Монгол охин "Эх дэлхийн мандаж буй од"-оор тодорчээ | News.MN

Монгол охин "Эх дэлхийн мандаж буй од"-оор тодорчээ

Монгол охин "Эх дэлхийн мандаж буй од"-оор тодорчээ

Монгол охин "Эх дэлхийн мандаж буй од"-оор тодорчээ

Монгол охин Г.Хүслэн Гүрж улсад зохион байгуулсан "Эх дэлхийн мандаж буй одод-2023" тэмцээнд өөрийн авьяас чадвараараа тэргүүлж, шилдгийн шилдгээр тодорчээ. Г.Хүслэн одоо таван настай бөгөөд олон улсын хүүхдийн загварын тэмцээний дөрөв дэх удаагийн ялагч "Гран при" шагналтай аж.

Бяцхан охин 2022 оны арваннэгдүгээр сарын 4-13-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож, "Олон улсын хүүхдийн шилдэг загвар өмсөгч" шагнал хүртэж байсан юм.

Мөн түүнийг шинэ оны босгон дээр үндэсний өв, уламжлалаа дээдлэн, байгаль эх дэлхийгээ хайрлаж, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс бүтээж, өөрийн оюун ухаан, хөдөлмөр, авьяас чадвараа дайчлан, үе тэнгийхнээ манлайлж, сурлага, урлаг, спортоор гаргасан амжилт, бүтээлийг нь өндрөөр үнэлж "Оны онцлох хүүхэд"-ээр өргөмжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шагнал гардуулсан.

Г.Хүслэн охин "Мисс Монгол" аялал жуулчлалын холбооны тэргүүн, мисс Б.Гантогоогийн бяцхан шавь нь аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-30 202.179.25.59

Зөв орчуулаач, нар манддаг болохоос од манддаггүй.Боловсролгүй эсвэл хуяанууд байдаг юм уу

Avatar

Иргэн 2023-01-30 150.129.142.15

Нүд амыг нь будцан ямар авгай биш дээ. Хүүхдийг хүүхдээр нь байлгаачээ.

Avatar

Зочин 2023-01-30 203.91.115.54

Баяр хүргэе!

Avatar

Зочин 2023-01-30 202.9.40.231

Сайн л байна шүү дээ. бусад бүх орон шилдэг хүүхэд болгох гээд л зүтгэж байна. гэтэл сэтгэгдэл бичсэн хүмүүс яагаад шүүмжлээд байна вэ. Атаархаад байнаа. Хүүхэд наснаас нь авьяасыг нь тодруулж гаргаж ирэх нь зөв. Амжилт хүсье

Avatar

Зочин 2023-01-30 66.181.161.29

Өөрөө сонголт хийж чадахгүй насанд уг нь ингэх дэмий дээ.

Avatar

Зочин 2023-01-30 66.181.177.223

huuhded bagaas n yasan muuhai ovorjuu huvtsas umsuuldeg yum. huuhed bizdee

Avatar

Хүүхдийг ингэх ямар хэрэг байна ????? 2023-01-30 66.181.191.149

Эмгэнэл илэрхийлье

Avatar

zochin 2023-01-30 203.91.115.247

huuhdiig bagaas ni shagnaliin don bolgoj bgaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж