МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус их хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо. НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нар өрсөлдөнө гэх мэдээлэл байсан ч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэхүү сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, нэрээ татсан бол сайд Ч.Номин өрсөлдөөгүй юм. Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөөд байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан, мөн 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон юм.
Түүний хувьд МАН-ын эмэгтэйчүүд дундаа боловсрол өндөртэй ч Петровис компанид ажиллаж байсан учраас тус компанийн төлөөлөл гэж улс төрийн хүрээнд харах хүмүүс бий. Х.Булгантуяа гишүүнийг 2020 оны сонгуульд шинэ залуу үе хэмээн тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн биеэр нэр дэвшихэд нь дэмжиж байв. Харин энэ удаад тэрбээр МСДЭХ-ны тэргүүнээр одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр эмэгтэйчүүдээ удирдахаар боллоо. Намын дүрэмд заасны дагуу сонгуульд, нам эрх барьж байхад аливаа албан тушаалд эмэгтэйчүүдийн тодорхой хувийг багтаана гэсэн зарчмын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүн, аливаа удирдах албан тушаал болон Удирдах зөвлөлд ч эмэгтэйчүүдийн төлөөллийг багтааж ирсэн. Тиймээс МАН доторх эмэгтэйчүүдийн холбоо хүчтэй байдаг. Ирэх сонгуульд ч хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдэгт МСДЭХ-ны тэргүүн чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн алсаа, ирэх сонгуулиа бодсон энэ шийдвэр нь Л.Оюун-Эрдэнэд болоод Д.Амарбаясгалан нарт нэмэх оноо авчрах тохироо гэж харагдаж байна.
МСДЭХ-ны шинэ тэргүүн Х.Булгантуяагийн хувьд хувийн хэвшилд олон жил ажиллаж, гадаадад боловсрол эзэмшсэн гээд толгой цохидог эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ нам доторх эмэгтэйчүүдтэйгээ ойлголцоход тун бэрхшээлтэй хүн хэмээн зарим хүмүүс хэлэх нь ч бий. Намын арын албанд ажиллаж байгаад гэнэтхэн Сангийн дэд сайдаар томилогдсон түүнийг тухайн үедээ "боловсролтой", дээр нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээсээ илүү яамны бодлого, эрх ашгаа хамгаалж байсан нь 2020 оны сонгуульд өрсөлдөх боломжийг нь түүнд өгсөн. Мэдээж, намын даргатай тохиролцсоны дүнд. Анх удаа УИХ-д сонгогдсон гэхэд Х.Булгантуяа сайд болж, бүр намын эмэгтэйчүүдээ толгойлохоор болж байна. Цаашид түүний хийх улс төр, намын дарга, генсектэйгээ хэрхэн хоршихыг харах л үлдлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
- 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
- 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
- 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
- 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
- 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
- 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
- 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Сангийн дэд сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
Т.ОД
ХАДАА 2023-01-31 203.98.76.100
их л найдаж байна. Зөв хүн байгаарай туулсан амьдралаа эргэж харж дүгнэж шийдвэр гаргадаг байгаарай ах нь чамайг дэмждэг зоригтой шийдэмгий байж итгэл битгий алдаарай.
Зочин 2023-01-31 202.9.46.17
Учралын хуулийг МАН аас дэмжээгүй кноп дарсан ганц гишүүн харагдсан..боловсрол өндөр болохоор энэ хүнээс их зүйл харж байгаа.
зочин 2023-01-31 66.181.166.196
Яваандаа МАН нэрээ өөрчлөх юм байна гэж ойлгож болох нь ээ, уг нь Монголын Социал Демократ Нам гэж нам байсан даа
С.Мэндбаяр 2023-01-31 66.181.176.228
Х.Булгантуяа хэн байх нь хамаагүй. МАН, АН туулж ирсэн 30 жилийн алдаа дутагдлаа засаж чадаагүй байж юун сонгууль! Хорооны идэвхтэн хэдэн эмэгтэйчүүд ардчилалд гай болох вий дээ….
МАН зөв хүнээ гарган ирлээ 2023-01-31 192.82.84.195
Х.Булгантуяаг дэмжиж байна. Ахмад улс төрчийн мэргэн туршлага залуучуудын мэдлэг чадварыг хослуулан нэгтгэж чадах авьяас түүнд бий. Улс төрчийн хувь заяаны эргүүлэг морины уран гарамгай нүүдлээс шалтгаалж Монгол улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болох боломж байгаа. Түүний нүдний харцнаас шинэ цагийн монгол загварын М.Тэтчёр харагддаг.Эдийн засгийн хүчирхэг Монголын гарааны замыг нээх үүрэг ноогдож байгааг цаг хугацаа харуулах үлдлээ.
Ха 2023-01-31 64.119.29.144
Ажилласан байдлыг нь харвал нэг албан тушаал дээр 2-оос дээш жил ажиллаагуй байна. Тэгэхээр ямар нэг асуудлыг тууштай шийдэж узээгуй, еерийн эрх ашиг, албан тушаалын телее тэмцэж байсан гэсэн уг. Хичнээн сайн боловсролтой гэдэг ч ажлыг дуустал хийж чадахгуй л МАН-ын залуу байна даа.
Зочин 2023-01-31 64.119.27.98
Нэг нөхөр хятадын тагнуул гэчихжээ. Тэр хоёр цуг тагнуул хийж байсан юм байх даа.
Batmunkh 2023-01-31 66.181.161.127
Angijiavdaa amjilt husey!
Зочин 2023-01-31 202.126.90.72
Ene tsagiin lalruudad adluulaad duusna.Oligtoi yum hiij amjihgui.
Зочин 2023-01-31 66.181.161.119
МАНай хулгайчуудын бодлоор ажил хийж өөрөө өөрийгөө аваад байгаа хүмүүс нь дандаа дайсан болж харагддаг юм шиг байгаам. 2017 оноос эхлээл монгол бүх ААН иргэдийг зөрчлийн хууль гэгчээр хааж хориж дампууруулж эхэлсэн, ковид гарч МАНай хулгайчуудад бүрч таатай нөхцөл бүрдсэн түүгээр далимдуулж монголыг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг бүхэлд нь нураасан. одоо татвараар үлдсэн хэсгийг нь архичин түүлгэчин болгохнээ. МАНай ху жаа коммунизм шүтсэн долоогчдод л сайхан байгаа байх
Зочин 2023-01-31 124.158.68.229
ЗӨВ СОНГОЛТ. БУЛГАНТУЯА маш зоригтой хүчтэй улстөрч.
Хотын уугуул иргэн 2023-01-31 150.129.143.15
Гадныхны лобби сайн байна. Цаг нь ирэхээр Монголыг хөөдөж мэдэх эмэгтэй. Энэ хүний ард асар том гадны лобби явж байгаа гэдэг. Ийм эмийг Монголчууд шулмас гэдэг.
зочин 2023-01-31 192.82.81.131
МАН ДЭНЭ АВГАЙГААС ӨӨР ОЛИГТОЙ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ УУ. ХЯТАДЫН СУУРИН ТАГНУУЛ ЮМ БИШ ҮҮ. ХАРАХ ЦАРАЙНЫ х***а ТЭГЭЭД МААНАГ ДУУ ЦАРАЙТАЙ ЭНЭ ЛАВ ОЛИГТОЙ ЭТГЭЭД БИШ ЭЭ.ИЙМЭРХҮҮ ХЭНЭЭТЭЙ ЮМНУУД СУМЫН ТӨВД НЯГТЛАН ХИЙВЭЛ ДЭЭР.
suhee 2023-01-31 66.181.189.98
Ene nam gej buzriin baiguulaga Mongoliin Ard tumniig 2 huvaaj baigaad boolchildog? 1 ger buliin 2 iig hunter huvaaj baigaad boolchildog ene buzriin baiguulagiig taraa Naad muu hulgaich nar chin namgui bolohod bugd sonin bolnooooooo
Зочин 2023-01-31 202.126.90.111
Aav Hurelbaatar gej neg hogiin gar bdag, nisehiihen medne
Зочин 2023-01-31 66.181.161.247
сарангэрэл шулмасыг эргүүлэн тат харах царайны зэвүүн жингэр
Зочин 2023-01-31 203.91.115.49
Боловсролтой, чадалтай эмэгтэй. Гэхдээ олон юманд битгий хүчээ тарамд аа. Бас мэдрэмжтэй байж, хэчнээн тэнэг мунхаг санагдавч бусдыгаа сонсож бай. Монголд цойлсон мэдлэг чадвараар менежмент хийж амьдрал дээр бодит ахиц гаргах ямар ч боломж байдаггүй юм. Хувийн салбарт ганц хүн дангаараа нэг магадгүй. Харин нийгмийн менежментэд бол намаг балчиг дунд л бодлого хэрэгжүүлэх болдог. Юун түрүүнд цэвэр бай. Хулгайгаас хол бай.
Зочин 2023-01-31 103.212.118.210
Оюутолгойн тагнуул