Монгол охин "Эх дэлхийн мандаж буй од"-оор тодорчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Монгол охин "Эх дэлхийн мандаж буй од"-оор тодорчээ

Монгол охин "Эх дэлхийн мандаж буй од"-оор тодорчээ

Монгол охин Г.Хүслэн Гүрж улсад зохион байгуулсан "Эх дэлхийн мандаж буй одод-2023" тэмцээнд өөрийн авьяас чадвараараа тэргүүлж, шилдгийн шилдгээр тодорчээ. Г.Хүслэн одоо таван настай бөгөөд олон улсын хүүхдийн загварын тэмцээний дөрөв дэх удаагийн ялагч "Гран при" шагналтай аж.

Бяцхан охин 2022 оны арваннэгдүгээр сарын 4-13-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож, "Олон улсын хүүхдийн шилдэг загвар өмсөгч" шагнал хүртэж байсан юм.

Мөн түүнийг шинэ оны босгон дээр үндэсний өв, уламжлалаа дээдлэн, байгаль эх дэлхийгээ хайрлаж, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс бүтээж, өөрийн оюун ухаан, хөдөлмөр, авьяас чадвараа дайчлан, үе тэнгийхнээ манлайлж, сурлага, урлаг, спортоор гаргасан амжилт, бүтээлийг нь өндрөөр үнэлж "Оны онцлох хүүхэд"-ээр өргөмжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шагнал гардуулсан.

Г.Хүслэн охин "Мисс Монгол" аялал жуулчлалын холбооны тэргүүн, мисс Б.Гантогоогийн бяцхан шавь нь аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж