УИХ-ын гишүүн асан А.Бакейгаас Үндсэн хуулийн асуудлаар тодрууллаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нам ярьж байна. Үндсэн хуулийг ямар байдлаар өөрчлөх ёстой гэж та харж байна вэ?
-Үндсэн хуульд ойр, ойрхон гар хүрэх гэж байна. Энэ бол шууд хэлэхэд тийм сайн зүйл биш. Яагаад гэвэл ямарваа нэг юм болохоо байгаад ирэхээр Үндсэн хуулиас боллоо гэж байна. Үндсэн хуулиа өөрчлөөд байх юм бол Үндсэн хууль чинь Үндсэн биш хууль болж эхэлнэ. Жишээ нь өмнөх өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хаших асуудалд хязгаарлалт тавих байсныг сая тавьчихлаа. Өөрсдөө сайд болохын тулд шүү дээ. Ингэж өөрчлөх юм бол ямар ч утгагүй. Өнөөдрийн нийгэм эдийн засгийн төлөв маш хэцүү байна. Монголын нийгмийг гутрангуй байдлаар хэлэхэд бүтэж буй юм маш ховор байна. Гэхдээ энэ нь Үндсэн хуулиас болж байна уу, эсвэл эрх баригчдын өөрсдийн шуналаас болж байна уу гэдгээ ялгаж салгах нь чухал. Зөвлөлдөх санал асуулга явж буй. Энэ санал асуулгаар эрх биш, эрүүл ухаанаар дүгнэж гаргах болов уу гэж найдаж байна. Хэрвээ үнэхээр өөрчлөх болбол улс төрийн намуудаа цэгцлэх хэрэгтэй. Үндсэндээ төрд нам сандайлсан байна. Жинхэнэ ард түмний эрх мэдлийг яаж эдлүүлэх үү гэдэгт анхаарах хэрэгтэй. Түүнээс биш олон удаа гар хүрээд, эвдэх юм бол Үндсэн хууль утгаа алдана. Тиймээс төрийн институциуд харилцан бие биедээ хяналт тавьдаг, эрх мэдлийн хуваарилалтаа хийх хэрэгтэй.
-Жишээ нь сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог өөрчлөх тухай ярьж байгаа. Үнэхээр өөрчилснөөр нийгэм эдийн засагт өөрчлөлт авчрах уу?
-Сонгуулийн тогтолцоог өөрчилж болно. Гишүүдийн тоог заавал өөрчлөх шаардлага байхгүй. Сонгуулийн тогтолцоог ард түмний саналыг хаядаггүй оновчтой хэлбэрээр хийх хэрэгтэй. Ер нь улс төрийн намын хатуу гишүүнчлэл хэрэггүй байх гэж бодож байна. Төрийн ажилд саад болж буй ганц нэг зүйлд л өөрчлөлт оруулах хэрэгтэй: Түүнээс биш бүхэлд нь өөрчлөлт оруулах хэрэггүй.
-Та АН-аас хоёр удаа парламентад сонгогдож ажиллаж байсан. Цаашдаа АН нэгдэн нийлж, хүчтэй сөрөг хүчний дуу хоолойгоо хадгалж чадах уу?
-АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. УИХ-ын бүлэг ч АН-ын жирийн гишүүд ч тэр сөрөг хүчний байр сууриа илэрхийлж чадахгүй байгаа. Энэ бол яах аргагүй л цөөн хэдэн хүний явцуу эрх ашгаас улбаатай намаа эвдэж байгаа нь гол буруу юм. Гэхдээ өнгөрөгч АН-ын даргын сунгаанд оролцоход өөдрөг сэтгэлтэй байлаа. Ер нь АН нэгдэж, эв нэгдэлд хүрэх итгэл олж авсан. Цаашдаа сөрөг хүчний байр суурин дээр хатуу зогсч ирэх сонгуульд эв нэгдэлтэйгээр оролцож, төрийн ажлыг засахад оролцох бүрэн боломжтой гэсэн итгэл төрсөн.
-АН-ын даргад намаа эвлэрүүлэх, ирэх сонгуульд амжилттай оролцох үүрэг оногдон байна. Таны хувьд АН-ын дарга гэдэг ямар хүн байх ёстой вэ?
-АН-ын шинэчлэлийг авч явах чадвартай, лидер хүнийг намын дарга хүн юуны өмнө нэр цэвэр, улс төрийн туршлага, нийгэм олон түмэнд үзүүлэх нөлөөлөл, манлайлах чадвартай, хувийн зан чанарын үзүүлэлтүүд маш чухал. Өөрөөр хэлбэл, хувийн тоглолт хийх бус шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш харсан хүмүүсийг эвдэгч биш эвлэрүүлэгч байх, нэг бодлого, нэг зүгт, нэг зорилгын төлөө манлайлж авч явах тийм л хүн АН-ыг удирдах хэрэгтэй.
судлаач 2023-01-30 202.131.251.130
Өнөөгийн ядуурал, амьжиргааны доройтол Үндсэн хуулиас болоогүй, харин зарим талаараа хулгайгаас болсон шүү. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага байгаа. Пропорциональ хувилбарыг зайлшгүй оруулах хэрэгтэй. Ардын нам хулгайч нартаа хариуцлага тооцож чадахгүй, нэр усыг нь зарлаж чадахгүй дэндүү ү****ц нам юм даа. Үндсэн хуулийн яг ямар заалт гай болоод байгаа юм вэ? Ажлаа хийж чадахгүй болохоор үндсэн хуулиас боллоо гэж хэлж болохгүй.Нүүрсний хулгай энэ хуулиас болоогүй шүү.
Зочин 2023-01-30 202.179.21.199
Зарим нөхөд ардчилсан намын том лидер мөртлөө Ардын намд урваж шарваж байгаа цагт хэзээч амжилтанд хүрэх боломжгүй гэдэг нь өнгөрсөн сонгуулийн үеээр тодорхой болсон асуудал.
зочин 2023-01-30 202.21.104.98
hasgan
Unshigch 2023-01-30 90.188.54.82
ТТийм шүү. Үндсэн хуулиар оролдсоноос, авилгачид, луйварчидаас яаж хурдан салах, Улс орноо хөгжүүлэх, Үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн сэргээх асуудлуудад ахнаарах нь чухал байна.
Ж.Онгар 2023-01-30 202.179.21.238
биш нам дотор бна шүү дээ. Нэгэнт лидерүүд нэгдэж чадахгүй бол гишүүд дэмий чирэгдэх хэрэггүй намаа таараах л үлдэлээ.
Зочин 2023-01-30 202.131.225.53
edeeree oroldohoor yu yu gedeg bilee dee
Ж.Онгар 2023-01-30 202.179.21.238
Зөв сана бодол, дэмжиж бна. Даанч үүнийг ойлгох С.Эрдэнээгийн талд хүн байхгүй. Эрдэнээг тэнэг, зөрүүд гэж бодьё. Гэтэл Эрдэнээг дагаж, дэмжиж буй гишүүдийг юу гэх вэ? Битан дотор ухаан байхгүй, бохир ус л байгаа бололтой. Мөн хүнийг сонсодоггүй, зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг М.Энхсайхан АН-г з удаа бутарааж хүч тарамдуулсан энэ замаас ухараагүй, ухаараагүй хэвээр бна. Эдгээр нөхөд намаас зайлах юм уу? хорвоогийн мөнх бусийг үзэхээс наана АН цэгцэрэх болоогүй бна. Асуудал УДШ, эсвэл өөр намд бгаа
Зочин 2023-01-30 66.181.160.107
Ардчилсан үндсэн хуулийг бүх. Ард түмнээрээ
Мөрдөөд 31 жил боллоо.
энэ хушацаанд доордуулсан 7өөрчлөлт
Мөн 19 онд ард түмэнд биш эрх баригчдад
Зориулсан өөрчлөлт одоо дахиад шинн үндсэн
Хууль батлахаар зүтгэж байгаа нь жирийн
Ард иргэдэд огт таалагдахгүй байна.
Төрийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн
Үндсэн хуулийн үзэл санаа алдагдаж
Бүх эрх мэдлийг язгууртанууд эдлэх
Үндсэн хуултай болох юм шиг байн даа
Зочин 2023-01-30 203.98.76.9
Үндсэн хуульд гар хүрэх эрхийг УИХ, ҮХЦ-д өгөхгүйгээр хуульчдах хэрэгтэй Тэгвэл хэнд ч гар хүрэх санаархал төрхгүй 90 оны үндсэн хуульд ингээд заасан бол өдийд 90 оны үндсэн хууль батлагдсанаараа хэрэгжижи байх байсан