Ахмадын баяр, цагаан сар зэрэг тоотой хэдэн баяраар дүүрэг, хороод өндөр настнуудын гарыг цайлгадаг бичигдээгүй уламжлалтай. Энэ жил ч мөн цагаан сарын баярын хүлээн авалтыг дүүргүүд товлож, тэр үеэр ахмадуудын алгыг дээш нь харуулах бэлгийн тендерээ хэдийнэ зарлажээ. Одоогоор хоёр дүүрэгт сар шинийн баяраар ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гарын бэлгийн тендерийг зарласан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 300 сая төгрөг, Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбум төгрөгийн тендерийг нээлттэй зарлажээ.
ЧИНГЭЛТЭЙГЭЭС ЗАРЛАСАН ТЕНДЕРТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, СҮҮ БАГТЖЭЭ
Жил бүрийн уламжлалд зүй ёсоор багтдаг зүйл нь дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүлэх. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг барааны сонгон шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр зарласан. Тендерийн төсөвт сүү, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс гадна дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан зэрэг багтсан байна. Төсөвт тусгасан багцуудыг авч үзвэл:
- "Багц 1: Эрүүл мэндийн бүтээгдэхүүн"- 980 мянган төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
- "Багц 2: Сүү"- 275 мянган төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
- "Багц 3: Бусдаар гүйцэтгүүлж захиалах хэвлэмэл хуудас"- 245 мянган төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх гэжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудаст бичсэнээр тендерийн багцуудад нийт 300 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг 196 сая, сүү 55 сая, хэвлэмэл танилцуулга хуудаст 49 сая төгрөгийн тусгажээ. Энэ сонгон шалгаруулалтын хугацаа дуусахад 16 хоног үлдсэн байна.
ГУРИЛ, БУДАА, СУУРЬ ЕЭВЭНД ТӨСӨВЛӨСӨН 1,3 ТЭРБУМЫН ТЕНДЕР
Дараагийн дүүрэг бол Сүхбаатар. Тус дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарлаж хугацаа нь дуусаад долоо хонож байгаа тендер. Уг тендер нэг тэрбум 360 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд гурил, будаа, суурь еэвэн зэргийг авахад зарцуулагдах аж. Тодруулбал, дээд гурил 447 сая төгрөг, цагаан будаа 555 сая төгрөг, суурь еэвэнг 358 саяар авахаар тусгажээ. Нээлттэй тендер шалгаруулалтын журмаар явсан энэхүү тендерийн хугацаа нэгдүгээр сарын 23-нд дууссан. Ингэснээр гарын бэлэг эзэддээ хүрэхэд бэлэн болсон гэсэн үг.
Дээрх тендер нь гурван багцтай бөгөөд дээд гурилын багцад "Ситимарт" ХХК, цагаан будааны хэсэгт "Грийн импекс", суурь еэвэнгийн багцад "Өгөөж чихэр боов" ХХК тус тус шалгарсан байна.
АХМАДУУДЫН ГАРЫГ ЦАЙЛГАХ ТЕНДЕРИЙГ ДҮҮРГҮҮД ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ
Сар шинээр харьяа дүүргийнхээ ахмадуудыг баярлуулах тендерийг энэ жил анх удаа зарлаж байгаа зүйл биш. Хамгийн гол нь иргэд төрийн хэмнэлтийн жил гэсэн мөртлөө үргүй зардал гаргаж, дүүргийн ажлаа тайлагнах хуудас зэрэгт мөнгө төсөвлөж байгааг эсэргүүцэж байна. Мөн ахмадуудыг алгын чинээ бэлгээр хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр хуурч байгааг шүүмжлэх хүн ч цөөнгүй байлаа. Tender.gov.mn сайтаас хайж үзэхэд өнгөрсөн жилүүдэд буюу 2021-2022 онд Баянзүрх дүүрэг 75 сая, Чингэлтэй дүүрэг 49,5 сая, Сонгинохайрхан 80 сая төгрөгийн сонгон шалгаруулалт зарлаж байжээ.
Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас дээрх сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл тодруулахад "Хуульд заасны дагуу жил бүр ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэг. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар гарын бэлгийн төсвийг батлуулж хуульд заасны дагуу нээлттэй тендер зарладаг" гэсэн юм.
Ахмад настны тухай хуулийн 12.4-д зааснаар бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настнууд буюу 90-ээс дээш насныханд Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна гэжээ. Мөн 100-аас дээш насныхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно гэсэн заалттай байна. Гэхдээ үнэ болон гарын бэлэгт багтах боломжтой зүйлсийг заалтуудад тусгаагүй байна.
Зочин 2023-01-31 66.181.189.207
АХМАДУУДЫГ ЖИЛ БҮР ДОРОМЖЛОХ ЮМ.АХМАДУУДЫГ БАЯРЛУУЛАХ ТЕНДЭР ЗАРЛАХ Ч ГЭХ ШИГ. .ХӨӨРХИЙДӨӨ ЧИНИЙ МИНИЙ ААВ ЭЭЖ ЯЛГАА.ЮУ БАЙХАВ
.БАЯРЛУУЛМААР БАЙВАЛ МӨНГИЙН НЬ ӨГЧИХ.ДУРТАЙГАА БАГА Ч ГЭСЭН ӨӨРСДӨӨ АВЧ БҮТЭН ИНЭЭЖ.ЧАДАХ БОЛ УУ…ТӨР ЗАСАГ ЖИЛДЭЭ.ГАНЦ БОЛДОГ ЦАГААН САРААР НЬ БҮХ АХМАДАА ЭРГЭЖ ХАРДАГ ХУУЛЬТАЙ Л БОЛ БАЯРЛАНА.
Зочин 2023-01-31 202.21.124.69
Ерөөсөө дүүрэг хороонд “ойрхон” хэдэн пялдага ахмадууд л юм болгоноос хоцрохгүй хүртдэг, эд нар хаяг дээрээ хэдэн ч хүн бичүүлж болдог, тэрнийхээ тоогоор авдаг , тэр хавиар эргэлдэдэггүй ахмадууд юуч мэдээгүй л өнгөрдөг. Энэ хувалз шиг амьдардаг МАН -ын хөл гарууд бүүр даварч гүйцлээ Очиж чадаагүй мэдээгүй хөгшүүл нь автоматаар АН -х болчихдог Ер нь дүүрэг хорооныхон эдгээр пялдагуутай нийлж мөнгө угаадаг, үүнийгээ зогсоож чадахгүй байж “төсвийн хулгай” гэж яриад ч хэрэггүй Болиулаачээ!
Иргэн 2023-01-31 150.129.142.15
Ахмадууд гэж нэг хэдэн тархи сэтгэлийн тураалд орцон юмнууд дандаа өлөн байхын. Саналаа атга гурил будаагаар худалдаж хойч үеэ худалдсан бирдүүд. Хүнд тустай олигтой ганц сургааль ч хэлж чадахгүй.
Ккк 2023-01-31 150.129.143.199
эргүү минь чи эцэг эхээ гуйлгачин амьдруулдаггүы бол юу гэж энэ тэнд горьдож явах вэ дээ
Иргэн 2023-01-31 99.245.226.126
Энэ арга хэмжээнд бүх ахмадыг хамруулах боломжгүй. Тэгээд хэнд нь өгөөд хэнийг ялгах юм бэ. Албан газар нь хүлээж авч хүндэтгэл үзүүлээд болох биш үү. Мөнгө үрэх нэг арга л байна.
хүннү 2023-01-31 202.179.27.91
Ийм балай зүйлээ зогсоо. Тэдэнд хариуцлага тооц. Ерөөсөө дүүрэг хороонд “ойрхон” хэдэн пялдага ахмадууд л юм болгоноос хоцрохгүй хүртдэг, тэр хавиар эргэлдэдэггүй ахмадууд юуч мэдээгүй л өнгөрдөг. Ер нь дүүрэг хорооныхны мөнгө угаах арга. Бид үүнийгээ зогсоож чадахгүй байж “төсвийн хулгай” гэж том дугараад яах юм? Жинхэн хулгай чинь энэ. Авилга хээл хахууль, төсвийн хулгай, дунд шатандаа дийлдхээ больсон.
зочин 2023-01-31 211.184.154.228
Өөрсөдөд нь мөнгийг нь өгчихвөл илүү шударга болно. Худалдааны шат дамжлага бол мөнгө угаах боломж.
irgen 2023-01-31 64.119.24.127
Zuv shuu
chek 2023-01-31 64.119.23.235
тэр мөнгөө дансанд нь хийчих ээ хүчээр тулгаж юу хийнэ өөрсдөө зохицуулчихаж чадна шүү дээ далимд нь мөнгө цохих санаа давхар явж л байгаа эрхэм дээдсүүдэд итгэх итгэл байхгүй болсон шүү
Анхаар 2023-01-31 202.126.89.175
Ахмадад хүндэгэл үзүүлэх хуультай. Үнийн өсөлтөөс шалгаалж өндөр юм шиг харагдаж буй болохоос ахмадын гар дээр ялимгүй юм очдог юм шүү.
зочин 2023-01-31 45.117.35.34
гарын бэлэг гэж худлаа дундаас нь баахан мөнгө иддэг байдлаас салмаар юм. Ахмадуудад мөнгийг нь данс руу шилжүүлэхэд л болно. Ядаж тэр мөнгөөрөө юу хийхээ өөрсдөө мэднэ. Ингэж гарын бээг авна гэдэг чинь мөнгө идэж уух сайхан боломж шүү дээ. Одоо ийм зүйлийг боливол таарна.
Уншигч 2023-01-31 202.9.47.19
Сүхбаатар дүүрэг Чингэлтэй шиг эрүүл мэндийн бүтээгдэхүүн авчихгүй дээ.
Зочин 2023-01-31 124.158.120.30
энэ арга хэмжээг болиулаж болохгүй юу
далай 2023-01-31 124.158.120.30
энэ чинь төсөрын мөнгө биз дээ
Irgen7 2023-01-31 64.119.20.139
Aж ахуй эрхлээд хумуусийг ажлын байраар хангаж ажилтай мэргэжилтэй болгон, татварын зерчилгуй улс орондоо ур ашигтай уйл ажиллагаа явуулж буй ахмадууддаа урамшуулал олгож дэмжиж байх нь дээрдээ.
Зочин 2023-01-31 66.181.161.119
МАНай хулгайчуудын бодлоор ажил хийж өөрөө өөрийгөө аваад байгаа хүмүүс нь дандаа дайсан болж харагддаг юм шиг байгаам. 2017 оноос эхлээл монгол бүх ААН иргэдийг зөрчлийн хууль гэгчээр хааж хориж дампууруулж эхэлсэн, ковид гарч МАНай хулгайчуудад бүрч таатай нөхцөл бүрдсэн түүгээр далимдуулж монголыг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг бүхэлд нь нураасан. одоо татвараар үлдсэн хэсгийг нь архичин түүлгэчин болгохнээ. МАНай ху жаа коммунизм шүтсэн долоогчдод л сайхан байгаа байх
Зочин 2023-01-31 202.179.11.230
Ingeed l novshiin darga nar tusviig urgui zarj baigaa yum. Enemuu heden darga l ulsiig suiruulj baina.
tatvar tulugch 2023-01-31 103.14.39.2
bi jild 10 sayiin tatvar tulj bna. nad shig tulj bgaa 1000 zaluusiin tatvariig ed nariig sain hun bolj haragduulakh gj urj bgaag bodohoor tatvar tulukhuus durgui hurch bn. minii tulsun tatvariig nadad heregtei zuild zartsuulaad uguuchee tugjrel ch yumuu
Зочин 2023-01-31 43.228.130.188
Татварын мөнгөөр МАН иргэдэд бэлэг нэрээр хахууль өгч, тал засаж, дарга нар өөрөөсөө өгсөн аятай шоудаж, сонгуулийн бэлтгэл хийх нь маш буруу. Цагаан сарын дараа Мартын-8-ны бэлгийн төсөв гэж бас явж байна лээ.
Зочин 2023-01-31 103.212.118.210
Одоо бүүр улам цагаандаа гарч эхэллээ. Оюуэрдэнэ ОГЦРООЧЭЭ
Зочин 2023-01-31 192.82.80.106
ажлын тайлан хэвлүүлэх гэдэг чинь нөгөө гуя дагаж хүзүү гэгч болжээ. тэр цаасаар ахмадууд юу хийх вэ дээ