“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 26-29-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо. 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас 60 гаруй бөх барилдснаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
Красноярскийн тэмцээний медальтнууд:
- Алтан медаль
Э.Даваачимэг /- 59 кг/
Э.Сумъяа /- 57 кг/
Б.Хонгорзул /- 62 кг/
О.Бурмаа /- 72 кг/
- Мөнгөн медаль
Т. Түвшинтулга /- 61 кг/
Ц. Намуунцэцэг /- 50 кг/
Ө. Пүрэвсүрэн /- 65 кг/
Э.Даваанасан /- 72 кг/
- Хүрэл медаль
Г.Отгонжаргал /- 55 кг/
Х.Болортуяа /- 59 кг/
Э.Дэлгэрмаа /- 68 кг/
Холбоотой мэдээ