Тариа андуурч хийсэн сувилагчийн шүүх хурлыг 02.15-нд товлов

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Тариа андуурч хийсэн сувилагчийн шүүх хурлыг 02.15-нд товлов

Тариа андуурч хийсэн сувилагчийн шүүх хурлыг 02.15-нд товлов

“Өргөө" амаржих газрын сувилагч 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр тариа андуурч хийсний улмаас өвчтөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.01.30/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Тус хэргийн талаар хохирогчийн нагац эгч М.Галя:

-Эмчлэгч эмч нь эмчилгээнд “атропин” гэх тариа хийгээрэй гэснийг сувилагч андууран “атропайн” гэх булчин сулруулах тариа хийснээр талийгаач зургаан хоног ухаан оролгүй байсаар нас барсан. Тариа андуурч хийн хүний амь нас хохироосон сувилагч одоо хүртэл ажлаа хийж байна. Ямар тариа тарих ёстойгоо нягтлаагүй шууд шахаж эхлэхэд дүү маань ухаан алдаж унаад, сэхээнд ороод дахин босож ирээгүй. Ийм хайхрамжгүй хүмүүст бид эрүүл мэндээ даатгаад явж байна.

-Хэрэг явдал гараад 1.5 жил өнгөрлөө. Эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнтэй нь холбогдсон уу?

-“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг хуулийн байгуулга нь шийднэ биз гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш бид тухайн эмнэлэгтэй очиж уулзаагүй.

-Энэ хэрэг болохоос зургаан сарын өмнө талийгаачийн нөхөр нь ажлын байран дээрээ зүрх нь зогсож нас барсан байдаг. Улмаар дөрвөн хүүхэд нь бүтэн өнчрөөд зогсохгүй ипотекийн зээл нь өвлөгдөхөд хүрлээ гэх мэдээлэл байсан. Одоо энэ асуудал юу болсон бэ?

-Ипотекийн зээлийг бид хөөцөлдөөд бараагүй. Бидэнд том хүүхэд нь таван жилийн дараа их сургуулиа төгсөх учир 60 сарын дараа төлөх ёстой гэж хэлсэн. Байраа өв залгамжлах эрхээр авсан ч өвөө дагаад өр нь ирсэн байгаа. Шинэ хуулиар бол цалингийн доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр хохирол тогтоогдоно гэсэн байна. Надад дөрвөн хүүхдийг нь орох оронтой үлдээх гэсэн бодол байгаа. Түүнээс миний дүү одоо босоод ирэх биш, ард нь үлдсэн дөрвөн хүүхдийг нь бодож байна.

Харин хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан:

-Тухайн үед хохирогч эмэгтэй ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байсан. Ямар нэг хууч өвчин байгаагүй. “Өргөө” амаржих газрын сувилагч 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр тариа андуурч тарьсаны улмаас хохирогч нас барсан байдаг. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал болох гэж байна. Прокурорын зүгээс энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн гуравдугаарт зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, үүний улмаас хохирогч нас барсан гэдэг зүйл ангиар хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Хэргийн хохирогч маань 3-18 насны дөрвөн хүүхэдтэй байсан. Тухайн хүүхдүүдийн хувь заяаны асуудал яригдаж байна.

-Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэсэн зүйл анги байна. Гэтэл тариа андуурч хийсэн тохиолдол гарсан асуудал биз дээ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэх заалт бий.  Энэ заалтын дагуу тухайн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх эсвэл үзүүлэхгүй байх гэх зүйлд хамаарна. Тариаг андуурч хийсэн асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлэхгүй байх заалтад орно. Үүний улмаас хохирогч нас барсан байдаг.

-Сэжигтэн этгээд нь тарианы сувилагч мөн байсан уу?

-Андуурч хийсэн гэх ажилтан нь тухайн эмнэлгийн дөрвөн давхрыг хариуцан ажилладаг сувилагч байсан.

-Эмнэлгийн удирдлагаас ямар тайлбар мэдээлэл өгсөн бэ?

-Эмнэлгийн удирдлагаас болон холбогдох ажилтнууд хавтас хэрэгт мэдүүлэг өгсөн байдаг. Одоо гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх учраас тодорхой хэлэх боломжгүй байна. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх дээр нотлох баримтаар судлагдаад явагдана.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө. Уртнасан:

-Шүүгдэгч н.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 14:30 цагт товолсон юм. Гэвч иргэний хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулуах хүсэлт ирүүлсэн. Мөн талуудаас гэрч, шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт товлосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж