О.Цэцэнцэнгэл Португалын татамигаас Монголын цор ганц медалийг хүртэв | News.MN

О.Цэцэнцэнгэл Португалын татамигаас Монголын цор ганц медалийг хүртэв

О.Цэцэнцэнгэл Португалын татамигаас Монголын цор ганц медалийг хүртэв

О.Цэцэнцэнгэл Португалын татамигаас Монголын цор ганц медалийг хүртэв

IJF буюу Олон улсын жүдогийн холбооны энэ оны эхний тэмцээн болох Португалын Гранпри өнгөрөгч өдрүүдэд Алмада хотод боллоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 17 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртжээ. Тэрбээр хэсэгтээ Ямайк, Экуадорын тамирчдыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Гүржийн Саба Инанейшвилитэй барилдан ялагдал хүлээв. Улмаар дагах барилдаандаа Өмнөд Солонгосын Юн Жаэгүг, хүрэл медалийн төлөө Нидерландын Жүр Спикерсийг тус тус ялсан аж.

Багийн дүнгээр Өмнөд Солонгос дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэргүүлсэн бол тэдний араас Португал, Узбекистан, Казахстан, Япон зэрэг улсууд удаалжээ. Монголын жүдочдын дараагийн зогсоол хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын Их дуулга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сайхан хүү 2023-01-30 202.55.191.194

Жүдогийн оноо цуглуулах тэмцээн сул гэж байхгүй ээ амжилт биеэ бодож их ухаалаг байгаагаараа хүмүүс хөөргөж байгаад алдаг даа олон жишээ байгаа Сайхан залууд амжилт цагаан хар хэл ам холуур холуур

Avatar

Зочин 2023-01-30 192.82.84.11

Энэ тийм сайн байна уу эсвэл тэмцээн нь оролцоо багатай жаахан сулхан тэмцээн байв уу, за тэгээд цааш цаашдаа чанар нь танигдах биз ээ

Avatar

Зочин 2023-01-30 202.9.40.231

Болж дээ. одоо цаашид тогтвортой ажмжилт үзүүлж дэлхийн аваргаас медаль авч харин олимпиос алт авах бүрэн боломжтой юмаа. Өрсөлдөгч нараа их сайн судлах хэрэгтэй дээ. Тэд чамайг их сайн судалсан байдаг. Чи ч адилхан өөрсдий нь судалсан байх хэрэгтэй. аавтайгаа сайн зөвлөлдөж бай. Амжилт хүсье

Avatar

Зочин 2023-01-30 66.181.182.219

дарах нь хаана зогсох у кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж