A.C.T.I.V.E бүтээл мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

A.C.T.I.V.E бүтээл мэндэллээ

A.C.T.I.V.E бүтээл мэндэллээ

Хан-Уул дүүрэг, шинэ суурьшлын бүс, Яармагийн дэнжид сүндэрлэн босож буй өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий Актив Гарден Резиденс. Оршин суугчдынхаа тав тухтай, эрүүл идэвхтэй, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэн автомашин нэвтрэх боломжгүй хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, бүх төрлийн спорт талбай, гүйлтийн зам зэргийг хотхоныхоо төлөвлөлтөд тусган кембрижийн хөтөлбөртэй улсын сургууль, улсын цэцэрлэгийг дэргэдээ төлөвлөсөн.

Хүүхдүүдийнхээ амьдрах орчин, сурах нөхцөлийг цогцоор нь шийдээд зогсохгүй тэдний танин мэдэхүйн ертөнцийг тэлэн, хөдөлмөрч бас бүтээлч байх сэдлийг нь төрүүлж, үлгэр дуурайлал авах ACTIVE бүтээлийг урлан бүтээгээд байна. Дэлхийд алдартай аугаа үйл хэрэг бүтээж буй хүмүүсийн хүүхэд насыг төсөөлөн бүтээсэн энэхүү бүтээлийг, өөрийн мэдрэмж, дотоод ертөнцийн илэрхийллээ олон төрөл жанраар дамжуулан туурвидаг зураач, дизайнер Б.Ариунболор бүтээсэн бөгөөд Актив Гарден Резиденсийн гадна талбайд хүүхэд, томчуудын хүртээл болгон байрлуулаад байна.

Уралдаандаа идэвхтэй оролцсон хүүхэд бүрийг Актив Гарден Резиденсийн зүгээс шагнаж урамшуулан, онцлох уран бүтээлч хүүхдэд iPad гардуулан өглөө. Мөн Уран бүтээлч Ариунболортой хамтран “Бүтээлч гар” өдөрлөгийг зохион байгуулж уралдаанд оролцсон хүүхэд бүрийг хүлээн авч, бүтээл хэрхэн хийх талаарх бяцхан сургалтыг зохион байгуулж хүүхэд бүрийн бүтээл хийх их үйлсэд бяцхан хувь нэмрээ орууллаа.

Үргэлж шинэ рүү тэмүүлэн, өсөн нэмэгдэх үнэ цэнийг бүтээж буй Актив Гарден Резиденс.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж