Сурвалжлага: Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл | News.MN

Сурвалжлага: Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл

Сурвалжлага: Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл

Сурвалжлага: Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл

“Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл” хэмээн өгүүлэх О.Ариунболд монгол дархчуудын ур ухаан, уран нарийн хийц шингэсэн гар урлалыг дэлхий дахинд таниулахыг зорьж буй нэгэн. Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, XVIII зууны үеэс монгол түмний мэндлэх, хүндлэх ёсонд хөөрөг зөрүүлэх соёл нэвтэрч эхэлсэн гэдэг. Энэ үеэс л монголчууд мана, гартаам цахиур, чүнчигноров зэрэг байгалийн үнэт чулууг нарийн хийцтэйгээр урлан, хөөрөг хийж мэндлэх ёсондоо ашигладаг болсон хэмээн судлаачид үздэг.

Тун удахгүй амар мэндийн бэлгэдэлтэй, ахан дүүс, айл гэр халуун дулаанаар учран золгодог сар шинийн баяр болох гэж буй учир О.Ариунболдын “Их хаадын чулуу” урланд зочилж, хөөрөг болон гар урлалын талаар ярилцлаа. Тэрбээр 13 жил бүтээл туурвиж, өдгөө 60 хүнтэй урлан ажиллуулж буй юм.

2017 оноос хойш компанийн статустай болсон тус урлангийн дархчууд эхний жилүүдэд хөөрөг, чулуун эдлэлээр дагнаж байсан бол сүүлийн хоёр жил Монголын гар урлалын салбарыг шинэ түвшинд хүргэх зорилгоор уран зураг, сувинер, металл хийцлэл зэргээр бүтээлээ төрөлжүүлжээ.

Хотын 3, 4 дүгээр хороололд байх энэ урланд бүрий болсон хойно зочилсон ч дархчуудын ажил ид өрнөж байв. Зураачид, барималчид нь бүтээлийнхээ хэв загварыг гаргаж байх бол дархчууд нь алт, мөнгөөр бүтээл дээрээ уран нарийн хийц, чимэг, хээ нэмж байгаа харагдана. Урлангийн энэ хэсэгт дуу чимээ гэх зүйл харьцангуй бага, тайван. Харин хөөрөгний дархчуудын хэсэгт чулууг зүсч, ухаж, өнгөлнө гээд дуу чимээ ихтэй, ид ажил өрнөх аж. Дуу чимээ ихтэй учраас тэд их ядардаг тухайгаа хэлж байв.

Хөөрөг урлаач О.Ариунболд бүтээлийнхээ онцлогийн талаар ярихдаа “Бид инноваци хийсэн шинэ, шилдэг, давтагдашгүй бүтээл урлахыг зорьдог. Жишээлбэл, би хонь жилтэй хөөргөн дээр аргалийн толгой хийж байна. Энэ бол миний нэг хувь загвар. Үүн дээрээ би гарын үсэг тавьдаг. Үүнээс гадна бүтээлээ дуурайлган дахин хийдэггүй. Хоёрдугаарт, манай дархчууд хүний юмыг хуулдаггүй. Бүтээлээ үргэлж судалгаанд суурилан гаргадаг” гэв.

Тэд сүүлд айрагны хул хийжээ. Монголд айрагны хул гэж байдаг ч стандарт байдаггүй бөгөөд “Их хаадын чулуу”-ныхан стандарт айрагны хул гаргасан гэв. Энэ хул нь тойруулаад найман шарга, гурван эрдэнэ буюу азарга, гүү, унага гуравтай. Азарга, гүү, унага гурав бол тулгын гурван чулуу буюу эцэг, эх, үр гурав гэсэн утгатай. Доод хэсэгт нь адуун туурайн мөр бий. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг адуун туурайгаар тамгалсан гэх утгыг илэрхийлэх аж.

Ийнхүү бидний яриа үндсэн сэдэв буюу хөөрөгтэй холбогдож эхэлсэн юм. Монголчууд чулууны соёлтой байсан хэдий ч одоо цагт үгүй болжээ. Гэтэл Хятадад чулууны соёл өндөр хөгжиж, Монголын байгалийн баялаг бүхий үнэт чулуунууд түүхий эдээрээ үнэгүй шахуу хил давж, эргээд монголчууд өндөр үнээр худалдан авдаг аж.

О.Ариунболд “Манайд одоо цагт чулууны соёл байхгүй болсон. Өмнө нь байсан. Чулуун дээр хөөрөгний соёл гэж бий. Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдлийн хэрэгсэл. Хоёрдугаарт, үүдэнд тавьдаг арслан. Ийм хоёрхон чулууны соёлтой. Гэтэл дэлхий дээр чулууны соёл алтнаас илүү мөнгө эргэлдэж байдаг зах зээл. Тэр зах зээлийн 70-аас илүү хувь нь манай өмнөд хөршид бий” гэв.

Түүнээс хөөрөг хийх хугацааны талаар асуухад “Манайх дамжлагын системтэй. Нэг нь зүснэ, нэг нь ухна, нэг нь өнгөлнө гээд багийн ажиллагаатай. Ингэснээр долоо хоногт гардаг байсан бол гурав хоногт гарах жишээтэй. Эрэлт хэрэгцээ сүүлийн үед ихэсч, хөгжиж байна” гэлээ.

Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг хийж ирсэн уламжлалтай.

Чулуу, хөөрөгний хэмжээ, хийц, толгой, нуух, халбага нь үнэ, үнэлэмжид ихээхэн нөлөөтэй. Жишээлбэл, халтар манын өвөрмөц тогтоц хэдэн тэрбум ч хүрэх тохиолдол байдаг гэнэ.

Хөөрөгний чулууны онцлогийн талаар О.Ариунболд ярихдаа “Халтар манан хөөрөг гэсэн дуу бий. Энэ чулуун дээр гурван бөөрөнхий дүрс байна. Дээшээ харуулбал тулгын гурван чулуу болно. Энэ тогтоц хэзээ ч дахин давтагдашгүй. Хүн зурчихсан юм шиг байгалийн өнгө тогтоцтой хөөрөг гаргаж байлаа. Халтар манын өвөрмөц тогтоц хэдэн тэрбум ч хүрэх тохиолдол байна. Дотроо бас чанараасаа шалтгаалаад сорттой. Яагаад энэ чулуу үнэтэй байдаг вэ гэхээр дахин давтагдашгүй өвөрмөц өнгө тогтоц. Мэдээж тунгалаг чанар, хөөрөгний хэмжээ, хийц нөлөөлнө. Хамгийн тансаг нь өнгөндөө байдаг” гэж ярив.

"ҮНЭТ ЧУЛУУ ҮНЭ ЦЭНЭЭ АЛДДАГГҮЙ"

“Гартааман хөөргийг харахад саарал чулуу шиг. Энэ чулуу өвчин авдаг, энергитэй. Дорнын анагаах ухаанд төнүүрийн аргаар мэдрэлийн эсийг сэргээхэд хэрэглэдэг. Жишээлбэл, харвалттай, саажилттай хүмүүс гартааман эрхи зүүж, жин тавьж, иллэг хийдэг. Энэ чулуу нь судалт манаас ондоо. Бразилд саарал гартаам, Мадагаскарт шар гартаам, Америкт улаан гартаам, Монголд цагаан гартаам байна. Судалтай болгон гартаам биш. Хүмүүс энэ талаар сайн мэддэггүй. Ихэнхи мана судалтай байдаг. Гартаам дотор ус хийчихсэн юм шиг сүүдэргүй байдаг. Түүнийг гүйдэлтэй гартаам гэдэг” гэдгийг тэрбээр тайлбарлаж өглөө.

Хаш чулуугаар монголчууд эрт дээр үеэс хөөрөг хийж ирсэн бөгөөд уг чулуугаар хийсэн хөөрөг маш үнэтэйд тооцогддог. Тэгвэл үүний тухай О.Ариунболд “Хаш гэдэг ерөнхий бүлэг өөрөө долоон өнгөтэй. Ногоон хашаар НҮБ-ын хүндэт индэрийг хийсэн. Манай төрийн гурван өндөрлөгийн сандал ч ногоон хаш. Энэ чулууг оюуны мэлмийг нээгч чулуу гэдэг. Физик шинж чанараараа хамгийн өндөр эрчим хүчийг ялгаруулдаг чулуу. Хүний аураг нөхдөг, сөрөг муу энергийг устгадаг чулуу. Манайхан цагаан ханшинд дурладаг. Цагаан хаш дэлхий даяараа үнэтэй. Хятадаас хамгийн үнэтэй, хамгийн чанартайг олох боломжтой” гэсэн юм.

"Хөөрөгний үнэ дунджаар 7-8 оронтой тоонд яригдана. Энэ цагаан хаш хөөрөг гэхэд л 50 сая төгрөг"

Түүнээс хөрөг сонирхож буй хүмүүст зөвлөгөө өгөхийг хүссэн юм. Тэрбээр "Нэгдүгээрт, мэддэг хүнээр заалгаж аваарай. Хоёрдугаарт, тодорхой хаягтай баталгаатай газраас аваарай. Буцах хаягтай, буух эзэнтэй байх ёстой шүү" гэж зөвлөв.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГОМБОСҮРЭН 2023-01-31 192.82.75.140

ЁСТОЙ ШААЖ ӨГЧ БАЙНАА ЭРГҮҮ ХӨДӨӨНИЙ п***а ЧИНЬ.

Avatar

Зочин 2023-01-31 202.179.25.13

Chantuu tsarait nuhur manj hyatadiin huurug geh yumiig mongol gej gutsaadl tui piddaa

Avatar

Зочин 2023-01-31 45.117.35.8

Хамрын тамхийг анх Өмнөд Америкийн индианчууд хэрэглэдэг байжээ. Тэндээс Европт нэвтэрч. Дараа нь хятадад нэвтэрч. Хятадууд түүнийг гоё чулуун саванд хийдэг болов. Наймааны ухаантай тэд түүнийгээ Монголд нэвтрүүлэв. Нүүдэлчин монголчууд бас нэг ачаа чирж явах болов. Түүнийгээ монгол соёл гэж тэнэгтэх бөлгөө.

Avatar

Зочин 2023-01-31 124.158.66.92

Нөү, хөөрөг бол Манжаас Монгол дээдсийн дунд эдийн шуналыг дэлгэрүүлэх зорилготой орж ирсэн хүйтэн чулуу өвөртлөх соёл.

Avatar

Зочин 2023-01-31 202.5.202.21

Ямар ч хэрэггүй зүйлс. Юун хөөрөгний соёл вэ ? Өөр зүйлсээр хөгжих хэрэгтэй. Дэлхийд байхгүй тэнэглэл. Нэг, нэг чулуу нүхэлж аваад өвөртлөөд тэгээд эргүүтэж өгөх хэнд ямар хэрэгтэй юм бэ ? Залуу үе өөр болсон.

Avatar

Зочин 2023-01-31 59.153.113.147

👍👏👏👏

Avatar

Зориг 2023-01-31 124.158.66.45

хөөрөг гэдэг нь хэнд ч хэрэггүй хүнээс хүнд өвчин дамжуулагч хүйтэн чулуу. одоо бид энэ өгөр манжийн үлдэгдлийг өөрсдийн амьдралын хэвшлээл халах цаг болсон. хөөрөг гэх хүйтэн чулууг өвөртөлж элэг бөөрөө гэмтээхээ болцгооёо.

Avatar

Зочин 2023-01-31 43.242.242.46

Энэ ямар хэрэгтэйн хөөрөг гэж хэнд ч хэрэггүй хог.

Avatar

иргэн 2023-01-31 202.131.227.82

ЧУЛУУГ Ч ЯМАР ИДЭХ БИШ ДЭЭ.

Avatar

Зочин 2023-01-31 66.181.161.223

Хэн чамд тэгж заагаав орос ах чинь уу эсвэл х***а түнш чинь үү

Avatar

Зочин 2023-01-31 59.153.114.221

Монгол соёл бишээ. Манж хятадын соёлыг одоо өнгөрсөнд нь үлдээ.

Avatar

Зочин 2023-01-31 192.82.75.193

Нэгэндээ баярхах гэсэн малнуудын хэрэглэл

Avatar

Зочин 2023-01-31 150.129.141.114

Манжийн дарангуйлалын үлдэц хөөрөг ёстой хэрэггүй

Avatar

зочин 2023-01-31 124.158.66.45

энэ хөөрөг гэх зүйл бол монголын үндэсний зүйл өв соёл бишээ. энэ бол манжийн дарлалд 200 гаруй жил нухлагдсны бэлэг тэмдэг. иймээс бид энэ хөөрөгний асуудлыг энэ жилээс энэ цагаан сараас бүүр энэ цаг мөчөөс таягдан хаях хэрэгтэй. хөөрөг гэх манжиын хааны энэ бэлэгдэл болж үлдсэн бүх хөөрөгөө бүх хүмүүс улаан чулуутын хог дээр аваачиж хага цохиж хаяхыг уриалж байна.

Avatar

Улныхн гялгар чулуугаар гангардг 2023-01-31 202.9.46.10

Манжууд юм үзүүгүй мангуу монголчуудыг гялгар 3 чулуугаар ( хөөрөг, соруул, отго жинс) хуурч хамаг малыг цөлмөж бсан түүхийг давтуулаха гээд өлөн улны зангаа тавихгүй бна. Хүйтэн чулуу өвтөлж морин дээр явсан монголчуудын элэг бөөрийг хаырч доргиож өвчүүлдэг бв.

Avatar

Зочин 2023-01-31 124.158.114.84

D395A18A07325CACB48F0D38623D4A0C35CA99E13AEDC097C45D98E945E0A1E0316528E56EF61712C0288B4751BA7BD5297F4A0A531116C9D0E8219949AFCC80

Avatar

ok 2023-01-31 124.158.114.84

913DC2DEB998F70476852607232E11B7D1ABC1D93E1C002646A55496CD38D94223868E76B8E2129D7A748662164B5A69200F45170199F7ABE923E573A36EB56F

Avatar

Зочин 2023-01-31 192.82.89.78

амныхаа зоргоор бурдаг гар шүү. ядаж чулууны гарал үүсэл найрлага мэддэг хүнээс зөвлөгөө авч байж ярих хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-31 192.82.81.241

хар тамхины савны зориулалтаар анх гарсан эд л дэ Манжийн үед Монголд орж ирсэн

Avatar

Зочин 2023-01-31 66.181.160.1

Манжын бодлог шүүдээ 3 хүйтэн, аманд нь гаанс, өвөрт нь хөөргө, толгойд нь гээд отго жинс гээд хөөргө бол лайл бна

Avatar

Зочин 2023-01-31 64.119.25.183

Монголчуудыг 3-н чулуугаар дарах гэж манжийн бодлогоор оруулж ирсэн зүйлээс Монголчууд 2-оос нь татгалзаж чадсан одоо энэ хөөрөг гэж хоцрогдсон зүйлээс татгалзах хэрэгтэй. Урамсартай шинэ үе бол сонирхохгүй л дээ угаасаа удахгүй хэнч хэрэглэхгүй болно. Би залуу хүн биш шүү 48-тай гэхдээ уг язгуурыг бодохоор уур хүрээд хөөргөнд дургүй

Avatar

Иргэн 2023-01-31 202.131.227.82

Хөөрөг зөрүүлэх ёс бол манай уламжлалт ёс бишээ, Төвд Хятадаас л орж ирсэн, тэгээд ч халдвар өвчин тараана

Avatar

Зочин 2023-01-31 64.119.27.98

Тэр үнэтэй чулуунд хийсэн хурц үнэртэй бодис хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой бол…

Avatar

Зочин 2023-01-31 202.9.46.217

Эрүүл мэндэд хортой. Донтуулах эрсдэлтэй гэж анхааруулсан бичиг лав германаас ирсэн хамрын тамхин дээр байна лээ.

Avatar

Улаанбаатар бол Луйварчдын хот. 2023-01-31 122.201.22.130

Хөөрөг гэж асар үнэтэй бэлэгдэл нь тэгээд Монголд ямар хөгжил бий болгосон бэ ха ха ха. Бас чулуу алтанаас ч үнэтэй болсон гэн үү. Солиорох гэж үзүүлж бнаа.

Avatar

Оноч 2023-01-31 202.5.205.34

Та нар дургүй байж болноо. Тэрүүгээрээ л явцгаа. Бусдаараа бууз хуушуур шиг явъя тэгэх үү. Би бол чулуунд дуртай цуглуулдаг. Яагаад ч юм сонирхол татаад байдаг. Хөөрөг байвал эргүүлж тойруулж, харж ажиглаж шинжих дуртай. Миний л дур. Та нарт хамаагүй. Тэрэнтэй адил та нарын дур надад хамаагүй.

Avatar

Зочин 2023-01-31 66.181.160.1

Би ч бас дуртайлдаа гэхдээ чулуу болгоныг зөвхөн хөөргө болгож хараад бдагт дургүй

Avatar

Зочин 2023-01-31 202.9.46.217

Чааваас даа. Хоосон толгойтой хүн л эд зүйлс цуглуулаад баясч суудаг байх. Ямар нэг юм сурах, хийх бүтээх, бусдын хийгээгүйг хийх, гэгээн сайхан мөрөөдөл байхгүй.

Avatar

Зочин 2023-01-31 172.105.25.20

Хөөрөг бол Монгол эрчүүдийг үргүй болгох гэсэн Манж, Түвдийн бодлого байсан, одоо бол хэн илүү хулгайлж чадсан бэ гэдгээ харуулах, нэг нь нөгөөгийнхөө дээр гарах гэсэн, чадалгүй нэг нь чадалтай юмшиг харагдах гэсэн бэлэг тэмдэг. Зүгээр л хадгаа бариад золгоцгоо.

Avatar

Зочин 2023-01-31 202.72.245.204

Хадаг бас дэмий

Avatar

Зочин 2023-01-31 45.117.35.46

tamhinii l sav..amnii tamhi tatdag ni ter yanjuuraa tataad ter hamriin tamhi tatdag ni huurugunduu hiih bailgui dee..hamriin tamhi tatdaggui humuus ter chuluuguur yugaa hiihev dee..

Avatar

Зочин 2023-01-31 202.131.245.243

Хөөрөг бол түвдөөс манжийн тусгай даалгавраар Монголд оруулж ирсэн эд ээ. Монголчуудын уламжлалт соёл биш.

Avatar

Зочин 2023-01-31 122.201.19.190

Нэг их ач холбогдол өгөх эд ч биш л дээ. Бэлэгдлийн чанартай хэр тааруу үнэтэй байхад л болоод явчихана даа.

Avatar

Ха ха 2023-01-31 59.153.87.55

манжаар дамжиж орж ирсэн боловч одоо монгол зан үйл нэгэнт болжээ

Avatar

Зочин 2023-01-31 64.119.18.124

Нэг их эртний соёл гэхээ болих хэрэгтэй. Хятадаас манжийн колони байхад орж ирсэн.морь унаж мал маллаж хаяа байлдчихдаг монгол хүн чулуу өвөртлөөд л явах уу?Айлын жаахан эрэгтэй хүүхэд тэвэрч хэвтдэг лам нарын ажил байхоо. Монголчууд төрөө, хийморио, мөн чанараа алдаж эхэлсэн, төвджиж дамжаад хятададжиж байсан үеийн билэгдэлүүд!

Avatar

Зочин 2023-01-31 45.117.35.33

Манжын дарлалд 300 шахам жил болж Манж Хятадын хамгийн хэрэггүй заншлыг нь аваад үлдсэнээ цайруулах гд байгаам бх даа. Нэртэйгээр нь хөөрөгнүүддээ кокайн, героин дүүргээд зөрүүлж үнэрлээд явж байвал жаргал биш үү.

Avatar

Зочин 2023-01-31 203.91.115.49

Худлаа худлаа. Хөөрөг тун саяхан Төвдийн буддизмаар дамжин Энэтхэг, Хятад, Балбаас орж ирсэн. Энэ 50 сая гээд байгаа хөөргийг Балбаас 1 сая хүрэхгүй төгрөгөөр л авна. Манайхны ур хийц тэднийхээс үлэмж доогуур. Энэ ханиад томууны цагаар хөөргөөр тамхилах шал илүү, дэмий зан. Хэдэн наймаачны зах зээл босгох гэсэн арга төдий.

Avatar

Зочин 2023-01-31 192.82.81.56

Хөөргөөр тамхилж байгаа нь гэж нустай хамартаа нааж үнэрлээд дараагийн хүнд өгөхөд цаадах нь аваад бас хамартаа нааж нусаа сайтар түрхээд буцааж өгөх замаар вирус тараах шилдэг арга!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж