Нэгэн цагт аж үйлдвэр хөгжөөгүй байсан Төвөдийн зүүн өндөрлөгт өдгөө уул уурхай, аюулгүй байдлын хүчнийхэн бүтээн байгуулалт өрнүүлэн бужигнаж байна. 2004 онд Төвөдөөр аялсан нэгэн хүн өөрийгөө дэлхий дээр үлдсэн сүүлчийн хүн мэтээр мэдэрч байснаа дурссан байдаг. Тухайн үед Төвөдийн өөртөө засах оронд нэвтрэхийн тулд тусгай зөвшөөрөл шаардлагатай байсан бөгөөд Лхас хотыг Хятадын хот болгон сэргээж босгож байв. Хятадын шинэчлэлийн төслүүд Төвөдөд төвлөрч байсан ч тариалангийн талбай, сарлаг малладаг малчид, уулын хярд сүндэрлэсэн цайз гээд эртний, зэрлэг бүс нутаг хэвээр газрууд бий.
Өдгөө Төвөдийн зүүн өндөрлөгт уул уурхайн төслүүд асар хурдацтай хэрэгжиж, ард иргэдийг нь нүүлгэн шилжүүлж байна. Түүнчлэн хуягт машинууд гудмаар давхилдаж, Ардын чөлөөлөх армийн цэргүүд Буддын сүмүүдийг автомат буутай сахих болжээ. Онгон байгалийн үзэсгэлэнт газрууд ачааны машин, экскаватор, хайрга бутлуураар дүүрсэн барилгын бүс болон хувирч, дэлхийн дээврийн цэнгэг агаар тоос шороо, дизель түлшний утаагаар дүүрэв. Шавар байшинд, өвөг дээдсийнхээ мал малласаар ирсэн бэлчээрийг сахин суудаг байсан мянга мянган төвөд хүнийг дөрвөн ханатай бетонон байшинд амьдруулахын тулд тосгодыг жижиг хот болгон өргөжүүлжээ. Нам дор нутгаас ажил хөдөлмөр эрхлэхээр нүүж ирсэн Хан үндэстний шилжилт хөдөлгөөнөөс болж төвөдүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үндэстний цөөнх болсон.
Төвөдийн өндөрлөгөөс урсдаг Меконг мөрөний дээд хэсэгт 2011-2014 онд асар том далан барьсан. Хуандэнг, Туоба, Лиди, Вунонлонг далангуудыг Хятадын зүүн хэсгийн хотуудад эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор барьжээ.
Далангуудыг барьж дууссаны дараа тэдгээрийн орон нутаг, эко системд үзүүлэх нөлөөг тооцоолж үзсэн байна. Чулууг хайрга болгохын тулд уулсыг буталжээ. Меконг мөрний эх хүчтэй хуйлран эргэлдэж байсан бол даланг барьж дууссаны дараа шаварлаг усан сан, шалбааг болон хувирсан байв.
2011-2014 онуудад би Төвдийн өндөрлөгөөс урсдаг Меконгийн дээд хэсэгт хэд хэдэн асар том далан барьж байсныг баримтжуулсан. Хуандэнг, Туоба, Лиди, Вунонлонг далануудыг Хятадын зүүн хэсгийн хотуудад эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор барьж байв. Зам, гүүр, барилгын ажил хийж байсан ч уул ус, голын сүр жавхланг бууруулаагүй үйлдвэрийн хог хаягдал мэт байсан бөгөөд амьдрал олон зуун жил үргэлжилсэн шиг үргэлжилсээр байв. Голын дээгүүр цайрсан тосгонууд чидун, зэв шиг өнгөтэй хөндийн ханыг толботой байв. Би чөлөөтэй зорчиж, барилгын талбайн дундуур шууд алхаж, зургийг нь авсан.
Гар аргаар үйлдвэрлэсэн дарсаараа алдартай Чижун тосгон гэж бий. Тус тосгонд 20 дугаар зууны эхээр Францын нэгэн лам сүм байгуулж, жижиг талбайд усан үзэм тариалж эхэлжээ. Даруй зуун жил өнгөрсөн ч тус тосгонд төвөд гэр бүлүүд усан үзэм тариалсаар байна. Гэвч 2019 онд дарсны тосгон Чижун нүүлгэн шилжүүлэх бүс болон хувирсан юм. Уул уурхай, далангийн бүтээн байгуулалтын улмаас орон гэр нь сүйдсэн төвөдүүд олон мянгаараа Чижун тосгонд ирж амьдрах болсон. Тэднийг хуаран загвараар барьсан барилгуудад амьдруулсан. Ямар ч цэцэрлэгжүүлэлт, усан үзмийн талбай, мал аж ахуй байхгүй, зүгээр л нарийхан олон эгнээ байшингуудад тэд амьдрах болжээ. Төвөд орны бэлгэдэл болсон орон зай, хөдөлгөөний эрх чөлөө, бие даасан байдал энд юу ч үлдсэнгүй.
Чижун тосгонд хуриманд оролцсон нэгэн хүн нүдээр үзсэн нөхцөл байдлаа дүрсэлжээ. Угтаа бол төвөд түмэн дуулж, бүжиглэж, хөөр баяр дүүрэн байдаг. Гэтэл энэ хурим дээр ард түмэн өөрсдийгөө засаг төрөөс хамааралтай, ажилгүй, өөрийн гэсэн газаргүй болсон гэдгээ онцолж байв.
Мотоцикл түрээслэн Төвөдийн хаа сайгүй зураг авалт хийгээд буцаж ирэхэд түүнийг цагдаагийн хэлтэст дуудаж байцаажээ. Гэхдээ аж үйлдвэрийн төслүүдийн хор хөнөөлийг дүрсжүүлж авах гэж хичээснийг цагдаа нар мэдээгүй бөгөөд аялагч эрхмийг өөрийнх нь аюулгүй байдлын төлөө тосгоноос явахыг үүрэгдсэн байна. Цагдаа нар хэлэхдээ төвөдийн цөөнхүүдийг архичин, түрэмгийлэгч гэж тайлбарлажээ. Гэвч Төвөдийн ард түмэн бол түүний уулзаж байсан хамгийн өгөөмөр, зочломтгой байсан.
Нутгийн иргэд самар, тоор, цөцгийн тос, лааз шар айраг гээд юу байна түүгээрээ дайлахыг хичээдэг байсныг аялагч дурджээ.
Хойд зүгийн Юшү хотод соёлыг уусгах өөр нэг хэлбэр өрнөж байна. 2004 онд Юшүд очиход амьдралын хэмнэл аядуу тайван, гудмаар нь морин тэрэг хөлхөлдөж бараг үйлдвэржилтийн өмнөх үе гэж андуурмаар байжээ. Гэтэл 2010 онд тус хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр олон мянган хүн амь үрэгдэж, уламжлалт барилгууд нурж сүйдсэн. Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүдийг тусламжийн ажилд дайчлахаар Чинхай мужийн төв Шинин хотоос авчирсан ч эргүүлж татан аваагүй юм. Тэд амьдрахын эрхээр Хятадын эрх мэдлийн дагуу хотыг сэргээн босгох ажилд дайчлагджээ. Уламжлалт байшингуудыг эгнүүлэн барьсан орчин үеийн өндөр барилгаар сольж, урьдын Юшү хот үгүй болсон. Юшүгийн оршин суугчдыг засгийн газраас орон сууцаар хангасан боловч тэр нь Төвөдийн уламжлалт амьдралын хэв маягтай ямар ч хамааралгүй, хямд бетонон сууц байв.
Энэ бол ард түмнийг нүүлгэн шилжүүлж, ил хэлбэрээр устгаагүй ч угсаатны устгал байсан гэж үздэг. Тэд гэрээ орхиж яваагүй ч тэднийг гэрээсээ явах хүртэл нь шахаж, уусгаж, мөн чанар, оршин тогтнох арга барилыг нь гутаан доромжилжээ.
Дээр дурдсан түүхүүд бол Төвөд тэргүүтэй цөөнхийн газар нутагт угсаатны, соёлын, эдийн засгийн ноёрхолоо тогтоох гэсэн Хятадын оролдлого юм. Энэ бодлого одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Төвөдийн зохиолчид, идэвхтэнүүд, лам нар, жирийн иргэд шоронд хоригдох, амиа алдах эрсдэлтэй хэвээр байна. Хятад улс энэ бодлогоо хөрш зэргэлдээ бусад оронд ч хэрэгжүүлж байна. Голын далан, газар тариалан, уул уурхайн төслүүд гэх мэт Төвөдөд дэлгэрээд буй иргэд, ландшафтуудад хор хөнөөлтэй зүйлс Лаос, Мьянмарт ч бас байна. Хүний эрх, экологийн байдал ийн алдагдаж байгааг барууны ардилсан орнууд буруушаах болсон. Гэсэн хэдий ч тэд дэлхийн олон орны жишгээр дарангуйлагч дэглэмийг дэмжиж, Хятадтай жил бүр хэдэн зуун тэрбумын худалдаа хийсээр байна.
Төвөд бол Хойд болон Өмнөд туйлаас гадна хамгийн их цэнгэг усны нөөцтэй, дэлхийн гурав дахь туйл гэдгээрээ онцгой ач холбогдолтой бүс нутаг юм.
Тэр бүү хэл Төвөдийг “Азийн усан цамхаг” гэж нэрлэдэг бөгөөд хоёр тэрбум гаруй хүн Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг гол мөрний усаар ундалдаг.
Оршин тогтнол нь аюулд ороод буй Төвөд бол хүн төрөлхтөн болон байгалийн амьд харилцааны эсрэг төрийн хүчирхийллийн үр нөлөөний тод жишээ. Төвөдийн өөртөө засах оронд баримталж буй Хятадын бодлого нь зардал, үр дагаврыг харгалзахгүйгээр хөдөлмөр, материалын хамгийн хямд эх үүсвэрийг ашиглахад чиглэсэн дэлхийн томоохон тогтолцооны нэг хэлбэр юм. Томоохон хот, муж бүр өдгөө энэ мөлжлөгийн системд суурилдаг. Нэг нийгмийн баян чинээлэг байдал нөгөөг нь устгаж байж бий болдоггүй гэдгийг Төвөдийн жишээнээс харж болно гэдгийг “The diplomat” хуудас хөнджээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Зочин 2023-01-31 203.91.115.52
Нийтлэл бичиж байгаа шүү ухаантай юм бол зөв бичиж сур. Төвөд биш Төвд гэж бичдэг юм шүү дээ
Заагч 2023-01-31 202.9.46.186
Хар хятадыг тасар татсан цагт дэлхийд энх тайван тогтоно.
Зочин 2023-01-31 66.181.161.161
Хятад үеийн үед уусган устгах бодлого барьсаар ирсэн одоо ч хэвээрээ
Зочин 2023-01-31 202.131.245.243
Төвөдийн оршин тогтнол гэж юуг хэлээд байна аа?
Зочин 2023-01-31 192.82.85.74
Төвдөд хятадууд байгууламж уурхай байгуулж байгаль сүйтгэдэг юм байж, Монголд монголчууд хятадуудтай нийлээд сүйтгэж байна. Усан цахилгаан станцын бас нэг хортой тал нь усны ургамал ихээр үржиж түүнийг байнга цэвэрлэх шаардлага гардаг. Ж: Днепр дээр барьсан Киевийн УЦС
Зочин 2023-01-31 202.126.90.5
ХӨНДИЙН ХАНЫГ ТОЛБОТОЙ БАЙВ.
Дээр нь нэмээд уурхай ухсан зардлыг хуваалцдаг гэж бгаа... 2023-01-31 202.5.205.34
Тусгаар тогтнолоо бид ОТ дээр алдчихсан сууж л бна. Хилийн цаана орчихгүй байх гэж найдаж суудаг. Доошоогоо бол РИО-д өгчихсөн. Тэд ухаад хилийн цаана аваачаад зараад мөнгөө цаашаа аваад яваад өгдөг. Хэн нэгэн монгол хүн ингэж байвал манайхан дүүжилнэ. Чи яахаараа монголын ард түмний баялгийг ганцаараа цусалж байдаг юм гээд. Гадаад хүнийг бол яаах ч гүй тэд монголд монгол хүнээс илүү эрхтэй. Уурхай ухсан гэнэ биз. 1500 их наядын баялгаа зүгээр өгөөд 34 их наядаар уурхай ухуулаад байхдаа ч яахав
Зочин 2023-01-31 202.179.11.230
Tusgaar togtnol gedeg uneheer hamgiin chuhal zuil, tuuniigee mash sain hamgaalj baihgui bol bolohgui gedgiig Tuvdees harj bolohoor baina.
Зочин 2023-01-31 202.131.245.243
Бээжинд алдчихсөөн. Олон жил болж байна.
Зочин 2023-01-31 202.131.245.243
Аан мэдлээ мэдлээ. Манайд УЦС барьж болохгүй юм байна шүү:
Mod 2023-01-31 66.181.186.111
Orchuulga n modon um