Хятадад Covid-19-ийн давалгаа дуусч байна гэв | News.MN

Хятадад Covid-19-ийн давалгаа дуусч байна гэв

Хятадад Covid-19-ийн давалгаа дуусч байна гэв

Хятадад Covid-19-ийн давалгаа дуусч байна гэв

Хятадын эрүүл мэндийн мэргэжилтнүүд тус улсад Covid-19-ын халдварын давалгаа дуусч байгааг мэдэгдэв. Халдварын ноцтой тохиолдол, нас баралтын тоо буурах хандлагатай байна гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд дурджээ. Тэр бүү хэл өнгөрсөн долоо хоногт сая саяараа үймсэн сар шинийн баярын үеэр ч дэгдэлт ихсээгүй бөгөөд энэ хугацаанд ямар ч шинэ хувилбар бүртгэгдээгүй гэв. Шинжээчдийн үзэж буйгаар энэ давалгаа зогсоно гэдэг нь ойлгомжтой байсан аж.

Covid-19-ийн хязгаарлалтын журмуудыг арванхоёрдугаар сард цуцалсны дараа Хятадад халдварын шинэ давалгаа дэгдсэн. Гэсэн хэдий ч нэгдүгээр сар хүртэл эмнэлэгт хандагсдын тоо 90 хувиар, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 85 хувиар тус тус буурсан байна. Эмнэлгүүдийн мэдээлснээр өдөр тутмын нас баралтын тоо ч огцом буурчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 4-нд 4300 хүн нас барсан бол 23-ны өдөр 896 хүн нас барсан байна.

Сар шинийн баяраар буюу нэгдүгээр сарын 22-27-ны хооронд 226 сая зорчигч нааш цааш зорчсон. Энэ нь цар тахлын хатуу хязгаарлалт мөрдөгдөж байсан өнгөрсөн онтой харьцуулбал 70 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-30 192.82.85.33

энэ лалрыг тагнуул бариачээ. Чмар зорилгоор вирус тараагаад бна вэ. Тэнэг гарууд энэ линк рүү нь ороод вируст чадуулаад бна!!!! Муухай мал чинь сайт болгоны мэдээний дор ийм юм бичих юм!!!!

Avatar

Зочин 2023-01-30 66.181.189.188

аль эрт хөл хориогоо зогсоохгүй дээ, аштай юу

Avatar

Са 2023-01-30 103.212.119.253

Агуй ажилсаг ард түмэнтэй улс бурхан ажилсаг хүмүүсийг харж үздэг

Avatar

Зочин 2023-01-30 209.52.88.159

burhan baitugai bug ch toohgui uhez l baibal taarna

Avatar

Зочин 2023-01-30 87.209.200.156

ehleed zob bichij sur

Avatar

Зочин 2023-01-30 45.117.35.19

ковидын төгсгөл болж буй нь яамай даа

Avatar

Зочин 2023-01-30 64.119.18.212

Ашгүй дээ. Манайхан өмнөөс ковид чирч ирж монголын цагаан сар хорионд орох болов уу гэж бодож байсан юм

Avatar

Зочин 2023-01-30 192.82.85.33

ер нь ханиад томуу, халдварт өвчин их үед хот суурин газрынхан цагаан сарыг өргөн дэлгэр хийхгүй байх нь зөв дөө. Хүүхдүүд, настайчууд л хэцүү. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж