Татварын ерөнхий газар 2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн юм. Тус газраас 2022 оны НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татварууд болон авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх эсэх санал асуулгыг Ebarimt аппликейшн ашиглан иргэдийн дунд явуулсан. Гэвч нэгдүгээр сарын 28-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд ороогүй.
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу хэзээнээс шилжүүлж эхлэх талаар ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Өнөрөөс тодрууллаа.
–НӨАТ-ын буцаан олголтыг тухайн сардаа багтаж иргэдийн данс руу шилжүүлдэг. Бид энэ сарын 28-ны дотор иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэх гэж хичээж, төлөвлөж ажиллаж байсан боловч амжсангүй. Тиймээс өнөөдрийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх зорилгоор ажиллаж байна гэлээ.
Зочин 2023-01-30 43.228.130.188
НӨАТ өөс бас татвар авдаг юм уу? Миний НӨАТ 535,6 төг-өөр дутуу бодогдсон байх юм. Би дахин тооцоо хийж өгөх хүсэлт гаргасан шийдэж өгөх байхаа
Зочин 2023-01-30 103.212.116.223
өгөх болохооро ингээд амжидгүй юм.10ийг аваад 1.8 ийг н өгөх гээд байж луйврын төртэй улс
Лод 2023-01-30 64.119.22.94
28 нд гэсэн одоо болтол орохгүй бга даа
Зочин 2023-01-30 192.82.64.248
2023 он гараад шинээр шивж оруулсан төлбөрийн мэдээллүүд устаж алга болсон байна, энийг хаанаас асуух ёстой вэ?…