“Өргөө" амаржих газрын сувилагч 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр тариа андуурч хийсний улмаас өвчтөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.01.30/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Тус хэргийн талаар хохирогчийн нагац эгч М.Галя:
-Эмчлэгч эмч нь эмчилгээнд “атропин” гэх тариа хийгээрэй гэснийг сувилагч андууран “атропайн” гэх булчин сулруулах тариа хийснээр талийгаач зургаан хоног ухаан оролгүй байсаар нас барсан. Тариа андуурч хийн хүний амь нас хохироосон сувилагч одоо хүртэл ажлаа хийж байна. Ямар тариа тарих ёстойгоо нягтлаагүй шууд шахаж эхлэхэд дүү маань ухаан алдаж унаад, сэхээнд ороод дахин босож ирээгүй. Ийм хайхрамжгүй хүмүүст бид эрүүл мэндээ даатгаад явж байна.
-Хэрэг явдал гараад 1.5 жил өнгөрлөө. Эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнтэй нь холбогдсон уу?
-“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг хуулийн байгуулга нь шийднэ биз гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш бид тухайн эмнэлэгтэй очиж уулзаагүй.
-Энэ хэрэг болохоос зургаан сарын өмнө талийгаачийн нөхөр нь ажлын байран дээрээ зүрх нь зогсож нас барсан байдаг. Улмаар дөрвөн хүүхэд нь бүтэн өнчрөөд зогсохгүй ипотекийн зээл нь өвлөгдөхөд хүрлээ гэх мэдээлэл байсан. Одоо энэ асуудал юу болсон бэ?
-Ипотекийн зээлийг бид хөөцөлдөөд бараагүй. Бидэнд том хүүхэд нь таван жилийн дараа их сургуулиа төгсөх учир 60 сарын дараа төлөх ёстой гэж хэлсэн. Байраа өв залгамжлах эрхээр авсан ч өвөө дагаад өр нь ирсэн байгаа. Шинэ хуулиар бол цалингийн доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр хохирол тогтоогдоно гэсэн байна. Надад дөрвөн хүүхдийг нь орох оронтой үлдээх гэсэн бодол байгаа. Түүнээс миний дүү одоо босоод ирэх биш, ард нь үлдсэн дөрвөн хүүхдийг нь бодож байна.
Харин хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан:
-Тухайн үед хохирогч эмэгтэй ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байсан. Ямар нэг хууч өвчин байгаагүй. “Өргөө” амаржих газрын сувилагч 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр тариа андуурч тарьсаны улмаас хохирогч нас барсан байдаг. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал болох гэж байна. Прокурорын зүгээс энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн гуравдугаарт зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, үүний улмаас хохирогч нас барсан гэдэг зүйл ангиар хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Хэргийн хохирогч маань 3-18 насны дөрвөн хүүхэдтэй байсан. Тухайн хүүхдүүдийн хувь заяаны асуудал яригдаж байна.
-Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэсэн зүйл анги байна. Гэтэл тариа андуурч хийсэн тохиолдол гарсан асуудал биз дээ?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэх заалт бий. Энэ заалтын дагуу тухайн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх эсвэл үзүүлэхгүй байх гэх зүйлд хамаарна. Тариаг андуурч хийсэн асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлэхгүй байх заалтад орно. Үүний улмаас хохирогч нас барсан байдаг.
-Сэжигтэн этгээд нь тарианы сувилагч мөн байсан уу?
-Андуурч хийсэн гэх ажилтан нь тухайн эмнэлгийн дөрвөн давхрыг хариуцан ажилладаг сувилагч байсан.
-Эмнэлгийн удирдлагаас ямар тайлбар мэдээлэл өгсөн бэ?
-Эмнэлгийн удирдлагаас болон холбогдох ажилтнууд хавтас хэрэгт мэдүүлэг өгсөн байдаг. Одоо гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх учраас тодорхой хэлэх боломжгүй байна. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх дээр нотлох баримтаар судлагдаад явагдана.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө. Уртнасан:
-Шүүгдэгч н.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 14:30 цагт товолсон юм. Гэвч иргэний хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулуах хүсэлт ирүүлсэн. Мөн талуудаас гэрч, шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт товлосон байна.
Зочин 2023-01-30 202.126.88.222
тарианы нэр нь андуурагдахаар юм бн. эмчлэгч эмч нь сувмланчдаа анхааруулж хэлсэн үү, жорыг гаргацтай зөв бичсэн үү гэх мэт асуудлууд бн. манай эмч нарын чадвар муу. англи орос хэл муу учраас жор бичих гэж элэг авдаг. ихэьчлэн татаа тунгааддаг шүү дээ! нэгэнт босч ирэхгүй алтан асийг яалтай..өмгөөлөгч нь ипотекээс чөлөөлөөд өгчихвөл үр хүүхдэд нь хэрэгтэй юм даа.ккк
Зочин 2023-01-30 66.181.161.182
Эмч нарын эм тарианыхаа нэрийг бичихдээ сараачна гэж Юун ч ойролцоо нэртэй юм бэ дээ Бичиж өгсөн л байх Тун хариуцлагатай гэж бид боддог ч эмнэлгийнхэн зүгээр л ажлаа л энгийн хийж байна л энгийн боддог Бараа зарах тай л адил
Зочин 2023-01-30 202.126.88.149
Сувилагч эмч нар маш том толгойтой. Эм тариа хаанахынх зөв эсэх хугацаа үылдвэрлэгч аёуух эсвэл удаан хмйхмйг хүсэхэд хорсож мэдэмхийрч парамтлах өнгө аястай ааш авир гаргадаг ёс зүйгүй юм бн лэ шүү анхаараарай
Зочин 2023-01-30 66.181.188.85
Эмч буруутай бна
Зочин 2023-01-30 192.82.92.249
Улсын эмнэлэгт сувилагч олдохгүй эрэлт ихтэй байгаа учираас сувилагч нар нь даам гарчихсан яавал ч яаг гэсэн маягтай байдаг. Хичнээн алдаа гаргасан нь халж чадахгүй, яагаад гэхээр сувилагч олдохгүй байгаа учираас. Даварчихсан муу юм үзээгүй лагаануудыг бүгдийг нь явуулаад нэгмөсөн шинэчлэлт хийвэл таарна.
зочин 2023-01-30 139.5.216.166
Сувилагчид тариаг хүлээлгэж өгдөг ажилтан баймаар юм. Уг ажилтан эмчийн бичсэн тариаг давхар хянаж өгмөөр юм.
Сувилагч бол бага тушаалын ажилтан шүү дээ. Олон хүнд үйлчилгээ үзүүлж, эмч нараас олон цагаар ажилладаг хүн. Түүнчлэн сувилагчийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг бага эмч, их эмч гээд хүмүүс байх ёстой.
Сувилагч хариуцлага алдсан ч энэ хэргийг зориуд хүсэж хийгээгүй нь лавтай. Зовж л яваа.
Зочин 2023-01-30 192.82.92.249
Зовж яваа юм чинь хүн алж л байг уу. Эргүү оркууд солиорох нь шив дээ.
Зочин 2023-01-30 103.126.107.50
Чамайг бол алчихаар баагий байна даа
Зочин 2023-01-30 103.126.107.50
Мэдээж санаатай а**а гэж алаагүй л байх. Ачаалал их нойртой нойргүй хононо. Авч байгаа цалин өөрөө гэртээ үзэгдэхгүй. Ийм ачаалал стресс дунд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдыг компьютерийн цаанаас харааж загнах амны зугаа болгох эрх чамд байхгүй шүү. Хэрэг хийсэн бол тохирох шийтгэлээ мэдээж хүртэнэ. Чи дут.
Зочин 2023-01-30 202.126.88.222
зөв.жор хянадаг мэргэжлийн эмч байх ёстой. онош эмчилгээг нь тулгаж хянаж байж эм тариаг өгөх ёстойшд.сувмлагч бол эмч биш. тэд зөвхөн жороор олгосон эм тариаг хийнэ. эмчилгэээий хяналтын эмч гэж баймаар юм,ккк
Зочин 2023-01-30 202.21.110.106
Gol ni gargatsgui bichsen emchid hariutslaga tootsoh yostoi yum bishuu. Emiin jor gej bas hachin muuhai gargatsgui yum bichsen baidag. Bugdiig ni komputereer hevlej gargadag bolvol taarna. Hunii ami nas hariutssan ajil hiideg baij setgelgui handdag zalhuu novshiin emch nar
Зочин 2023-01-30 103.229.176.140
uye uyeiin shildeg ohiduud huvguudiig l songoj avdag bj yagaad tiim aimaar muuhai bichdeg bolgochihdog bnaa. tegeed neg muuhai tatalgaad bichchihseniig ni emiin sanch, suvilagch nar gargagdah hedhen usgeer ni l taamaglasan boldog doo. bichgiig ni zasaj chadahgui bol buh emchilgee joroo computer deer shivj oruulah juram gargah heregtei sh dee.
Оноч 2023-01-30 66.181.161.143
Авлигын хэрэг шиг удаахгүй бхоо. Хөөрхий явж таарах бх. Монгол шүүх эдэн шиг хүмүүст төмөр нүүрээ л харуулна даа.