Улсын эмнэлгүүдэд урьдчилж цаг авах утасны дугаар | News.MN

Улсын эмнэлгүүдэд урьдчилж цаг авах утасны дугаар

Улсын эмнэлгүүдэд урьдчилж цаг авах утасны дугаар

Улсын эмнэлгүүдэд урьдчилж цаг авах утасны дугаар

Цахим бүртгэл хөгжсөн ч улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна. Мөн тус дугаараар холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
  • Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
  • Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
  • Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
  • Наркологийн эмнэлэг- 70173985
  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
  • Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
  • Амбулатори-70150056, 70150058
  • Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
  • Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
  • Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493

Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэгт цаг авсан бол цаг товлосон хугацаанаас 30 минутын өмнө очиж бүртгэлээ баталгаажуулна. Ингэхдээ цахим үнэмлэх , эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний карт , 13А маягттайгаа өвчтөн өөрийн биеэр очиж баталгаажуулж эмчдээ үзүүлнэ. Харин хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт цаг авсан бол товлосон хугацаандаа цахим үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, өвчний карттай очиж эмчдээ үзүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-01-30 139.5.217.200

Эрт илрүүлэгт улсын тоног төхөөрөмж сайтай эмнэлэгт харяалал харгалзахгүй орж болох болов уу

Avatar

иргэн 2023-01-30 103.26.193.226

Эмнэлгүүдэд Цахимаар, эсвэл утсаар цаг авна гэдэг зүгээр л худал шоу. Сүхбаатар дүүргийн эмнэлэг гэхэд л сайт руу нь орж болдоггүй, эсвэл утсаа авдаггүй. Чинзориг сайд та нэг оролдоод үз дээ. Тэгээд ч энэ жагсаалтанд алга.

Avatar

Зочин 2023-01-30 202.179.21.233

УБ-т гээч.

Avatar

Са 2023-01-30 103.212.119.253

Утасаа авдаггүй дүлий хүн суудаг авахаараа гацаад жилийн дараа цаг байнаа гэдэг

Avatar

Зочин 2023-01-30 192.82.83.5

цаг авах гээд залгасан чинь дараа Жилийн л цаг байна гэх вий дээ

Avatar

Бадарч тахар 2023-01-30 59.153.115.219

би нэг удаа цаг авах гээд оролдсон чинь 2 жилийн дараа үзүүлэх цаг байна авахуу гэсэн ш дэ тэгээд авсан !

Avatar

Зочин 2023-01-30 66.181.182.219

худ ашиглалтад бхгү дугаар бна.хавдарын утас лав

Avatar

Зочин 2023-01-30 202.21.105.6

энэ утас р ярьж цаг авдаг асуудлыг цахим болгож болохгүй бган бх да. тэгээд стори өвчний түүх гэд дүүрэн цаас г цахим болгох хэрэгтэй бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж