"Рио Тинто" цацраг идэвхт капсул алджээ

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

"Рио Тинто" цацраг идэвхт капсул алджээ

"Рио Тинто" цацраг идэвхт капсул алджээ

"Рио Тинто" компани цацраг идэвхт бодис бүхий жижиг капсулыг Австралиар тээвэрлэж яваад алджээ. Тус капсул нь бага хэмжээний цацраг идэвхт Цезий-137 агуулсан бөгөөд арьсны гэмтэл, түлэгдэлт, цацрагийн өвчин зэргийг үүсгэх эрсдэлтэй. Тиймээс вандуйны хэмжээтэй буюу зургаан мм диаметртэй, найман мм урттай уг капсулыг хайх ажил 1400 км зам дагуу үргэлжилж байна. Онцгой байдлын албаныхан цацраг мэдрэгч болон бусад тусгай тоног төхөөрөмж ашиглан эрлийг үргэлжлүүлж байна. Эргүүлийн машинууд таван өдрийн турш хурдны замаар хоёр чиглэлд ойролцоогоор 50 км/цаг хурдтайгаар явж байгаа аж.

Алдагдсан капсул нь уул уурхайн салбарт түгээмэл ашигладаг нягт хэмжигчийн нэг хэсэг юм. Үүнийг Кимберли муж дахь Рио Тинтогийн уурхайд ашиглаж байжээ.

Капсулыг ойролцоогоор 14 хоногийн өмнө алга болсон гэж үзжээ. Тодруулбал, туслан гүйцэтгэгч компани нэгдүгээр сарын 12-нд Перт хотын зүүн хойд зах дахь агуулах руу төхөөрөмжийг тээвэрлэж яваад замаасаа алдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд үзлэг хийхэд цариг төхөөрөмж хагарч, цацраг идэвхт капсул алга болсон байжээ.

Капсул маш жижиг хэмжээтэй учир замаар өнгөрч буй тээврийн хэрэгслийн дугуйнд тээглэсэн байх магадлалтай. Мөн явуулын хүн санамсаргүй байдлаар олж аваад, өөртөө хадгалчих вий гэж болгоомжилж байна. Капсулыг олж аваад, нөлөөлөлд нь өртсөн тохиолдолд нэг цагийн дотор 10 рентген туяа хүлээж авсантай адил байх юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор баруун Австралийн өргөн уудам нутагт цацрагийн дохиолол зарлажээ.

Рио Тинто хүмүүст түгшүүр төрүүлсэндээ уучлал гуйж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж