Путин Их Британийн ерөнхий сайд асанг сүрдүүлжээ | News.MN

Путин Их Британийн ерөнхий сайд асанг сүрдүүлжээ

Путин Их Британийн ерөнхий сайд асанг сүрдүүлжээ

Путин Их Британийн ерөнхий сайд асанг сүрдүүлжээ

Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсонг Путин пуужингаар сүрдүүлжээ. Жонсонг пуужингаар хөнөөхөд ганц хором л зарцуулагдана гэж тэр хэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр Борис Жонсон Киевт айлчилсан. Энэ айлчлалын дараа Путин, Жонсон нар маш удаан утсаар ярьсан байна. Борис Жонсон тухайн үед Оросын довтолгоотой холбоотой ямар хориг арга хэмжээ авч болохыг Путинд тайлбарласан. Путин хариуд нь “Борис, би чамайг зовоомооргүй байна. Гэхдээ пуужингаар бол ганц л хором болно” гэжээ.

“BBC” сувгаар “Путин ба барууныхан” нэртэй гурван хэсэг баримтат цуврал гарсан. Уг цувралын үеэр Борис Жонсон дээрх баримтыг дэлгэжээ. Баримтат цуврал өнөөдрөөс /2023.01.30/ дэлгэцнээ цацагдаж эхэлсэн бөгөөд Путины дэлхийн тавцан дахь эрх мэдэлтэй барууны орнууд хэрхэн 10 гаруй жил тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Мөн ОХУ-ын цэргийн цуваа Украины хил рүү чиглэсээр байтал Путин довтолгооны төлөвлөгөөгөө үгүйсгэсээр байсан тухай цувралд дурджээ.

Хэрвээ Украин руу довтолбол барууны хориг арга хэмжээ хавь илүү хатуу болно гэдгийг Жонсон тэр үед анхааруулсан. Мөн ОХУ-ын хил дээр НАТО улам л төвлөрөх болно гэдгийг сануулсан байна.

“Борис, та Украин улс мөддөө НАТО-д элсэхгүй гэж хэлэх гээд байна уу? Мөддөө гэдэг нь хэзээ вэ?” гэж Путин асуужээ. Борис хариуд нь “Ямартай ч ойрын ирээдүйд лав биш. Та үүнийг маш сайн мэдэж байгаа” гэжээ.

“Путин ба барууныхан” цувралд өөр олон сонирхолтой баримтыг дэлгэсэн байна. Тухайлбал, Их Британийн Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес эцсийн мөчийг хүртэл дайныг зогсоохоор оролдож байсныг дурджээ. Хоёрдугаар сарын 24-нөөс хэдхэн хоногийн өмнө Бен Уоллес Моксвад айлчилсан. Тухайн үед Сергей Шойгу “Миний ээж украин хүн. Бид Украинд довтлох санаа байхгүй” гэж хэлж байжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-30 128.233.11.87

Putin yakhvee, nagats naraa khyadsan tsaad Shoiguugaa khar daa. Khil davj mal khulgaalakh n yu ch bish yum baina doo, tuvaachuud

Avatar

Зочин 2023-01-30 202.179.24.24

Алиалагч АНУ ын гар хөл болж дэлхийн дайн дэгдээлээ, улс орноо ч сүйрүүллээ

Avatar

энхмөнх 2023-01-30 202.179.3.235

дайн дуусаасай . Энэ Путин гэгэч хүн дундад зууны сэтхүйгээсээ салаасай. Украйн ялна.

Avatar

Зочин 2023-01-30 66.181.190.225

Оросууд барууны харгис хүчин Украины нацистүүдээс эх орноо хамгаалж байна. Бууж өгч эдний хоол болох юм уу. Цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрэн ийм араатнуудад бууж өгдөггүй юм. Украиныг нацистүүдээс бүрэн цэвэрлэж ,энэ талаас ОХУ-д ирэх аюул арилахаас нааш энэ дайн зогсох боломжгүй. Баруун дайныг улам шатаавал үхлээ л ойртуулна

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-01-30 139.5.219.192

Энэ алиалагч шиг нөхөр мартсан юмаа гэнэт санасан юм бхдаа.ккк.Бас нь украйн алиалагчаар ертөнцийг хоёр хувааж дайны нөхцөлд орууллаа.Иймэрхүү нөхдийг сонговол ямар болохыг украйн европын жишээ харуулж бна.

Avatar

Зочин 2023-01-30 64.119.27.103

Владимир Путин бол дипломат бус чекист мэрэгжилтэй хүн-араатан. Тийм учраас Борис Жонсонтой яг л мөрдөн байцаагч шиг л ярьсан байна доо !

Avatar

Зочин 2023-01-30 66.181.190.225

Англи угаасаа колончлогч орон ОХУ-ын эвлэрэшгүй дайсан. Энэ гадаад бодлогоо хянаж үзэхгүй бол бусдыг боолчлох бодлогоосоо салахгүй бол хэзээ нэг цагт сөнөнө. Тактикийн пуужинд л сүйрэх өчүүхэн арал.

Avatar

Заагч 2023-01-30 202.9.46.189

Чи юу мэддэг юм бэ? Зомби хятадын шээсээ.

Avatar

Зочин 2023-01-30 66.181.160.35

Худлаа ярих ,хууран мэхлэх ,хутган үймүүлэх, алжж устгах, хорлон сүйтгэх гэдэг чинь Оросын төрийн бодлогийн гол арга барил ..
Бүр өөрийн ард түмэнтэйгээч энэ л арга барилаар харьцна

Avatar

Зочин 2023-01-30 66.181.190.225

Борис жонсон оросуудыг өдөж байж эх отноо газрын хөрснөөс арчуулахыг оролджээ

Avatar

Зочин 2023-01-30 192.82.82.135

Kommunistuudiin helsen yarisand hezeech bitgii itgej bai

Avatar

Хотын уугуул иргэн 2023-01-30 150.129.143.15

Борис Жонсон яагаад Борис гэх орос нэртэй юм бол. Их сонин. Эхлээд нэрээ сольчих хэрэгтэй. Дээр үед Монголд Чонон Борис гэж алдартай хулгайч байсан. Тэрэнтэй ижил нэртэй нөхөр байна. Бас Борис Ельцин гэж байсан. Ер нь, Борис нэртэй нөхдүүд их ширүүн бөгөөд алиа шог гарууд юм шиг ээ.

Avatar

Зочин 2023-01-30 192.82.75.4

а******н ийм гэмгуй царайтай бд гэнэлээ

Avatar

Заагч 2023-01-30 202.9.46.189

Зев бичээч зомби хятад шээсээ.Чам шиг луухааны я*****с юу мэдэж хуцаад байнаа вирусээ чирээд Монголоос зайлаачээ.

Avatar

иогэн 2023-01-30 103.229.120.98

яргачин Путин Энэ Гитлерээс хавьгүй доор Гэхдээ ийм яргачинг төрүүлсэн Оросууд буруутай Тэр Соловьёв гэчийн барууны улс төрчдийг үзэн ядаж хэлж байгаа төрх Путин алуурчны цаана байгаа хүмүүсийн төлөөөлөл,,,Тэрээр Италид 3 байшин үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байгаад хоригт орсон нь түүнйи хорсолыг яаж төрүүлж байгааг харуулж байна

Avatar

Зочин 2023-01-30 124.158.68.38

Түрэмгий путины сөнөх нь цаг хугацааны л асуудал болчихсон доо. Эргэлзэх явдалгүй.

Avatar

Зочин 2023-01-30 66.181.190.225

Барууны харгис этгээдүүд Украины нацистүүд орос орныг устгахаар чоно шиг сүрэглэн дайрч байна. Оросууд эх орноо хамгаалж дайтаж байна.В.Путин тэргүүтэй эх оронч хүчин энэ тэмцлийг манлайлж байна. Оросууд эх орноо хэнд ч өхгүй,хэний ч хоол болгохгүй.Эх орноо хамгаалах чадвартай .Шаардлага гарвал Англи байтугай дэлхийг хормын дотор устгана.Гэхдээ нацистүүдтэй нийлж баруун шиг бусад орныг устгахаар чоно шиг сүрэглэн дайраагүй.Бусад рүү халдагч тэднийг дэмжигч та нар шиг нөхдийг яргачид гэнэ

Avatar

Зочин 2023-01-30 64.119.27.103

Тэнэг хүүрээ ! Украйнууд Оросыг эзлэн түрэмгийлэх гээд өөрийнхөө нутаг дээр байлдаад бна уу ?! Чи тэнэг тэнэг гэхэл дэндүү тэнэг юмаа !!! Сармагчингийн хүүхэд монш ч чамаас арай дээр ухаантай ш дээ !

Avatar

Zochin 2023-01-30 66.181.161.53

PUTLER ARAAS XUTGA s*****g MUU XVH.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж