Эмх цэгцийн хатан Мари Кондо бууж өгчээ | News.MN

Эмх цэгцийн хатан Мари Кондо бууж өгчээ

Эмх цэгцийн хатан Мари Кондо бууж өгчээ

Эмх цэгцийн хатан Мари Кондо бууж өгчээ

Японы зохиолч Мари Кондогийн "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" ном 2014 онд бестселлер болж, дэлхий дахины эзэгтэй нарт үлгэр дуурайлал болсон. Мари Кондо зөвхөн ном бичээд зогсохгүй,  "гэрээ цэвэрлэ, ухаан санаагаа цэгцэл" уриагаа амьдралдаа ч хэрэгжүүлдэг нэгэн аж. Гэвч өдгөө 38 настай Мари Кондо минималист гэр нь бяцхан "аз жаргал түгээгчдийн" /гурван хүүхэд/ ачаар урьдных шигээ цэвэр, цэгцтэй байх нь ховор болсныг саяхан гаргасан номдоо дэлгэрэнгүй ярьжээ.

Тэрбээр "Саяхныг хүртэл би мэргэжлийн цэвэрлэгч байсан. Би гэрээ үргэлж цэвэр, цэгцтэй байлгахын тулд чадах бүхнээ хийдэг байсан. Гэхдээ сүүлийн үед би ингэж их цэвэрлэхээ больсон. Учир нь би гэртээ хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх нь илүү чухал гэдгийг ухаарсан юм" гэж ярьжээ.

Түүний шинэ ном нь "Мари Кондогийн гэрийн амьдрал: Өөрийн орон зайгаа хэрхэн зохион байгуулж, мөрөөдлийн амьдралын хэв маягтаа хүрэх вэ?" гэх нэртэйгээр өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдаанд гарчээ. Энэ номондоо тэрбээр Япон хэв маягаар хэрхэн амьдралаа зохицуулдаг талаараа дэлгэрэнгүй бичсэн аж. Мөн тэрбээр "Эмх цэгцийн жинхэнэ зорилго бол эд хөрөнгөө танах, орон зайгаа сүйтгэх явдал биш юм. Эцсийн зорилго бол өдөр бүр баяр баясгаланг бадрааж, аз жаргалтай амьдрах явдал юм" гэдгийг онцолжээ. 

Тэрбээр КонМари Мэдиа компанийн ерөнхийлөгч, нөхөр Такуми Кавахара болон гурван хүүхдэдээ илүү их цаг зарцуулж, "амьдрал илүү замбараагүй" болсон ч илүү аз жаргалтай байгаа гэдгээ харуулахыг зорьсон байна.

ЭХ СУРВАЛЖ: MARKET WATCH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
15
ХахаХаха
14
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-30 202.126.88.65

Хэт баригдмал эмх цэгц нь сэтгэцийн асуудлын нэг гэсэн.

Avatar

цэн 2023-01-30 103.212.119.42

энэ тэнэг ном уншаад хамаг юмаа цэгцэлж байна гээд үнэт эдлэлээ андуураад хаясан байдгийм ер нь гэр орон эмхэлж цэгцэлэхээ ном уншаад өөрчилнө гэж юу байхав дээ. хүмүүс хэт туйлширах бас мэддэггүйгээ мэдэж авч байгаа мэт хэзээ ч үзэж хараагүй сонсоогүй зүйлээ шинээр сурч байгаа юм шиг хэт туйлширсан. зүгээр нэг хүний үзлийг өөртөө наах хэрэггүй бүх зүйл энгийн байдаг. өөрийнхөөрөө бай хэнд ч таалагдах албагүй.

Avatar

Зочин 2023-01-30 66.181.186.158

яг л наадах чинь шүү дээ

Avatar

Зочин 2023-01-30 64.119.18.205

Авах юм их байсан. Гэр орноо хэрэгт хэрэггүй зүйлээс салгахад их тустай арга.

Avatar

Зочин 2023-01-30 64.119.21.77

юу ч үзээгүй бж нээх ном уншаал олон юм хуцдаг зарим нэг залуусд зориулсан бна

Avatar

Зочин 2023-01-30 66.181.186.158

яг шүү

Avatar

Зочин 2023-01-30 66.181.177.223

ugaasaa olon yum solioroh hereggui bdiimda. amidral bol amidral shu dee.

Avatar

Зочин 2023-01-30 202.9.46.144

Gutsoo

Avatar

Зочин 2023-01-30 66.181.188.125

робот биш дэ ямар. хүүхэд гэдэг хөөрхөн жижхэн хүмүүс гараад ирэхээр угаасаа гэрийн зарим жижиг сажиг зүйлсийг орхиод тэдэнтэйгээ байх цаг хугацаандаа анхаарах хэрэгтэй болдог до.

Avatar

Зочин 2023-01-30 202.55.188.104

Tiishd huuhedguim bj hutsdagaa bolih heregtei

Avatar

Зочин 2023-01-30 66.181.187.88

nomiig n unshij uzeegu hun l ingej bichne. nomni gol utga sanaa n herhen tseverhn bh ve bish, herhen uurt hereggui zuil tsugluulahaa bolih ve, az jargaliin filosofin talar bdg l daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж