Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
09.00 цагт
- Нээлттэй нийгэм форумын байранд: “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” иргэний нийгмийн байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болно.
12.00 цагт
- “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Эрчим хүчний салбарын ажилтнуудын тулгамдсан асуудал, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох Монголын Эрчим хүч, геологи уул уурхай (МЭХГУУ)-н ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлнэ.
- Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ.
- Хан-уул дүүрэгт байрлах Corporate Convention Center-н их танхимд "Triple X HIT Awards"-ын хэвлэлийн хурал болно.
12.40 цагт
- Удирдлагын академийн Б байрны хурлын зааланд “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас Улс орнуудын авлигын төсөөллийн 2022 оны индексийг танилцуулна.
15.00 цагт
- “Шангри-Ла” зочид буудалд Монголын Бизнесийн зөвлөлийн ûүх гишүүдийн сарын уулзалт “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” сэдвээр болно.