МИАТ ТӨХК Covid-19 цар тахлын улмаас гурван жил гаруйн хугацаанд завсарлаад байсан БНХАУ-ын Бээжин хотын зорчигч тээврийн нислэгээ өнөөдрөөс /2023.01.30/ дахин эхлүүлжээ.
Долоо хоног бүрийн Даваа, Баасан гаригт тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэх юм байна. Тус чиглэлийн нислэгийн тийз 1,208,000 төгрөг аж.
Монгол Улсын агаарын тээврийн үнэ зах зээлийн үнээс хэт өндөр байгаа тухай хөндөгдөж ирсэн. Энэ нь онгоцны түлшний үнэ өндөр байгаатай холбоотой юм. Тодруулж хэлбэл, онгоцны түлшний үнэ буурсан нөхцөлд тийзний үнэ буурах бололцоо байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ