2023 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 711,282,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,504,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс ХК (SOH +13.83%), "Крипто Үндэстэн ХК (CNF +12.57%) болон "Жуулчин дюти фрий ХК (SUL +11.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган ХК (HGN -14.00%), "Фронтиер Лэнд Групп ХК (MDR -10.00%) болон "Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8911 ширхэг нэгж эрхийг 3,270,651 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 304 ширхэг бондыг 30,365,220 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 101 ширхэг үнэт цаасыг 10,100,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37,682.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,922,690,129,329 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ