Монгол Улс олон намын тогтолцоотой ч өнөөдөр МАН-аас өөр намгүйтэй адил болов. Яг зууны өмнөх шиг… МАН-ын II их хурлаар “МАН бол жинхэнэ улсыг удирдах нам” гэж тунхаглав. Үүнийг III их хурлаараа улам бэхжүүлж “Ардын намаас өөр нам гаргаж үл болно” гэжээ. Эл шийдвэр 1924-1990 он хүртэл 66 жил Монголд ноёрхож, МАХН төдий хугацаанд ЗХУ-ын заавраар монголчуудыг чиглүүлэв. Анхны үүсгэн байгуулагчдын түшмэдийн бүлгийнхэн “баяжигтун” хэмээх лозунг дэвшүүлсэн нь жирийн ардыг хоосруулах гэж байна гэж большевикууд буруу зүгт эргүүлэн эхлээд тэдний өмч хөрөнгийг хурааж, татвараар дарамталж, эцэст нь тэднийг ангийн дайсан болгон хяджээ. Шашныг ч тэд анхандаа шууд дайснаар зарлачихсангүй. Харин ч ариунаар нь мандуулах бодлого дэвшүүлэх нэрийдлээр шүүмжилж, 1926 оноос БХК(б)Н МАХН-д шахалт үзүүлсээр хууль гаргуулан хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулахыг хоригложээ.
Шинэ цагийн Монголд ч МАН-чууд бас л ноёрхсоор байна. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй ажээ. Тэд ХХХ их хурлаа хийгээд “Ардчилал хүний эрх, эрх чөлөөнд халтай олон үйлдлийг таслаж зогсоож, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг МАН зорьж байна” гэж тунхаглав. Түүнээс ердөө нэг жилийн дараа хүний эрхийг хамгаалах нэрийдлээр ямар хууль батлав даа.
ЭХЛЭЭД ХУРАА, ДАРАА НЬ ТАРАА…
Хүчин үнэлэгчдийн хуулийг 1925 онд батлан мөрдүүлжээ. Тэрхүү хуулиар баян ядуу хоёр харилцан тохиролцож нэг нь нөгөөдөө тус дэм үзүүлэх харилцааг зохицуулж байв. Харин энэ нь Коминтернд таалагдсангүй. Хүн хүндээ зарцлагдах нь зохисгүй гэдгээр тэд халхавчлан лам хувраг, ноёд язгууртнууд эдийн засгийн хувьд нөлөөтэй байсныг таслан зогсоох зорилгоор өмчийг нь хураан авч нөлөөг бууруулах бодлого барьжээ. Ийнхүү яван явсаар өмч хураах ажлыг эхлүүлэв. Ийнхүү мөлжигч нэрээр өмч хөрөнгөө хураалгасан 1560 өрхийн 6000 гаруй хүн, 80 мянга орчим лам энэхүү шийдвэрийг эсэргүүцсээр эцэстээ иргэний дайн өдөөжээ. Тэднийг хүчээр хядсаны дараа 1954 он гэхэд монголчууд Маркс, Энгельс нарын төлөвлөгөөг хэрэгжүүлэв. Тэрхүү төлөвлөгөө ёсоор илүү их орлого олсон нь их татвар өгөх ёстой.
Татвараа шударгаар төлсөн нь дампуурч, төлөөгүй нь завшдаг, хөнгөлүүлдэг, хождог ийм нийгмийг бий болгов. Тохуурхалтай нь өнөөдөр бидэнд яг ийм хууль эргэн үйлчилж байна. Монгол Улсын 2023 оны төсөвт Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан. Эдийн засгийн либертари онолоор бол “Торгууль гээч гэм хийсний төлөөх татвар бол татвар гэдэг зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль”. Эцсийн дүндээ хоёулаа л ижилхэн хуулийн нэрээр төрийн хийж буй дээрэм юм.
Үүнтэй нэгэн адилаар Монгол өнөөдөр шаталсан татварыг хэрэгжүүлж байна. Монголд шударгаар илүү орлого олсон нь шийтгүүлж байна. Өмч хураах ажлыг гардан гүйцэтгэсэн Х.Чойбалсангаа өнөө хэр нь тахин шүтсээр буй ахуйд арга ч үгүй биз.
1924 онд МАХН-ын III их хурлын төлөөлөгч Гэлэгдоржийн саналаар Сайн ноён хан Т.Намнансүрэн, 1925 онд МАХН-ын IV их хурлын шийдвэрээр VIII Богдын өмчийг улсын мэдэлд шилжүүлжээ. Хяналт тавиагүйгээс их хэмжээний хөрөнгө нь алга болсон агаад хувь хүмүүсийн олз болжээ. 1929-1930 онд 1,7 сая төгрөгийн мал хөрөнгийг хураан авюсан агаад 1931-32 онуудад 300-400 мянган төгрөгтэй дүйцэхүйц малыг ядууст тараажээ. Үлдсэнийг нь яасныг чөтгөр мэдэхгүй ч Оросын аль нэг архивт байхыг үгүйсгэх аргагүй. Яг үүнтэй ижилхэн үйлдлийг эдүгээ цагт хийсэн нь Оюутолгойн татварын маргаанаас үүдэн байршуулсан мөнгийг цар тахлын үед иргэдээ хорихын тулд тараасан билээ. Өнөөдөр яг үүнтэй адилхан зүйл Хөгжлийн банк, ЖДҮ-ийн зээл дээр үйлчилж байна. Уурссан олон авлигачдын хөрөнгийг хурааж, төрийн мэдэлд авч олон тараан өг гээд буй ч улстөрчид энэхүү захиалгыг л маш сайн гүйцэтгэдэг бөгөөд хэзээ яаж хэлүүлж, нийгмийг турхирахаа хүртэл тооцоолдог нь харамсалтай нь үнэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо “Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ” гэж байв. Дэмжсэн. Гэхдээ төрд хурааж, хомсдол үүсгэж дэмжсэн. Тэр нь төсвийн хөрөнгөөр хийсэн тансаглал. Авлигын хэргээр баригдсан албан хаагчдын оймсноос гарч ирж буй тэрбумаар тоологдох хөрөнгө. Өнөөдөр төрийн оролцоо маш их болсныг энгийн бизнес хийж буй хэн боловч мэднэ. Мал, ноосны шаталсан татвараас болоод 20 мянган малчин ял эдэлж асан түүхийг Баабарын номноос уншууштай. Тэр түүх монголынх. Өнөөдөр татварын асуудлаар бизнесийнхэн бас л эхнээсээ хэрэгт ороогдож эсэргүүцлээ илэрхийлээд эхэллээ. ХХI зууны гэх монголчууд яагаад ХХ зууны илжирсэн бодлогоо чөлөөт зах зээлд хэрэгжүүлээд буй хамгийн их маапаантай. Хөхөрсөн монгол эргээд улаан болов. Юутай гаслан.
Zochin 2023-01-31 66.181.160.54
Nam gej yu yum namiin gishuud demjigch gej hen yum gedgiig naad MAN-n ah naraasaa asuu sur archaagui Alan tsaraituud amerkiin hulsnii tagnuulch hytadiin nohoi nariin negdel ideh uuhiin erh medel albantushaaliin dontoi gaj yumnuud Nam baiguulj uls udirdaj chadahgui gedeg ni ingeed il bolj baigaan oron shorongiin buh hulgaich reketuudiin negdel mafi bolhoos Nam bish
Zochin 2023-01-31 66.181.160.54
undesnii hemjeenii 2 tom namiin 1 ni boloh AN ni ideh uuh oloh dolhiin heneetei darga lideruudeesee bolood holoo hogiin jalgand za barag l orshuulgiin gazar uhsan nuhnii Aman deer maania unshuulaad bj bna ene Nam 200000 gishuuntei geel hutsdiin hudlaa l baihgui yu 200 mynga dotor chini namaa avaad udirdaad yvchih lideruud namaasaa aluurch urvagch hulgaich reketuudees salay namaa shinchley geh zuv bodoltoi gishuud baihgui dandaa doloogch namchinguud baidiimuu
Зочин 2023-01-31 88.230.48.30
МАН-ыг дарж даруулгатай байх хүчин Монголд төрөхгүй байгаа нь МАН-ын буруу биш. Мөнгө төгрөг, эрх тушаалд дуртай хэдэн юмм АН-ыг балалж байна. Бусад намууд олигтой зөв дуугарч ч чадахгүй юм. Зөвхөн эрх мэдэл, албан тушаал, мөнгө төгрөг бодсон юмнууд нам байгуулсан болж мангартацгааж байгааг болиулах хүчин одоогоор Монголд алга даа, хөөрхий.
Зочин 2023-01-31 66.181.161.196
Хөөрхий минь юугаа ч ойлгохгүй эвлүүлээд бичиждээ
Зочин 2023-01-31 202.179.11.230
Zerleg kapitalism Mongold hereggui. Tom bayachuud zerleg kapitalismiig bii bolgochihood baina. Hedhen het bayan buun yaduus bolloo. Iim niigemd ardchilal hezee ch bii bolohgui. Bid social democratic barimjaatai kapitalismiig baiguulah yostoi.
Иргэн 2023-01-31 202.21.121.236
hohi n archaagu suga min
Зочин 2023-01-31 192.82.90.163
Монголчуудын хамгийн том алдаа нь буруугаа бусдаас хайдаг мулгуй араншин юм 2016, 2920 оны УИХ-ын сонгуульд АН ялагдлаа өөрсдөөсөө биш, МАН-аас хайж байсанд л оршино. Энэ байр суурь нь өнөөг хүртэл хэвээрээ. Ялагдлаа нэр төртэй хүлээн зөвшөөрөх нь өндөр ёс суртахуунтай байгаагийн шинж юм
Зочин. 2023-01-31 95.82.76.14
Юу солиороод байгаа мал бэ
Зочин 2023-01-31 192.82.90.163
Сөрөг болон бусад намууд нь жинхэнэ ёсоор төлөвшиж ажилласан шиг ажиллах ёстой. Түүнээс биш олон намын тогтолцоотой байх ёстой гээд УИХ-д олон нийтийн дэмжлэггүй дарга, тамганаас өөр зүйлгүй намуудад суудал бэлэглэхгүй нь мэдээж. Бусад намууд өөрсдөө олон нийтийн лунд нэр хүндээ өсгөх хэрэгтэй. Сөрөг хүчин гэх АН-ын даргын сонгууль өнөөг хүртэл ойлгомжгүй хэвээр байна. Тэгээд үүний буруутан нь МАН юм уу. Сөрөг хүчин бусад намууд нэр хүндгүй байгаа бол гол буруу нь өөрсдэд нь байгаа болно
Зочин 2023-01-31 103.26.194.106
НОГООСОН юм бишүү
bold 2023-01-31 122.201.22.101
DENDUU UNEN YUM BICHIJ BAYAR HURGIE
Zochin 2023-01-31 68.148.28.104
Medehgui yumaa bichne hudlaa taaj bichne gedeg bol hund gemt heregt toocdog. Narantugs ta odoo icheed uheerei.
Зочин 2023-01-31 103.26.193.57
Хүрэлсүх чөмгөө дундартал шударга ёсны төлөө тэмцсээр ганцхан МАНгас л Монголд галзуурч байна. МАНгасыг тараа, тараа, тараа, МАНгасын дарлалд Монгол орон бүрэн орсон. С.Эрдэнэ МАНгасын гар хөл өөр юу ч биш. Дээд шүүх, АТГ, Прокурор, Цагдаа бүгд ялгаагүй…
Цаадөх чинь үнэнээ л хэлсэн шдээ 2023-01-31 72.136.122.52
Угаасаа архидаад байхаах чөмөг нь дундарнашдээ. Тэрийгээ нуулгүй үнэнээ хэлснийг нь манайхан уянгын халилтай андуурчихсан
Зочин 2023-01-31 66.181.161.198
хогийн гар
kkkk 2023-01-31 64.119.24.127
Ebi giin suganii us hutsana biz
Zochin 2023-01-31 103.68.107.114
Бүгд мэднэ энэ бидний түүх байсан
Хүүхдийн халамжийн тэтгэмжийг зорилтод ядуу хэсэг рүү чиглүүлэх 2023-01-31 192.82.84.195
25-р суваг телевизорын мэдээлэлийн алба болон сэтгүүлч Лодой нөхрийг ойлгохгүй юм. Татвар заавал өндөр орлоготой хэсгээс илүү шаталсан татвар авч нийгмийн ядуулаг хэсэгт зориулах .Сарын 10 сая төгрөгнөөс давсан хэсэгт 15% татвар авахад том тодорхойлолт өгөх шаардлагагүй. Хүүхдийн халамжийн тэтгэмжийг сардаа хэдэн арван саяын орлоготой ганц нэг сэтгүүлчийн хүүхдэд өгч байхын оронд хичээлийн хэрэглэл дутсан өлөн зэлмүүн ядуу зорилтод хэсэгт 500 мянга хүртэл нэмж өгөх шударга
Zochin 2023-01-31 66.181.161.225
MAH iig TAPAA. TAPAA.
МУ-ын Иргэн 2023-01-31 202.9.41.7
Эрдэнэ, Баттулга хоёртоо л хэл.
Нар 2023-01-31 66.181.161.188
Юугаа мэдэж бичдэг нөхөр вэ Би шал өөрийг бичнэ
Манайд Ардчилал гуай Америкаас нисч ирсэн юм чинь
Яаж хөгжихөв…..
Зочин 2023-01-31 64.119.27.103
Ардчиллын эх орон АНУ чинь хамгийн өндөр хөгжилтэй байгааг мэдэхгүй юү ?! Аодчилал тэндээс нисэж ирсэн бол хөгжлийг л чирч ирж таарнадаа !
Зочин 2023-01-31 66.181.187.116
Hamgiin undur hugjil geheesee umnu ochiod uzcheerei. Humuus hariltsaa soyol, uhamsar doroitliin tuvshind hursen gazar. Bayan geed baigaa hernee odoo dampuurah gej baina malaa
Зочин 2023-01-31 192.82.81.56
Ардчилал гэж нэг их муухай юм байгаа бол чи Орост очоод визний 30 хоног амьдраад үз?! Дэлгүүр, үйлчилгээний газарт орохоор чинь нахальный орос авгай нар нохой ороод ирсэн мэт хялалзаад тас загнаад тоож үйлчлэхгүй! Гудамжинд явахад чинь скинхэнд орос банди нар "Муу Чукча" гээд арматур төмрөөр тархийг чинь хага цохичихоод инээлдээд яваад өгнө!! Цагдаа нь паспорт шалгана гэж шалтаг олоод "аквариумд" цоожлоод мартчихна! Ардчилал хэмээх заваан юмгүй, мөн ч сайхандаа! Чи зүгээр жаргаж дуусна!!!
зочин 2023-01-31 122.201.19.190
ардчилалын буянд зам харгуйтай болж монголын хөгжил жаахан ургашласан гэтэл МАН дарханы замыг тавих гэж яаав өч төчнөөн жил болж байж стандарт шаардлага хангаагүй нэг замархуу юм тавьсан уу энэ бол зүгээр л жижхэн жишээ мөн МАН ын үед улс орон хөгжөөгүй нүүрсний хулгай луйвар авилгал дээрэм тонуул л хөгжих шивдээ
Монгол хүн 2023-01-31 202.126.90.88
Элбэгдоржийн суганы үс минь чи Монголыг барууныхны бөгсөнд аваачиж чихэх хүслээ гүйцэлдүүлэх гэж бүү догдол. Монголд 3 дахь Зеленский хэрэггүй гэж Эмүжин тодорхой бичсэн шүү. Монгол улс ардчиллаас ухраагүй урагшилж яваа, харин анархизм бидэнд хэрэггүй.
Зочин 2023-01-31 122.201.21.139
Миний дүү мэдэхгүй юмаа битгий бичиж бай. Түүх мэддэг хүмүүсийн элэг доог болно. Баабарын ном үнэнтэй, худалтай. ТЭР ЭХЛЭЭД ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛООД ДАРАА НЬ ТЭР ЗОРИЛГОО БАТЛАХ ЭХ ҮҮСВЭР ЦУГЛУУЛДАГ АРГА ЗҮЙТЭЙ ХҮН