Эмх цэгцийн хатан Мари Кондо бууж өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Эмх цэгцийн хатан Мари Кондо бууж өгчээ

Эмх цэгцийн хатан Мари Кондо бууж өгчээ

Японы зохиолч Мари Кондогийн "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" ном 2014 онд бестселлер болж, дэлхий дахины эзэгтэй нарт үлгэр дуурайлал болсон. Мари Кондо зөвхөн ном бичээд зогсохгүй,  "гэрээ цэвэрлэ, ухаан санаагаа цэгцэл" уриагаа амьдралдаа ч хэрэгжүүлдэг нэгэн аж. Гэвч өдгөө 38 настай Мари Кондо минималист гэр нь бяцхан "аз жаргал түгээгчдийн" /гурван хүүхэд/ ачаар урьдных шигээ цэвэр, цэгцтэй байх нь ховор болсныг саяхан гаргасан номдоо дэлгэрэнгүй ярьжээ.

Тэрбээр "Саяхныг хүртэл би мэргэжлийн цэвэрлэгч байсан. Би гэрээ үргэлж цэвэр, цэгцтэй байлгахын тулд чадах бүхнээ хийдэг байсан. Гэхдээ сүүлийн үед би ингэж их цэвэрлэхээ больсон. Учир нь би гэртээ хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх нь илүү чухал гэдгийг ухаарсан юм" гэж ярьжээ.

Түүний шинэ ном нь "Мари Кондогийн гэрийн амьдрал: Өөрийн орон зайгаа хэрхэн зохион байгуулж, мөрөөдлийн амьдралын хэв маягтаа хүрэх вэ?" гэх нэртэйгээр өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдаанд гарчээ. Энэ номондоо тэрбээр Япон хэв маягаар хэрхэн амьдралаа зохицуулдаг талаараа дэлгэрэнгүй бичсэн аж. Мөн тэрбээр "Эмх цэгцийн жинхэнэ зорилго бол эд хөрөнгөө танах, орон зайгаа сүйтгэх явдал биш юм. Эцсийн зорилго бол өдөр бүр баяр баясгаланг бадрааж, аз жаргалтай амьдрах явдал юм" гэдгийг онцолжээ. 

Тэрбээр КонМари Мэдиа компанийн ерөнхийлөгч, нөхөр Такуми Кавахара болон гурван хүүхдэдээ илүү их цаг зарцуулж, "амьдрал илүү замбараагүй" болсон ч илүү аз жаргалтай байгаа гэдгээ харуулахыг зорьсон байна.

ЭХ СУРВАЛЖ: MARKET WATCH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
15
ХахаХаха
14
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж