Японд ирсэн аялагчид хүмүүс нь ямар цэвэрхэн сайхан хувцасладаг юм бэ гэж эхлээд боддог. Гэтэл “Shukan josei prime” нэртэй эмэгтэйчүүдийн сэтгүүлээс эрхлэн гаргасан судалгаа тэс өөр зүйлийг харуулжээ. Судалгаанд дурдсанаар Японд ирсэн олон жуулчин хүмүүсийнх нь амны эвгүй үнэрт урам хугардаг гэж хэлсэн аж.
“Shukan josei prime” сэтгүүл 100 оролцогчоос судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын 72 хувь нь япон хүмүүсийн амны эвгүй үнэрт урам хугарч байсан гэж хариулжээ.
Тэр бүү хэл нэгэн оролцогч “Би япон хүмүүст хайртай, гэхдээ л тэдний амны үнэр аймшигтай байдаг. Шударгаар хэлэхэд, өөр улсад би үүнээс илүү муухайг нь үзээгүй” гэж хэлсэн байна. Амны эвгүй үнэрийн шалтгааныг тодруулахаар сэтгүүлийнхэн шүдний эмч Маки Моришитатай холбогджээ. Маки Моришита нь Японы Шүдний эмч нарын судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч бөгөөд амны эвгүй үнэрийг зарим талаасаа соёлтой холбоотой гэж тайлбарласан.
“Япон хүмүүс барууныхныг бодвол хувийн орон зайг илүү хүндэтгэдэг. Тухайлбал, тэврэлт, гар барих, алгаа цохилцох, олон нийтийн газарт бие биеэ үнсэх зэрэг үйлдэл нь Японд харьцангуй ховор байдаг. Мөн эелдэг бус гэж үзсэний үндсэн дээр инээхдээ амаа том ангайдаггүй. Энэ бүхэнтэй холбоотойгоор амны үнэртээ анхаарал тавих хандлага сул байж магадгүй” гэж Моришита хэлжээ. Мөн шүдний эмч хүний хувьд ажигласнаар шүдний утас, ам зайлагч зэрэг нарийн хэрэглээний зүйлсийг хүмүүс ховорхон хэрэглэдэг гэв.
“Shukan josei prime” сэтгүүл болон Моришита эмчийн хөндөөгүй өөр хүчин зүйл бол тамхидалт, согтууруулах ундааны хэрэглээ юм.
Гэхдээ дээрх судалгааг шууд хүлээж авахад бэрх юм. Жишээлбэл, судалгааны асуултын Япон гэдэг үгийг АНУ болгож сольсон ч ялгаагүй л "тийм" гэдэг хариулт нь олон байх магадлалтай.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ