Ньюс агентлаг өнөөдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
14:00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд: "Өргөө" амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.
15:00 цагт: Үндэсний номын санд: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн "БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХАНЫ ШАШИН” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ” (1944-1992), “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХНЫ ШАШИН” (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно. Утас: 9971-7977.
-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Эхний шатны мэдээлэл цуглуулалт хоёрдугаар сарын 2-ыг дуустал орон даяар явагдана.