"Монгол Арт" галерейн хамт олон 2023 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд анхны "Нүүдлийн үзэсгэлэн"-гээ Эрдэнэт хотод зохион байгууллаа. Тэгвэл өнөөдөр /2023.01.30/Дархан-Уул аймгийн музейн танхимд 16:00 цагт нүүдлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Эрдэнэт хотын Соёл урлагийн газраас нэгдүгээр сарыг "Дүрслэх урлагийн сар" болгосонтой холбогдуулан Эрдэнэт хотын Монголын урчууын эвлэлийн салбар, Хүүхэд залуучуудын театртай хамтран "Монгол арт" галерей хамтран ажилладаг 10 орчим уран бүтээлчийн 30 гаруй уран зургийг олны хүртээл болгох гэнэ.
Мөн "Монгол Арт Роад" төслийн 2022 оны ОХУ-ын Санкт Петербург хотод хийсэн судалбар зургийн аяллын баримтат нэвтрүүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондог зураачийн 85 насны ойд зориулан бэлтгэсэн хөрөг баримтат нэвтрүүлгийг тус тус толилуулсан байна.
Нүүдлийн үзэсгэлэнгээ Дархан-Уул хотноо дэлгэхээр бэлтгэл ажлаа базааж, үзэсгэлэнгээ нээхэд бэлэн болсон байна.
Холбоотой мэдээ