НӨАТ-ын буцаалтыг өнөөдрийн дотор шилжүүлэхээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаалтыг өнөөдрийн дотор шилжүүлэхээр ажиллаж байна

НӨАТ-ын буцаалтыг өнөөдрийн дотор шилжүүлэхээр ажиллаж байна

Татварын ерөнхий газар 2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн юм. Тус газраас 2022 оны НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татварууд болон авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх эсэх санал асуулгыг Ebarimt аппликейшн ашиглан иргэдийн дунд явуулсан. Гэвч нэгдүгээр сарын 28-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд ороогүй.

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу хэзээнээс шилжүүлж эхлэх талаар ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Өнөрөөс тодрууллаа.

НӨАТ-ын буцаан олголтыг тухайн сардаа багтаж иргэдийн данс руу шилжүүлдэг. Бид энэ сарын 28-ны дотор иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэх гэж хичээж, төлөвлөж ажиллаж байсан боловч амжсангүй. Тиймээс өнөөдрийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх зорилгоор ажиллаж байна гэлээ.

Г.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж