Тайванийн дипломат төрийн эргэлт

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

Тайванийн дипломат төрийн эргэлт

Тайванийн дипломат төрийн эргэлт

Чех улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Петр Павелд баяр хүргэж Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн утсаар ярьсан үйлдэл нь албан ёсны харилцаагүй хоёр орны хооронд хэвийн бус үзэгдэл болсон. Энэ үйлдлээрээ Цай Ин Вэн Хятадыг "уурлуулах" дипломат төрийн эргэлт хийлээ гэж ажиглагчид дүгнэж байна.

Хоёр орны ерөнхийлөгч нар эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлтэй гэдгийг 15 минут үргэлжилсэн харилцан ярианыхаа үеэр онцолжээ. Түүнчлэн Чехийн ерөнхийлөгч Петр ирээдүйд Цай Ин Вэнтэй биечлэн уулзана гэж найдаж буйгаа хэлсэн байна. Түүний хариуд Цай Ин Вэн хэлэхдээ, Петрийн удирдлага дор Чех улс нь Тайваньтай дотно түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

Цай Ин Вэн хэвлэлд хандан хэлсэн үгэндээ "Тайвань, Чехийн хоёр талын харилцаа сайн бөгөөд ойр дотно" гэдгийг онцолжээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадын эрх баригчдыг өдөөн хатгахгүйн тулд олон орон Тайваньтай өндөр түвшинд нээлттэй харилцахаас эмээдэг. Учир нь Бээжин нь Тайванийн арлыг салан тусгаарласан бүс нутаг гэж үздэг. Гэхдээ АНУ тэргүүтэй барууны орнууд  ардчилсан зарчмаар төрийн тэргүүнээ сонгож, өөрийгөө захирдаг Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг. Өмнө нь 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуульд ялсныхаа дараахан Цай Ин Вэнтэй утсаар ярьснаас болж Бээжингээс асар их эсэргүүцэл дагуулсан.

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-д өндөр албан тушаал хашиж, Чехийн армийн даргаар ажиллаж байсан Петр Павел өнгөрсөн Ням гаригт ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан.

Тэрбээр твиттертээ, "Чех, Тайвань хоёр орон эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийтлэг зарчимтай" гэж жиргэжээ. Үүнээс өмнө Хятадын гадаад хэргийн яамнаас Петр, Ин Вэн нарын хооронд дуудлага хийсэн талаар тодруулахаар Чехийн талтай холбогдож байна гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгч байв. Тус яамнаас мэдэгдэлдээ, "Хятадын тал дипломат харилцаатай улс орнуудтай Тайванийн эрх баригчидтай албан ёсны аливаа хэлбэрээр харилцахыг эсэргүүцэж байна. Чехийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Петр Павел нь "нэг Хятад" зарчмыг хүндэтгэх ёстой" гэж илэн далангүй дурджээ. 

Петр Павел ирэх гуравдугаар сард Бээжингийн талыг баримтлагч гэдгээрээ алдартай Чехийн ерөнхийлөгч Милош Земаныг залгамжлах юм. Земан энэ сарын эхээр Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, хувийн найрсаг харилцаагаа дахин нотолсон гэж Чехийн ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлж байв.

Чех нь дэлхийн олон орон шиг Тайваньтай албан ёсны харилцаагүй. Гэхдээ Бээжингээс арлын эргэн тойронд цэргээ байршуулан заналхийлж, Тайпейн эрх баригчид Зүүн болон Төв Европоос шинэ найз хайж эхэлснээр хоёр тал илүү ойртсон байна.

Төвийн үзэл баримтлалтай Чехийн засгийн газраас Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ардчилсан орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Тус бүс нутгийн ардчилсан орнуудын тоонд Тайвань багтаж байгаа аж.

Чех нь Европын холбоо, Умард Атлантын цэргийн эвсэл /NATO/ байгууллагын гишүүн боловч тус улсын ерөнхийлөгч Милош Земан нь олон жилийн турш Хятад, Оростой ойр харилцаатай явж иржээ. Гэвч хөрөнгө оруулалт хангалттай татаж чадахгүй байгаа нь популист ерөнхийлөгчийн хүчийг сулруулсны дээр ОХУ, Хятадтай олон дипломат маргаантай юм.

Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадтай харилцах харилцаа түүхэн доод хэмжээнд хүрч муудсан. Тухайлбал, 2020 онд Чехийн Сенатын танхимын дарга Тайваньд айлчилж, Тайпейн парламентад хэлсэн үгэндээ өөрийгөө тайвань хүн гэж хэлж байв. Түүний энэ үйлдлийг АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннеди 1963 онд Берлинд коммунизмыг эсэргүүцсэн үйлдлийг санагдуулсан талаар ажиглагчид онцлон тэмдэглэж байв. Үүнээс хойш Хятад нь түшиж болохуйц итгэлтэй хамтрагч байхаа больсон гэж Прага хот дахь Олон улсын харилцааны нийгэмлэгийн Хятадын бодлогын судлаач Ивана Караскова тодорхойлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж