"Зээл гаргана" нэрийдлээр иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ | News.MN

"Зээл гаргана" нэрийдлээр иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ

"Зээл гаргана" нэрийдлээр иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ

"Зээл гаргана" нэрийдлээр иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ

Цахим орчинд зээл гаргана гэх зар оруулж иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, сошиалд  "Гялс хурдан" шуурхай зээл, "Патрон" зээлийн төв, "Ноён" санхүүгийн төв, "Транс капитал" гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “зээл гаргана” гэх зар оруулж, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч "Mongolchat", "Hipay", "Бид" апп-р дамжуулан банкны картан дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлджээ.

Улмаар  иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-31 202.9.40.238

Өөрсдөө гүйж очиж өгөөд байгаа юм чинь одоо залилж авахгүй яах билээ. Тэдэнд мөнгөний хэрэг болоод байгаа юм чинь залаилж аваад дараа нь учраа олно доо. Мөнгөө алдаж байгаа хүмүүс өөрсдөө бас шуналтаж байгаад мөн хууль бус байдлаар хэргээ бүтээх гэж байгаад мөнгөө алддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж