дажинтай, тогтолцооны хувьд нэг хүнээс хамааралтай хоёр их гүрний дундах Монгол Улс шатахуун, эрчим хүч, хүнсний хараат бус болох нь эдийн засаг талаасаа ч, улс төр талаасаа ч онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа ч болох юм.

Иймээс Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-доо газрын тосны үйлдвэр барих, эрчим хүчний төслүүдээ урагшлуулахаар амалсан. Энэ хүрээнд газрын тосны үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Гэвчиг хоёр жил гэдэг багагүй хугацаа. Хоёр жил бүү хэл хоёр сарын хугацаанд дэлхийн улс төрийн бодлого өөрчлөгдөж байна.  Жилийн өмнө Орос Украин руу довтолно гэж хэн ч төсөөлөөгүй. Харамсалтай нь, уг дайн хэзээ дуусахыг өнөөдөр мөн хэн ч хэлж чадахгүй байна.

Дайн сунжрах нь Монголын эдийн засагт хохиролтой. Хэдийгээр өнөөдөр шатахууны үнэ тогтвортой байгаа ч оросуудын ааш аягаас хомсдол нүүрлэх эсэх, үнэ өсөх үгүй нь хамааралтай. Ядаж байхад монополиудынх нь шалтаг, шалтгаан мундахгүй олон. Тэгэхээр газрын тос боловсруулах ганц үйлдвэрээ хараад суух биш өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглах  цаг болсон. Товчдоо, айлаас гуйх биш авдраа уудал гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, шатахуун үйлдвэрлэх түүхий эдээ гаднаас импортлож, дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Алийн болгон монполиудын “хуурамч шатахуун” гэх лоббид автаж, улсаараа явгархаас айж суух вэ.

Монгол Улсад 2001 онд жилд 50 мянган тонн газрын тос боловсруулах  бага хүчин чадлын үйлдвэр баригдаж, шатахуун нэрэх болсон.  Харамсалтай нь, өнөөдөр уг үйлдвэрүүд хаалгаа барихдаа тулжээ. Учир нь, цөөн хэдэн монполиудын захиалгаар ч гэх үү УИХ газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар  бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцийн дизелийн түлш, нафтад  онцгой албан татвар тавьчихсан. Энэ нь шатахууны үнэ, нийлүүлэлтэд ч сөргөөр нөлөөлж, өнгөрсөн онд хоёр ч удаа хомсдол нүүрлэснийг хоолтойгоо холиод идчихээгүй байх.

Газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж шатахуун үйлдвэрлэдэг компаниудын хувьд жижиглэнгийн худалдаа эрхлэхээс илүү уул уурхай, газар тариалан, барилгын компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Нэг ёсондоо тэдгээр компаниуд дизель түлш үйлдвэрлэдэг гэсэн үг.

С.Лавровтай Засгийн газарын хийсэн тохироо нь зөвхөн АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах тухай. Бусад нь зах зээлийнхээ жамаар ч юм уу, оросуудын амаар ч юм уу үнэ нь өссөөр байгаа. Удахгүй газар тариалан, уул уурхай, барилгын ажил эхэлнэ. Үүнээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэж, үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарах хэрэгтэй байна. Үнэндээ уул, уурхай, барилга, газар тариалангийн компаниуд өндөр үнэтэй шатахуун хэрэглэлээ гэхэд эцсийн хэрэглэгчид, иргэдийн халааснаас энэ бүхэн гардаг. Жишээ нь, барилгын эзэн орон сууцныхаа үнэнд өндөр үнэтэй дизель түлшнийхээ өртөгийг суулгаж өгнө. Үүнийг нь худалдаж авч буй иргэд л төлөх ойлгомжтой. Иймээс монополиудын амнаас гаръя гэвэл Монгол дизель түлш үйлдвэрлэх боломжийг нь нээгээд өгчих.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-31 112.72.10.118

керосин, нафт алкалит эдгээрийг А-92 дээр хийж, октаныг бууруулж А90 болгодог юм биш үү. Нэг нийтлэлээс уншсан санагдах юм.

Avatar

инженер 2023-01-31 66.181.181.215

Өмнөд Солонгос шиг бүх юмаа хурааж байгаад нэг сайн 2 гигагийн ЦС- барих хэрэгтэй. Мөн нефтийн үйлдвэрийг хурдан дуусгах хэрэгтэй., Зэсээ хайлж бүтээгдхүүн хиймээр бна. Төмрөө гулдмай болгомоор бна.

Avatar

Д.Раднаабазар. 2023-01-31 192.82.77.111

Шатахуун түгээх хадгалах үйл ажиллагааг төр өөртөө авах ёстой. 1990 оны дараахан эдийн засаг хүнд байх үед тусламжаар үнэгүй орж ирсэн асар их шатахууныг үнэлэн зарж баяжсан хулнайчууд хуучин нефьт бааз болон НИК-ийг хувьчилж авч одоо бүр даварсан байна шүү.Ер нь эрчим хүч, төмөр зам, шатахуунаа хувьд өгчихөөд өөрсдөө толгойгоо ш****г тэнэг улс Монголоос өөр байхгүй байх шүү.Төв холбоо, телевиз, эрчим хүч, нефьтийн бүтээгдэхүүнээ төрдөө авах ёстой…

Avatar

Зочин 2023-01-31 66.181.190.143

Дампуурсан авилга шахаа заваан юм болдогийг бүгд мэдэу буй
Юуны чинь авилгач, хулгайч төрийнхөн вэ?
Таны орон сууц хөрөнгө эхнэрийг төрчилье🤣

Avatar

мэргэжлийн хүн 2023-01-31 64.119.30.83

Газрын тос боловсруулах бага, дунд хүчин чадалтай, жижиг дунд үйлдвэрийн түүхий эд болох орцын бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоосон. Одоо ямар ч ашигггүй төсөл болсон.

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2023-01-31 103.57.94.167

yugaa buraad bnaa ene setgvvlch gar chin manaih binzen shathuunaa singapure-iin birjiin hanshaar delhiin zah zeeliin vneer aban gej geree hiigeed abdag sh dee. yun Lavrovtoi geree hiij abah be dee. yg ingej abah mongold mash hohiroltoi ch dee ug ni. Orostoi jil bvr binzen tosoo abah geree hiij abval sain sh dee. hansh hyamd bnaa.

Avatar

Зочин 2023-01-31 192.82.88.206

92 oo delhiid bhgui hyamd uneer avch gaa ni unen shd.

Avatar

Зочин 2023-01-31 202.126.89.113

Юу ч хэлээд нэмэргүй болсон. Энэ олигархуудыг дийлэх хүч ард түмэн нэгдэж босох тэмцэх. Манай удирдагчидын эрх ашиг хөндөгдөж байгаа учир үүнийг зохицуулах ямар ч арга байхгүй.

Avatar

Зочин 2023-01-31 64.119.27.103

2021 онд байлгүйдээ, газрын тосны жижиг үйлдвэр барьс ан юм бол тэрийгээ дэмжээч ! Тэр нь мэдээж хувийн хэв шлийнх байгаа даа, тэнээд л дэмжихгүй хааж боогоод байгаа хэрэг ! Хүүкийн амалж авсан Цэвэрлэх байгууламж, Нефтийн үйлдвэр Утаа 3 юу болсон бэ?
ЭНЭ ТАЛААР ДУУГАРААЧ !!!

Avatar

Зочин 2023-01-31 202.55.188.113

газарын гэж бичсэнээ засаарай.

Avatar

Ганцаараа идсэн гахай таргалдаггүй. 2023-01-31 45.117.35.33

Роснефтийг Монголд оруулж ирэх цаг болсон. Хэрэв эртхэн оруулж ирсэн бол Монголд үйлдвэрлэл хөгжчихсөн байх байлаа. Харин өнөөдөр хэдэн ченж компанийн эздүүд гэр бүлүүд л дэлхий даахгүй болтол баяжиж хаус хорооллуудаар гулгиж байна, үр хүүхдүүд нь дэлхийн хамгийн үнэтэй машинуудын цуглуулгаар хоорондоо өрсөлдөж байна, гэр орон нь алмааз, болор, алтан дунд нүд гялбуулан гайхуулж байна. Харин news.mn энэ ноёрхолыг улам хөгжүүлэн ард иргэдээс тасарсан феодалуудын дэглэмийг сурталчилдаг болчихсон.

Avatar

Зочин 2023-01-31 202.55.188.113

Өөрсдөө хийе гэж ганц үг ган хийхгүй юм аа. Бэлэнчлэх сэтгэлгээгээр гаднынханд шулуулаад байж байя гэж үү?

Avatar

Зочин 2023-01-31 150.129.143.11

Iim teneg yam hiij l gadnii idesh bolov doo erh barigchid aa,ter orosuudiinhaa bugsiig dolooh neg ni ochood doloo,bitgii mongolruu zugluuleerei

Avatar

Зочин 2023-01-31 66.181.190.143

Тэнэгийн тэнэг. Хүүхдийн мөнгө харж суудаг орк архичдын бодол.
Стратегийн бүтээгдхүүн, зэр зэвсгээ өөрсдөө хийж сур гэж дэлхий анхааруулаад байхад хулмаст оросын цавь руу шигдээд амьдарсан болох юм байх ха ха ха

Avatar

Зочин 2023-01-31 202.9.40.238

Нефть бензинийг хувийн хэвшилд даалгасан нь бүмэн буруу болсон. тухайн үед олигархиуд л улс орныг авч явна гээд байсан нь үүнтэй холбоотой юм. Бүх юмны үнийн өсөлт мөнгөний ханшид бензин маш их нөлөөлсөн. Роснефтийн нэг салбарыг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт байгуулах саналыг Оросууд гаргасан. Засгийн газар зөвшөөрөөгүй. Тус аймгийн иргэд ч Оросын саналыг дэмжээгүй, дуугүй байсан. Тэд Орос улсад зарагддаг хямд үнээр бензин авах дургүй бол хотынхон бид очиж авах байсан юм.

Avatar

Зочин 2023-01-31 150.129.143.11

Chi ch dee neg iimerhuu booliin setgehuitei mal bn

Avatar

Зочин 2023-01-31 66.181.190.143

Малан дурак
Аяга бензинээр эхнэрээ ч өгөх нь ккк

Avatar

Зочин 2023-01-31 202.179.11.230

Nuursneesee shatahuun gargaya. Barrel ni 30 garan dollaraar deesh bolohod nuursnees shatahuun gargah ni ashigtai boldog gesen.

Avatar

мэргэжлийн хүн 2023-01-31 64.119.30.83

уучлаарай 70$-оос дээш бол ашигтай шүү. Гэхдээ нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авах боломжтой боловч монголын эрс тэс нөхцөлд амархан царцаад байдаг том сөрөг талтай.

Avatar

Зочин 2023-01-31 66.181.180.174

арчаагүй үхрүүд тэгж байхдаа таарсан амьтад хохь нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж