Хятадад Covid-19-ийн давалгаа дуусч байна гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Хятадад Covid-19-ийн давалгаа дуусч байна гэв

Хятадад Covid-19-ийн давалгаа дуусч байна гэв

Хятадын эрүүл мэндийн мэргэжилтнүүд тус улсад Covid-19-ын халдварын давалгаа дуусч байгааг мэдэгдэв. Халдварын ноцтой тохиолдол, нас баралтын тоо буурах хандлагатай байна гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд дурджээ. Тэр бүү хэл өнгөрсөн долоо хоногт сая саяараа үймсэн сар шинийн баярын үеэр ч дэгдэлт ихсээгүй бөгөөд энэ хугацаанд ямар ч шинэ хувилбар бүртгэгдээгүй гэв. Шинжээчдийн үзэж буйгаар энэ давалгаа зогсоно гэдэг нь ойлгомжтой байсан аж.

Covid-19-ийн хязгаарлалтын журмуудыг арванхоёрдугаар сард цуцалсны дараа Хятадад халдварын шинэ давалгаа дэгдсэн. Гэсэн хэдий ч нэгдүгээр сар хүртэл эмнэлэгт хандагсдын тоо 90 хувиар, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 85 хувиар тус тус буурсан байна. Эмнэлгүүдийн мэдээлснээр өдөр тутмын нас баралтын тоо ч огцом буурчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 4-нд 4300 хүн нас барсан бол 23-ны өдөр 896 хүн нас барсан байна.

Сар шинийн баяраар буюу нэгдүгээр сарын 22-27-ны хооронд 226 сая зорчигч нааш цааш зорчсон. Энэ нь цар тахлын хатуу хязгаарлалт мөрдөгдөж байсан өнгөрсөн онтой харьцуулбал 70 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж