Цар тахлын хууль дуусгавар болсонтой холбогдуулаад Засгийн газраас зарим албан тушаалтнуудыг энэ сард ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, Усны газрын дарга Ш.Мягмарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн бол, зургаан яамны төрийн нарийн бичгийн дарга, 18 агентлагийн даргыг ажлаас нь чөлөөлсөн юм. Үүнээс гадна П.Батбаатарыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар, Ж.Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар томилсон.
Үүнтэй холбоотой зургаан яамдаас хоёр нь сонгон шалгаруулах хүсэлтээ ТАЗ-д өгсөн гэх мэдээлэл бий. Үүнд Эрчим хүчний яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хүсэлтээ өгчээ. Засгийн газрын шийдвэр энэ сарын 11-ны өдөр гарсан. Тэгвэл хуулиараа 14 хоногийн дотор сонгон шалгаруулалтын захиалгаа өгөх ёстой. Мөн ЭМЯ-ны Ц.Эрдэмбилэгийн оронд тус яамны газрын дарга С.Төгсдэлгэр орлож байгаа бол, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд н.Батцэцэг гэх ажилтан түр хариуцаж байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр зургаан яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн салбарын сайд нь газрын дарга нараасаа түр хугацаанд томилж ажиллуулахаар зохицуулжээ.
Одоогийн байдлаар ТАЗ-д сонгон шалгаруулалтын захиалга ирүүлсэн Засгийн газрын агентлагийг дурдвал:
- Боловсролын ерөнхий газар;
- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар;
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар;
- Мал эмнэлгийн ерөнхий газар
Ажлаас чөлөөлөгдсөн төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг танилцуулъя.
Төрийн нарийн бичгийн дарга нар:
- Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал,
- Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва,
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр,
- Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх,
- Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг.
Засгийн газрын агентлагийн дарга нар:
- Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл,
- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан,
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун,
- Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн,
- Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул,
- Ойн газрын дарга Б.Оюунсанаа,
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж,
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж,
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай,
- Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир,
- Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан,
- Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул,
- Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал,
- Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун,
- Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа
Холбоотой мэдээ