Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгөөр 1200 хүүхдийн суудалтай 163 дугаар шинэ сургууль орчин үеийн стандартад нийцсэн урлаг, спорт анги танхимд үйл ажиллагаагаа өнөөдөр эхлүүлж, сурагчдаа хүлээн авч эхэллээ. Дүүргийн 21 дүгээр хорооны анхны шинэ сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон сургуулийн захирал, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид оролцлоо.
Шинээр ашиглалтад орсон тус сургуульд 1-12 дугаар ангийн 47 бүлэгт нийт 1635 хүүхэд, 90 орчим багш ажилтантай хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дөрвөн блок бүхий шинэ сургуулийн барилгын зохион байгуулалт нь А блоконд халуун хоол үйлдвэрлэл, номын сан, урлаг заал, Б блоконд бага анги, С блоконд дунд, ахлах анги, Д блоконд спорт заал зэрэг зохион байгуулалтайгаар анги танхим, ариун цэврийн өрөөг тохижуулсан байна.
163 дугаар сургууль ашиглалтад орсноор 21 дүгээр хорооны бүх хүүхдүүд гэрийнхээ ойр сургуульд явж, сургуулийн насны хүүхдүүд 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой боллоо.
Тухайлбал улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт 2021-2024 онд нийт 12 сургууль, 16 цэцэрлэгээс гадна 12 цэцэрлэг, сургуулийн цогцолбор тус тус ашиглалтад орох бөгөөд 21 дүгээр хороонд дахин 940 хүүхдийн суудалтай шинэ сургууль тун удахгүй ашиглалтад орно.
Зочин 2023-01-31 192.82.68.159
20Р ХОРОО ХЭЗЭЭ СУРГУУЛЬ ЦЭЦЭХЛЭНТЭЙ БОЛОХ ВЭ
Зочин 2023-01-31 202.9.46.217
Ямар ч эвент болсон энэ нэг муухай хулдаасан дээр хэвлэсэн хуудас байж байх юм аа. Хайран мөнгөний гарз, ядаж байхад үзэмжгүй, дизайны ямар ч ойлголтгүй хүмүүсийн хийсэн муухай юмнууд байх юм. Ямар ч хэрэггүй ийм хог хийлгэж мөнгө үрэхээ манайхан хэзээ болих вэ? Арга хэмжээ нь хэдхэн минут болоод дууслаа, шууд хог дээр
zochin 2023-01-31 202.9.40.88
harin tiim, tegsen dor bol ter munguur n huuhduuded nom avaad ugsun n deer