Ерөнхий сайд аа, ТНБД нараа хэзээ томилох вэ? | News.MN

Ерөнхий сайд аа, ТНБД нараа хэзээ томилох вэ?

Ерөнхий сайд аа, ТНБД нараа хэзээ томилох вэ?

Ерөнхий сайд аа, ТНБД нараа хэзээ томилох вэ?

Цар тахлын хууль дуусгавар болсонтой холбогдуулаад Засгийн газраас зарим албан тушаалтнуудыг энэ сард ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал,  Усны газрын дарга Ш.Мягмарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн бол, зургаан яамны  төрийн нарийн бичгийн дарга, 18 агентлагийн даргыг ажлаас нь чөлөөлсөн юм.  Үүнээс  гадна П.Батбаатарыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар, Ж.Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар томилсон.

Үүнтэй холбоотой зургаан яамдаас хоёр нь сонгон шалгаруулах хүсэлтээ ТАЗ-д өгсөн гэх мэдээлэл бий.  Үүнд Эрчим хүчний яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хүсэлтээ өгчээ. Засгийн газрын шийдвэр энэ сарын 11-ны өдөр гарсан. Тэгвэл хуулиараа 14 хоногийн дотор сонгон шалгаруулалтын захиалгаа өгөх ёстой. Мөн ЭМЯ-ны Ц.Эрдэмбилэгийн оронд тус яамны газрын дарга С.Төгсдэлгэр орлож байгаа бол, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд н.Батцэцэг гэх ажилтан түр хариуцаж байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр зургаан яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн салбарын сайд нь газрын дарга нараасаа түр хугацаанд томилж ажиллуулахаар зохицуулжээ.

Одоогийн байдлаар ТАЗ-д сонгон шалгаруулалтын захиалга ирүүлсэн Засгийн газрын агентлагийг дурдвал: 

  • Боловсролын ерөнхий газар;
  •  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар;
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар;
  •  Мал эмнэлгийн ерөнхий газар

Ажлаас чөлөөлөгдсөн төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг танилцуулъя.

Төрийн нарийн бичгийн дарга нар:

  • Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал,
  • Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр,
  • Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх,
  • Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг.

Засгийн газрын агентлагийн дарга нар:

  • Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл,
  • Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан,
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун,
  • Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул,
  • Ойн газрын дарга Б.Оюунсанаа,
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж,
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж,
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай,
  • Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан,
  • Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал,
  • Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун,
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-31 192.82.90.163

ЧИ ЮУНД НЬ ТЭГТЛЭЭ САНАА ЗОВНОНО ВЭ. АРАЙ ЧИ ӨӨРӨӨ ТӨРИЙН НАРИЙНД САНААРХААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ. ОДОО Ч ХҮН БОЛГОН Л ЕРӨНХИЙ САЙДЫН ЮУ ХИЙХИЙГ ЗААЖ, ЗААВАРЛАДАГ БОЛЖ ДЭЭ. ЧИ НЭГ ИХ САНАА ЗОВООД ХЭРЭГГҮЙ. БОЛОХ ЁСТОЙ ЮМ БОЛДГООРОО Л БОЛНО.

Avatar

Зочин 2023-01-31 202.21.121.66

Нэг албан тушаалд шунасан гарынх нь захиалгатай мэдээ юу?

Avatar

Зочин 2023-01-31 64.119.26.64

эрүүл мэндийн салбараа жаахан анхаарч үз үеийн үед сул сайд төрийн нарийн нарийг тавьж ирсэн энэ удаа нэг гайгүй хүн тавьж үзээрэй

Avatar

зочин 2023-01-31 66.181.179.176

Ковидоор томилогдсон нийслэлийн агентлагын дарганцар цүнх баригч долоогч нарыг бас чөлөөлөөч

Avatar

Зочин 2023-01-31 66.181.177.16

дарга төвтэй орон юм даа дарга сайд болох гээд л орлогч дарга орлогчийн орлогч дарга тнбДаргын гээд цааш явж өгнө дөө 10хүний 6 7 нь дарга байж магадгүй л юм

Avatar

Зочин 2023-01-31 66.181.161.117

О ЮУН ЭРДЭНЭ.

Avatar

Зочин 2023-01-31 66.181.190.225

Aрдчилагч гэх хулгайчууд нийгмийг байнга үймүүлж байна. Нийгмийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж ард иргэдийн амьдралыг хүндрүүлэхийг хичээж байна. Төрийн эрхийг хууль бусаар луйвраар булаахыг оролдогч гадны тавиул агентууд манайд олширсон байна. Юм л бол соль хал гэж хашгачих болжээ.Ийм этгээдүүдийн зохион байгуулалттай хуйвалдаан гүтгэлэг дайралтаас болж төрийн албанд чадвартай боловсролтой бэлтгэгдсэн мэрэгшсэн хүмүүс тогтвортой суурьшилтай ажиллах боломжгүй болсон байна.

Avatar

Зочин 2023-01-31 66.181.190.225

Манай орон улам л эмх цэгцгүй, дэг журамгүй, дураараа, үймээн самуунд автсан ,хөршүүдтэйгээ харилцаа холбоогоо хүндрүүлсэн, унах сүйрэх тал руу гаа л яваад байна даа

Avatar

Зочин 2023-01-31 202.55.188.102

ковидын хуулиар томилогдсон бусад хүмүүсээ чөлөөлөөчээ хууль адилхан эрх тэгш үйлчлэх ёстой биздээ

Avatar

Зочин 2023-01-31 192.82.89.51

Сайдаас буугаад ТНБД хийхээ ичээчээ, ийм томилгоо гэж байх уу Тавинбэх болиоч.

Avatar

Зочин 2023-01-31 103.212.118.210

Тавинбэх зайлаарай

Avatar

Болд 2023-01-31 192.82.89.6

Хэнийг нь чөлөөлөөд хэнийг нь чөлөөлдөггүй юм бэ. Боловсролын яамны Цэдэвсүрэн одоо болтол ажлаа хийж байна

Avatar

Зочин 2023-01-31 103.212.119.219

Ковидын хуулиар сонгогдсон нөхдүүд л хуулиараа л халагдаж бна. Буцаад л тавигдана даа харж л байгаарай.

Avatar

Зочин 2023-01-31 202.126.92.98

Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн Батболдыг чөлөөлөөч ээ. Маш муу ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж