Улстөрчдийн “урт сарвуу”-г тасална | News.MN

Улстөрчдийн “урт сарвуу”-г тасална

Улстөрчдийн “урт сарвуу”-г тасална

Улстөрчдийн “урт сарвуу”-г тасална

“Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай” гэж Чингис хаан хэлсэн юм гэдэг. Түүн шиг их наяд, их наядаар нь луйвардсан нүүрсний хулгайг хууль, шүүх хэрхэн шийдвэрлэхийг өглөө бүр сануулахад буруудахгүй. Тэд бидний эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийг нь хулгайлсан тул.

Нүүрсний хулгайн талаарх баримтуудаас харахад нийтийн албан тушаалтнууд ах дүү, амраг садан, найз нөхөдтэйгөө хамтраад улсаа тонодог нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Төрийн албан очих гэж яагаад улайрч, улстөрждөгийн ард төсөв, тендер, төрийн өмчийн хулгай явагддаг нь ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлигын дуулианаас маш ойлгомжтой, нэн тодорхой болж байна.

Улстөрчид ч ургийн модоо “усалдаг” ганц зорилго нь улсын мөнгө уйлдаггүйтэй холбоотой юм.  Уг нь төрийн алба бол олон нийтэд үйлчлэх газар. Даанч Монголд төрийн алба бол хулгайч, дээрэмчдийн орогнодог газар болж хувирсан. Тиймээс төрөөс, төрийн өмчит компаниудаас хулгайчдыг хөөхөд хууль хэрэгтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа шинэ онтой зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Олны хэл амны “бай” болоод байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиас чухал хуулийн төсөл. Энэхүү хуулийг УИХ дэмжиж батлах юм бол улстөрчдийн хамаарал бүхий нөхдүүд улсын төсвөөс зарласан тендер, зээл авдаг явдал байхгүй болно. Нэг ёсондоо улстөрчид төсөв гэх том түрийвчээсээ сална гэсэн үг.

Хууль санаачлагчийн зүгээс “Төрд бугшсан хамгийн том луйврын схем болсон төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг улс төрд хамаарал бүхий этгээдүүд авч завшдаг” гэж тайлбарласан нь оргүй үг биш.

Жишээ нь, төрийн сан болгоныг хоосолдог компаниуд дандаа улстөрчдийн ах дүү, хамаарал бүхий хүмүүсийнх байдаг, байж ирсэн баримтууд цөөнгүй дэлгэгдсэн. Тариалан эрхлэх сан, Жижиг дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн  урт хугацаатай, бага хүүтэй мөнгө дандаа улстөрчдийн ах дүү нарын ажиллуулдаг банк бусаар дамжин угааддаг жишээ цөөнгүй. ЖДҮ-ийн сангийн гурван хувийн хүүтэй мөнгийг 36 хувийн хүүтэй мөнгө болгоод “угаасан” улстөрчид Төрийн ордонд одоо ч сууж байна. Хөгжлийн банкны зээл ч банк бусаар угаагдсан жишээ цөөнгүй.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тонож идсэн гэх хэрэгт тухайн үеийн УИХ-ын 46 гишүүн нэр холбогдож байсан. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авч,  “Ирээдүй инвест”-ээрээ дамжуулан угаасан гэж хууль, шүүхэд дуудагдаж байв.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хүүгүй зээл авсан асуудалд МАН-ын генсек, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Соёлын сайдын аав хүртэл холбогдож явсан.

Малын тэжээл бэлтгэн нийлүүлэх зээлийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ах дүү, зөвлөх, ойрын хамаарал бүхий хүмүүс авчихсан баримт ч дэлгэгдэж байлаа.   Тиймээс төсөв, төрийн сан, төрийн өмчийг хулгайг зогсоохын тулд улстөрчдийн “урт хуруу”-г тайрах шаардлагатай болж байна.

Улс төрд хол явмаар байгаа бол ураг төрлөөсөө хол явах. Ураг төрөлтэйгөө хамтдаа явмаар байгаа бол улс төрөөс хол байх хэрэгтэй. Улс төрд орж ирмэгцээ “ургийн мод”-оо услаж, ах дүүтэйгээ нийлээд улсаа, төрөө тонодог, түүнд нь төр нь баталгаа гаргаж өгдөг байж боломгүй. Ш.Адьяашийн хуулийн төслийг дэмжин ганц том шалтгаан нь энэ л байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би гаалиас төрсөн 2023-01-30 202.126.89.195

өөраа гаалиас төрсөн тэрбумтан шдээ. Сүүлээ хайрлахгүй нээ.

Avatar

Эмгэн буурай 2023-01-30 59.153.113.229

Бидний ойлголт бол төрд гарсан болгон авилгалчин, луйварчид гэж хардаг болсон. Яагаад гэвэл у/төрчдийн хамаатан садангаар дүүрэн үйлчилгээний газрууд. Тэдний хүлээх хариуцлага гэж түй ч байхгүй, дэндүү дээрэлхүү, омгорхогхуу, соёлгүй хүмүүсийн үйл ажиллагаа нь яаж үйлчилгээний соёлыг түгээх юм бэ??? Тэд гайхуулах, ихэрхэх дуртай, харьцааны соёл нойл улсууд харагддаг, тэд хөгжлийг авчрагч биш хойш нь татагчид. Тэгж үнэлж дүгнэж бна. Тэд боломжийг хулгайлагчид.

Avatar

гагарин 2023-01-30 192.82.76.239

Төрөөс төрсөн анхны тэрбумтан гэдэг байх шүү, бараг л Гагарин юмуу даа

Avatar

Алшаа 2023-01-30 192.82.83.141

Монгол төр Адьшаа шиг балай хүн алга

Avatar

Уншигч 2023-01-30 165.231.67.157

32-жил яасан идэж хандаггүй үхэр Монголын гишүүд вэ? төрөл садан, найз нөхдөөрөө машинууд больцгоочихсон юм байна л даа. юу ч гэж хэлэхэд дээ.

Avatar

Зочин 2023-01-30 202.126.90.5

Энэ хүнийг одоо даанч мэдэхгүй дээ. Урд хил дээрээс хагартлаа баяжсан жинхэнэ хулгайч авилгач сдаа даа

Avatar

Аргаа барсан арга 2023-01-30 202.9.40.187

Иргэдээ цахим сүлжээнд толгой дараалан хянадаг Хятадын моралийн хуулийг хуулбарлан Учрал Монголд хэрэгжүүлэх гэж байна. нүүрс, төмөр зам, алт, газрын наймаагаар хийж буй гэмт хэргийг нь иргдийн шүнэл үлээлтээр илчлилж эхэлмэгц Төрийн хулгайчууд бачимдахдаа ийм аргад шилжив үү дээ …

Avatar

zochin 2023-01-30 66.181.186.17

Ul butekh etgeed

Avatar

Зочин 2023-01-30 103.57.93.9

1000 МАШИН НҮҮРСЭНД ЯВУУЛДАГ НӨХӨР.. ЭНХИЙН ЦАГААНТАГТАА ЮУ ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2023-01-30 122.201.21.190

Гаалиас төрсөн тэрбумтан Адъшаа зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж дээлээ толгой дээгүүрээ нөмөрвөө

Avatar

Зочин 2023-01-30 66.181.182.107

uls turchid bug hulgaich, darga nar bugd hulgaich avilgach. ta nariig harah, sonsoh bolgondoo muusain hulgaich avilgach gej uurtuu ugluu bur heleh yum daa.

Avatar

ЗОЧИН 2023-01-30 202.21.126.30

АДЬШААГИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ГЭХЧИХЖЭЭ. МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЗАСГИЙН ГАЗАР ХЭДИЙНЭЭ ЯРИАД АЖИЛ БОЛГОХООР БОЛЛОВСРУУЛЖ БАЙГАА АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. 2024 ОНД ХОВДОД ОЧИЖ ТАРХИ УГААХ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ СУРТАЛДАХАА БОЛИО АДЬШАА

Avatar

Зочин 2023-01-30 192.82.70.134

луйварчдаа хулгайчдаа хүүхдүүд чинь хулгайн мөнгөөр хоол идсэндээ ИЧИЖ бна хүүхдээсээ долоон дор бгаагаа хар

Avatar

Зочин 2023-01-30 64.119.27.103

Хувь тавилангийн доог тохуу гэдэг нь яг энэ юмдаа.
Төрөөс төрсөн бараг л анхны тэрбумтан нь энэ Адьшаа гишүүн-луйварчин байх шүү. Тэгсэн чинь өнөөдөр ийм хууль санаачлаад чааж явна !

Avatar

Зочин 2023-01-30 66.181.178.232

аймшигтай юм даа сүр болоод байсан чинь замхруулах мартуулах тал руугаа болсон бололтой

Avatar

Зочин 2023-01-30 66.181.187.28

ГААЛИЙН АВИЛГАЧИН АДЬШАА АВИЛГА ЛУЙВРАА ЧААСААР ЯВАА ДАА.

Avatar

Зочин 2023-01-30 202.126.88.216

Хаа очиж шударга гар гэсэн авсан мөнгийг 50 -50 хувь өгөөд явдаг гар гэсэн ганцаараа шаадаггүй гэсэн

Avatar

Зочин 2023-01-30 64.119.27.103

Ховдын Шар сүмийг сэргээсэн нь нүглий нь жаахан нингэлэх болтугай !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж