"Цалингаас илүү дүнгээр татвар суутгах ямар ч боломжгүй" | News.MN

"Цалингаас илүү дүнгээр татвар суутгах ямар ч боломжгүй"

"Цалингаас илүү дүнгээр татвар суутгах ямар ч боломжгүй"

"Цалингаас илүү дүнгээр татвар суутгах ямар ч боломжгүй"

ХХОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтөд зарим иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Тухайлбал, 10 саяас дээш орлоготой иргэдийн эхэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, татвар суутгаад ч татварын өртэй үлдэж байна гэх мэдээлэл олон нийтий сүлжээнд нийтлэгдсэн. Энэ талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.


-ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг товч танилцуулахгүй юу?

-УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 0-120 сая төгрөг бол 10 хувиар, 120- 180 сая төгрөг бол 12 сая төгрөг, 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг, 180 сая төгрөгөөс дээш орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар хуулийн нэмэлт өөрчлөлт орсон.

Дээрх тооцооллыг цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хассаны дараах дүн болон ажил олгогчоос ажилтанд албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй нэмж олгож байгаа шууд бус орлогын нийлбэр дүнгээс хуульд заасан шаталсан хувь хэмжээгээр ногдуулна.

Цалин хөдөлмөрийн хөлс, адилтгах бусад орлого, шууд бус орлогоос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг хассаны дараах дүн нь 120 сая хүртэл жилийн орлоготой татвар төлөгчид нөлөөлөлгүй, дээрх орлого 180 сая төгрөг хүртэлх татвар төлөгчийн хувьд жилд төлөх татварын хэмжээ гурван сая төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн 180 сая төгрөгөөс дээш орлоготой татвар төлөгчийн хувьд зөвхөн тухайн дүнгээс дээш гарсан дүнд 20 хувиар албан татвар төлөх тооцоолол хийсэн.

-Сошиал сүлжээнд ХХОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтын хүрээнд бүх цалингаа татварт суутгуулж, татварын өртэй үлдсэн тухай мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Сошиал сүлжээн дэх мэдээлэлтэй холбоотой судалгаа хийгээд үзэхэд уул уурхайн салбарт хамааралтай хүмүүс байсан. Уурхайн ажилтнуудын хувьд сарын цалингаа эхний, сүүлийн гэдгээр хувааж сар болгоны 5, 20-ны өдрүүдэд боддог. Ростер буюу ээлжинд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг. Цалингаа сарын 5-нд бодох үед тухайн ажилтан хэд хоног ажилласнаар нь тооцоолдог бөгөөд үүнээс шалтгаалж 14 хоногоос ихэнх хугацаа нь эхний цалин бодогдох үед орсон бол сарын сүүлийн цалин бодохдоо үлдсэн хоногийн цалин бодогдоно.

Эхний цалинг бодохдоо суутгал огт хийлгүй бүтэн дүнгээр өгдөг учраас сүүлийн цалин бодож олгохдоо нийт олгосон цалингаас НДШ, ЭМД, татвар суутгагдахад хасах дүнтэй тооцоологдож болдог.

Түүнээс биш ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөс болоод бүх цалинг нь татварт суутгаад нэмж татварын өртэй үлдэж байгаа зүйл огт биш, өмнөх жилүүдэд энэ тооцоолол байсан. Олгохоор тооцоолсон цалингаас илүү дүнгээр татвар суутгах ямар ч боломжгүй. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлт энэ оноос хэрэгжиж байгаа тул нэгдүгээр улирлын тайлан ирүүлсний дараа, бодит тоо судалгаа гарна.

Тухайлбал, А ажилтан уурхайд 14 хоногийн ростер буюу ээлжинд ажилладаг, сар болгоны 20-нд эхний хагасын, дараа сарын 5-нд сүүлийн хагасын цалингаа авдаг. Нэгдүгээр сарын 2-нд уурхайд ажиллахаар очиж, нэгдүгээр сарын 16-нд ажлаасаа ирсэн. Нэг хоногийн цалин нэмэгдлийн хамт 220 мянган төгрөг, сарын нийт цалин 3,080.000 төгрөг байсан. Нэгдүгээр сарын 20-нд цалингаа бодож олгохдоо нэгдүгээр сарын 2-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 13 хоногийн цалинг бодож суутгалгүй олгосон. Дараа сарын 5-нд буюу 2-р сарын 5-нд цалин бодож олгохдоо үлдсэн нэг хоногийн цалинг бодож ЭМД, НДШ, татварын суутгал хийж байгаа.

Г.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-31 202.55.191.130

ha raal idmeruud, MANgar novshnuud

Avatar

Зочин 2023-01-31 202.55.191.130

h**** idsen MANgaruud

Avatar

Зочин 2023-01-31 202.170.65.54

Болж үз. хэдхэн аж ахуйн нэгжүүдийг бүр нүцгэлж байгаад татвараар дээрэмдээд явдаг нь үнэн. харин төлсөн татвараар яаж дургиж наргиж солиорч үрж байгааг харцгаа та нар…

Avatar

Зочин 2023-01-31 138.199.9.179

Жилийн орлого 120 саяас дээш шатлах юм байна, тэгвэл зарим сард 10 саяас дээш боловч жилийн орлогын нийлбэр 120 сая хүрэхгүй тохиололд 10 саяас дээш гарсан сардаа өндөр татвар төлсөн мөнгийг яах уу?

Avatar

Zochin 2023-01-31 104.128.111.246

Татварын хувь хэмжээг ямар аргачлал үндэслэн тогтоодог нь ойлгомжгүй. Нэг сайд эсвэл яамны мэргэжилтэн толгойд орсон тоогоор хувь тогтоодог уу. Аль улс оронд тоо 0 буюу тэгээс эхлэж бутархай тоогоор үргэлжилдэг. 0,2 – 0,9 гэх мэт. Монголын улс төрчдийн дуурайх дуртай болон толгой хорогдох дуртай улс оронд тавар бол бутархай тоогоор мөн илэрхийлнэ. Монголын татвар шууд 10 гэсн тооноос эхэлдэг яагаад 1 гэсэн тооноос эхэлж болдоггүй бэ.

Avatar

Зочин 2023-01-31 122.201.23.75

tsalingiin 50% tatvar nereer s*****a bolio

Avatar

МУ-ын Иргэн 2023-01-31 202.9.41.7

2024 онд унах л нүхээ малтаад байна даа. Миний хувьд лав татварыг бууруулна гэж мөрийн хөтөлбөр гаргаж ирсэн чөтгөр байсан ч дэмжихэд бэлэн байна.

Avatar

Зочин 2023-01-31 103.212.116.126

ene mal medehgui l bv gj, uridchilgaand 50huvia avaad suul mungun dr suutgaltai bol urund orno ldo

Avatar

Зочин 2023-01-31 66.181.161.119

МАНай хулгайчуудын бодлоор ажил хийж өөрөө өөрийгөө аваад байгаа хүмүүс нь дандаа дайсан болж харагддаг юм шиг байгаам. 2017 оноос эхлээл монгол бүх ААН иргэдийг зөрчлийн хууль гэгчээр хааж хориж дампууруулж эхэлсэн, ковид гарч МАНай хулгайчуудад бүрч таатай нөхцөл бүрдсэн түүгээр далимдуулж монголыг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг бүхэлд нь нураасан. одоо татвараар үлдсэн хэсгийг нь архичин түүлгэчин болгохнээ. МАНай ху жаа коммунизм шүтсэн долоогчдод л сайхан байгаа байх

Avatar

zochin 2023-01-31 192.82.64.133

Zeel, leasing tulgaad avtsan, tsalingaas gaduur orlogooroo amidardag humuus bdiimaa. Banknii tsalingiin guilgee n zeeluudee suutgaad avchihdag. teriig l jaahan dalailgaj bichsen bh. yur n bol tatvariin urtei bish zeeliin tulburiin uldegdel l yarisan bh

Avatar

Зочин 2023-01-31 43.242.243.155

Хүмүүс бэлнээр тооцоогоо хийгээд эхэлсэн байна_

Avatar

Зочин 2023-01-31 139.5.217.237

Oilgomjtoi

Avatar

Зочин 2023-01-31 43.242.243.155

Татварын байцаагч данс харах шууд эрхтэй болсныг тайлбарлаач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж