Японд ирсэн жуулчид амны эвгүй үнэрт урам хугардаг | News.MN

Японд ирсэн жуулчид амны эвгүй үнэрт урам хугардаг

Японд ирсэн жуулчид амны эвгүй үнэрт урам хугардаг

Японд ирсэн жуулчид амны эвгүй үнэрт урам хугардаг

Японд ирсэн аялагчид хүмүүс нь ямар цэвэрхэн сайхан хувцасладаг юм бэ гэж эхлээд боддог. Гэтэл “Shukan josei prime” нэртэй эмэгтэйчүүдийн сэтгүүлээс эрхлэн гаргасан судалгаа тэс өөр зүйлийг харуулжээ. Судалгаанд дурдсанаар Японд ирсэн олон жуулчин хүмүүсийнх нь амны эвгүй үнэрт урам хугардаг гэж хэлсэн аж.

“Shukan josei prime” сэтгүүл 100 оролцогчоос судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын 72 хувь нь япон хүмүүсийн амны эвгүй үнэрт урам хугарч байсан гэж хариулжээ.

Тэр бүү хэл нэгэн оролцогч “Би япон хүмүүст хайртай, гэхдээ л тэдний амны үнэр аймшигтай байдаг. Шударгаар хэлэхэд, өөр улсад би үүнээс илүү муухайг нь үзээгүй” гэж хэлсэн байна. Амны эвгүй үнэрийн шалтгааныг тодруулахаар сэтгүүлийнхэн шүдний эмч Маки Моришитатай холбогджээ. Маки Моришита нь Японы Шүдний эмч нарын судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч бөгөөд амны эвгүй үнэрийг зарим талаасаа соёлтой холбоотой гэж тайлбарласан.

“Япон хүмүүс барууныхныг бодвол хувийн орон зайг илүү хүндэтгэдэг. Тухайлбал, тэврэлт, гар барих, алгаа цохилцох, олон нийтийн газарт бие биеэ үнсэх зэрэг үйлдэл нь Японд харьцангуй ховор байдаг. Мөн эелдэг бус гэж үзсэний үндсэн дээр инээхдээ амаа том ангайдаггүй. Энэ бүхэнтэй холбоотойгоор амны үнэртээ анхаарал тавих хандлага сул байж магадгүй” гэж Моришита хэлжээ. Мөн шүдний эмч хүний хувьд ажигласнаар шүдний утас, ам зайлагч зэрэг нарийн хэрэглээний зүйлсийг хүмүүс ховорхон хэрэглэдэг гэв.

“Shukan josei prime” сэтгүүл болон Моришита эмчийн хөндөөгүй өөр хүчин зүйл бол тамхидалт, согтууруулах ундааны хэрэглээ юм.

Гэхдээ дээрх судалгааг шууд хүлээж авахад бэрх юм. Жишээлбэл, судалгааны асуултын Япон гэдэг үгийг АНУ болгож сольсон ч ялгаагүй л "тийм" гэдэг хариулт нь олон байх магадлалтай.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-31 192.82.67.14

манай монгол авгай нарын салтаа Япон жуулчдын амны хажууд диваажин юм аа

Avatar

Зочин 2023-01-31 66.181.187.43

манай монгол хүүхнүүдийн Япончуудын амны өмхийн хажууд арц хүж шүү дээ

Avatar

хөдөө оркууд зайл 2023-01-31 124.158.66.208

шүдний өвчин ,ходоод, хлико бактериас амны үнэр шингэн бага уудаг.Манай хөдөөгийн модон жорлон мах их иддэг боовоо бариад гараа угаадгүй нүүдэлчин амьдралтай

Avatar

Зочин 2023-01-31 139.5.219.127

Тамхи татдаг хүмүүс өөрсдөө мэддэггүй болохоос аймаар нэвширсэн үнэртэй өмхий цаашаа тэгээл бодчих

Avatar

Зочин 2023-01-31 202.126.89.117

АА ЯПОН ХҮНИЙ АМ ГАШИГ ШҮҮ

Avatar

Зочин 2023-01-31 202.21.118.163

угаасаа дэлхийн хүн амын 1/3 амнаасаа эвгүй үнэр ялгаруулдаг.

Avatar

Иргэн 2023-01-31 150.129.142.15

Монгол эмэгтэйчүүд жорлон орчоод гараа угаадаггүй ам нь өмхий салтаа нь өмхий. Юун Япончууд.

Avatar

Зочин 2023-01-31 66.181.187.43

Монгол хүүхнүүдийн салтаа Япон Солонгосын амны хажууд арц хүж

Avatar

Иргэн 2023-01-31 64.119.20.139

Амны унэр нийгэмд эзлэх байр суурьт их нелеетэй хотынхны ам эвгуй унэр ихтэй агаар хоол хунс …

Avatar

Зочин 2023-01-31 103.26.195.117

Түүхий далайн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тиймээс маш их бактер дотор нь байгаа. Мөн дайлай руу хүмүүс маш их хог хаягдалаа хаядаг. Бас тэр олон усан онгоц, завинууд бохироо асгаж л байгаа. Тэгтэл сушиг их гоё гээд л иддэг.

Avatar

Зочин 2023-01-31 103.26.194.106

хоол хүнстэй бас холбоотой түүхий далайн гаралтай бүтээгдхүүн

Avatar

З 2023-01-31 192.82.87.74

Их л усанд ороод байдаг ш дээ. Амаа тоодоггүй юм бна.

Avatar

Зочин 2023-01-31 192.82.87.74

Тийм үү. Жигтэйхэн л усанд ороод байдаг ш дээ. Ккк амаа тоодоггүй юм бна.

Avatar

Уншигч 2023-01-31 202.9.40.233

монголд ч аймаар амтай хүмүшс маш их. эр эмгүй

Avatar

Зочин 2023-01-31 66.181.160.81

mongolchuudiin amnii unernii talaar yrih tsag ni boloogui,ehleed alniii uner tegeed tuundee hurch bdag garnii uner ariun trsevriin asuudalaa shiideh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж